Корона вирус/COVID-19/ ба бид №1 /新型コロナウイルスの病気、要望について №1

2020-05-12  

Шинэ корона вирус, түүний шалтгаан, эмгэгийн талаар мэдэгдээгүй зүйлс өнөөдөр ч гэсэн их байна. Хэдийгээр хүнээс хүнд халдварлаж байгаа нь тогтоогдсон ч энэ нь хаа хүртэл тархах нь тодорхойгүй байна.
Энэхүү гарын авлага бүтээгдсэн гол зорилго нь хүн бүрд халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх талаар зөв ойлголт өгөх бөгөөд ингэснээр та амьдралынхаа амар тайван байдлыг хамгаалж чадна. Амьсгалын замын халдвар, тэр дундаа COVID-19-ээс урьдчилан сэргийлэх арга хэмжээг гэртээ хэрэгжүүлэхэд тань тусална гэж найдаж байна.
Шинэ төрлийн корона вирус(SARS-CoV-2)гэж юу вэ?
 Коронавирус бол ихэнхдээ амьтанд халдварладаг ба түүний дотор сарьсан багваахай болон тэмээнд халдварладаг вирус боловч хүмүүст мөн халдварлаж байна.
 Ойрх Дорнодын амьсгалын замын синдром (MERS) 2012 онд Саудын Арабт гарсан бөгөөд 2002-2003 онд Хятадаас тархсан хүнд хэлбэрийн цочмог амьсгалын замын хам шинж (SARS) нь хоёулаа ижил бүлгийн коронавирусууд юм.
 SARS-CoV-2 коронавирусын яг тодорхой эх сурвалж одоогоор тодорхойгүй байна. 2019 оны 12-р сарын сүүлээр уушгины хатгалгаагаар тодорхойгүй шалтгаанаас болж өвчилсөн хүн Вухан хотод гарсан байна. Шинж тэмдэг илэрсэн олон хүн далайн хоол, малын мах гаргадаг хотын нойтон /түүхийгээр худалдаалдаг/ зах дээр очсон байсан нь тэнд зарагдсан амьтантай холбоотой байж болзошгүй гэж үзэхэд хүргэсэн. (Энэ зах нь 2020 оны 1-р сарын 1-нд хаагдсан.)
 Шинэ төрлийн Коронавирус SARS-CoV-2-ыг хүнээс хүнд халдварлан тархах боломжтой гэж үздэг. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага (ДЭМБ) нэг халдвар авсан хүн ойролцоогоор хоёр хүнийг халдварлуулдаг гэж үздэг бөгөөд энэ нь улирлын чанартай томуу төст өвчнөөс арай бага юм.
 Одоогийн байдлаар шинэ коронавирусын эсрэг вакцин эсвэл тусгай эмчилгээ байхгүй тул эмчилгээний одоогийн аргууд нь шинж тэмдгийг эмчлэхэд чиглэгдэж байна.
Ямар улс орнуудад  шинэ төрлийн  COVID-19-ийн халдвар илэрсэн бэ?
 Өвчин 2019 оны 12-р сард Хубэй мужийн Ухань хотод гарч ирсэн боловч 2020 оны 4-р сарын 23-ны байдлаар дэлхий даяар 2,500,000 орчим хүн халдвар авсан байна.  Хятад, Япон, Сингапур, Тайланд, АНУ гэх мэт 213 улсад халдвар бүртгэгдсэн байна.
Дэлхий даяар гарсан дэгдэлт (2020 оны 4-р сарын 24) Эх сурвалж: Дэлхийн эрүүл мэндийн байгууллага

COVID-19-ийн үед ямар шинж тэмдэг илэрдэг вэ?
 Гол шинж тэмдгүүд нь халуурах, ханиалгах, толгой өвдөх, дотор муухайрах (ядрах; хүнд эсвэл ядарсан мэдрэмж) юм. Энэ нь нийтлэг ханиад томуутай төстэй боловч шинж тэмдгүүд удаан үргэлжлэх хандлагатай байдаг.
 Зарим халдвар авсан хүмүүст огт шинж тэмдэг илрэхгүй, бие нь тавгүйрхэхгүй байх тохиолдол байна.
 COVID-19 вирус халдварласан 6 хүн тутмын нэг нь хүндээр өвдөж байгаа бөгөөд амьсгалахад хүнд болох байдал ажиглагдаж байна.
 Ялангуяа өндөр настай хүмүүс болон цусны даралт өндөртэй, зүрхний асуудалтай чихрийн шижинтэй гэх мэт хууч өвчтэй хүмүүс илүү хүндээр өвдөх магадлалтай байна.
 Далд үеийн үргэлжлэх хугацаа* нь 2-12.5 өдөр.
*Далд үеийн үргэлжлэх хугацаа нь вирус бие махбодод орж, шинж тэмдэг илэрч эхлэх хүртэлх хугацааг хэлнэ.

Вирус ямар замаар тархдаг вэ?
 БНХАУ-ын Ухань хотод халдвар авсан хүмүүсийн олонх нь тус хотын нойтон буюу түүхийгээр нь худалдаа хийдэг зах дээр ойрын үед очицгоосон байжээ. Ийм учраас халдварын эх үүсвэр нойтон буюу түүхийгээр нь худалдаа хийдэг захаас үүдэлтэй байж магадгүй гэж үзэж байна. Гэсэн хэдий ч өнөөгийн байдлаар халдварын эх үүсвэр тодорхойгүй хэвээр байна.
 Мэдээ тайлангуудаас үзвэл хүнээс хүнд халдварлан тархсан болох нь харагдана. Дэлхий даяар бүртгэгдсэн тохиолдол нь ихэвчлэн гэр бүлийн гишүүд, хамтран ажиллагсад эсвэл бусад шинж тэмдэг илэрсэн хүмүүстэй ойрхон харьцах замаар халдвар авсан гэж үздэг.“Ойрын хавьтагч” гэдэг нь дараах нөхцөл байдалд тооцогддог:
 COVID-19 халдвар авсан байж болзошгүй өвчтэй хүнтэй хамт амьдардаг  COVID-19 халдвар авсан байж болзошгүй өвчтэй хүнтэй хамт хязгаарлагдмал орчинд байсан  Ханиалгах, найтаах, хамрын нус гоожих гэх мэт биеийн шингэн шингэнтэй шууд холбогдоход COVID-19 халдвар авсан байж болзошгүй өвчтэй хүн ханиалгах, найтаах, нус гоожих зэргээр гарсан биеийн шингэнтэй шууд хүрэлцсэн.
※Ханиалгах эсвэл найтаахаас үүссэн шингэний шүрших зай нь 1.5-2 метр хүртэл байна.

Энэхүү Вирус нь агаар дуслын замаар болон бие махбодын шууд хавьтал буюу ойр харьцсанаас ихэвчлэн тархаж байна.

Агаар дуслын замаар дамжих халдвар гэж юу вэ?  Энэ нь халдвар авсан хүн ханиалгах, найтаах, шүлс, нус, цэр гарах гэх мэт үйлдлийн улмаас агаарт шүршигдэх вирус бүхий дусал өөр хэн нэгэн ойр байгаа хүний ам, хамраар амьсгалах үед нэвтрэх замаар дамжин вирусийн халдвар авах үйл явц юм.

Бие махбодын  шууд хавьтал буюу ойр харьцах замаар тархах халдвар гэж юу вэ?  Энэ нь вирусээр бохирдсон хуруу нь хүний нүд, ам, хамар руу хүрч вирусийг салст бүрхэвчээр дамжуулан биед нэвтрэн оруулах үед халдвар авах үйл явц юм.  Халдвартай хүн ханиалгах эсвэл найтаахдаа халхалсан гараараа хаалганы бариул, гэрлийн унтраалга, шатны бариул, бусад ойр орчны газар эсвэл эд зүйлд хүрэх үед вирусийг тэдгээр гадаргуу руу шилжүүлдэг. Бусад хүмүүс тэр газар эсвэл объектод хүрэхэд вирусээр гараа бохирдуулдаг. Тэр бохирдсон гараараа нүд, ам, хамар луугаа хүрэх үед вирус нь тэдний салст бүрхэвчээр дамжин халдварладаг.
Хэрэв өөрт чинь шинж тэмдэг илэрсэн бол ямар арга хэмжээ авах ёстой вэ?
Хэрэв та сүүлийн 14 хоногт гадаадад аялсан (Хятад луу зорчсон) эсвэл саяхан гадаадад аялаад ирсэн хүнтэй харьцсан бөгөөд үүнээс хойш 12 хоногийн дотор халуурах, ханиалгах зэрэг шинж тэмдгүүд илэрвэл дараах арга хэмжээг авахыг зөвлөж байна.

(1) Хэрэв халуурах, ханиалгах зэрэг шинж тэмдгүүд байвал аль болох гадаа гарахаас зайлсхийх хэрэгтэй. Бусад хүмүүстэй хамт байх эсвэл гадаа явахдаа маск зүүж, хүн ихтэй газруудаас зайлсхий.
(2)Өдөрт хоёр удаа (өглөө, орой) биеийн температураа шалга.  Хэрэв таны температур 37.5 хэм (99.5 ° F) ба түүнээс дээш байх, хүчтэй ханиалгаж, эсвэл амьсгалахад хүндрэлтэй байгаа бол орон нутгийн эрүүл мэндийн төв лүүгээ яаралтай хандаарай.  Халдвар бусад хүмүүст тархахаас зайлсхийхийн тулд эрүүл мэндийн төвөөс заагаагүй л бол эмнэлгийн байгууллагад шууд очиж болохгүй.
(3) Хэрэв танай гэр бүлийн хэн нэгэн өвчтэй бол түүнийг эрүүл хүмүүсээс тусдаа өрөөнд байлга. Тэр өрөө нь цонхоор агааржуулалт хийх боломжтой байх хэрэгтэй.

Халдвартай тэмцэхэд таны хийж чадах хамгийн гол зүйл бол гараа байнга угааж, нүүрний маскыг зөв хэрэглэх, өвдсөн тохиолдолд гэртээ байх явдал юм.
Өвчнөөс урьдчилан сэргийлэх болон өвчний тархалтаас урьдчилан сэргийлэхийн тулд хэд хэдэн арга хэмжээг хамтатган авах нь чухал:
1. Зөв ханиаж найтаах дүрмийг мөрд!
Маск нь ханиалгах эсвэл найтаах үед вирус, эмгэг төрүүлэгчдийг агаарт цацагдахаас сэргийлж чадна.
 Ханиалгах, найтаах зэрэг шинж тэмдгүүдтэй хүмүүс аль болох гадагш гарахаас зайлсхийх хэрэгтэй.
 Гарах шаардлагатай тохиолдолд маскыг зөв хэрэглэхээ мартуузай.

Хэрэв та ханиалгаж байгаа бол бусад хүмүүст халдвар тархаахгүйн тулд маск зүүж байгаарай.
Ханиалгаж байгаа хүмүүст маск зүүж хэрэглэх хүсэлт тавь.
Та ханиалгах эсвэл найтаах үед хамар, амаа алчуур эсвэл салфетка,
бусад эдээр хамар амаа таглаж, бусад хүмүүсээс нүүрээ буруулж, дор
хаяж нэг метр зайлаарай.
 Ашигласан цаас (эд) -ийг шууд хогийн саванд хаяад гараа угаа.
 Хэрэв танд цаас болон бусад зориулалтын эд хэрэгсэл байхгүй бол ханцуйгаа
ашиглан ам, хамраа таглаарай.

2.Гараа угаах
Халдварт өвчнийг гэртээ авчрахаас хэрхэн урьдчилан сэргийлэх …
Гадуур гарах, өөр газар луу явахдаа та бусад хүмүүсийн хүрч байсан газруудад болон эд зүйлд хүрч байгаа. Тийм учраас та гэртээ буцаж ирэхдээ гараа савантай усаар угааж, ариутгах бодис болон спирт агуулсан зүйлээр ариутгах хэрэгтэй.

Гэртээ хэзээ гараа угааж байх ёстой вэ?
 Та гэртээ буцаж ирэхэд
 Та бусад олон хүмүүс хүрч байсан байж болзошгүй газар хүрсэн үед
 Та найтаах, ханиалгаж, нусаа нийсний дараа
 Өвчтэй хүнийг халамжилсны дараа
 Хоол хийхээс өмнө
 Хоол идэхээсээ өмнө
 Гэр бүлийн хэн нэгний болон тэжээмэл амьтны ялгадсыг авч хаясны дараа
 Угаалгын өрөө рүү орсны дараа

3.Орчны ариутгал, Агааржуулалт
Хүмүүс ханиалгах эсвэл найтаах үед хамар, амаа халхлахдаа гараа хэрэглэдэг бол вирус гарт хүрдэг. Гар нь шатны бариул, ширээ, хаалганы бариул, бусад зүйлд хүрэхэд вирус нь тухайн гадаргуу руу тардаг. Дараа нь бусад хүмүүс мэдэлгүйгээр тэдгээр гадаргууд хүрч, ам, хамар, нүдэндээ хүрэх үедээ халдвар авдаг.
< Хүрээлэн буй орчныг хэрхэн халдваргүйжүүлэх вэ >
 Таны гэр бүлийнхэн ойр ойрхон хүрдэг газруудыг ариутгана (хаалганы бариул, гэрлийн унтраалга, алсын удирдлага, угаалтуур бие засах газар гэх мэт).
 Өдөрт 1-2 удаа хлораминтай ариутгах бодис (0.05 % натрийн гипохлоритын уусмал) эсвэл спиртээр норгосон эдийг ашиглан хаалганы бариул, ширээ, шатны бариул, гэрлийн унтраалга болон бусад гар ихэвчлэн хүрдэг зүйлсийг арчих.

※ Ариутгагч бодисоор (натрийн гипохлоритын уусмал) ариутгасны дараа зэв гарахаас сэргийлж дахин усаар арчина.
< Агааржуулалт >
 Халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэхийн тулд өрөөнд байгаа вирусийн хэмжээг багасгахын тулд өрөөг сайн агааржуулах хэрэгтэй. Өдрийн турш 2-3 цаг тутамд цонх, хаалгаа өргөн онгойлгох замаар өрөөний агаарыг цэвэр байлгаарай.

< Өвчтэй хүнтэй хамт байгаа тохиолдолд >
 Өвчтэй гэр бүлийн гишүүд аль болох эрүүл хүнээс тусдаа өрөөнд байх ёстой. Тэр өрөө нь цонхоор агааржуулалттай байх ёстой
Өвчтэй хүмүүс болон хамт амьдардаг бусад хүмүүс бүгд гараа савантай усаар байнга угааж байх хэрэгтэй. Нэг өрөөнд бие биенээсээ 1-2 метрийн зайд хоорондоо харилцахдаа бүгдээрээ маск зүүж байх ёстой.

http://www.moj.go.jp/nyuukokukanri/kouhou/nyuukokukanri10_00052.html?fbclid=IwAR0u4KQmYB5kFSCgPGG3jLFc4OAobcdk_U7F5tGDx1eZOKXaBkmO3bVi1VQ


Хамгийн сүүлийн 10 нийтлэл

2024-03-06
“НОМИН ТАЛСТ” ЯПОНД!

2024-01-22
2024 онд Японы Нотогийн хойгт болсон газар хөдлөлтийн сэргээн босголтонд зориулж Монгол Улсын Засгийн газар тусламж үзүүллээ.

2024-01-10
Япон Улсын Ното хойгийн газар хөдлөлт

2023-12-07
Интертайнмент визний талаар【興行】

2023-11-20
Монгол Улсын иргэдэд олгох богино хугацааны олон удаагийн визний журмыг хөнгөвчлөх болон богино хугацааны олон удаагийн визний төрөл шинээр нэмэгдэж байгаа тухай

2023-11-17
“Япон хүний эхнэр/нөхөр” (日本人の配偶者等) гэх оршин суух зөвшөөрлийн талаар та бүхэнд мэдээлэл хүргэе.

2020-10-31
Зарлал/お知らせ

2020-10-29
Япон улсад ур чадвартай дадлагажигч гаргах тухай товч тайлбар/特定技能についてモンゴルの政府からのお知らせ 重要!!!

2020-10-29
Буцах визээр Япон улсад буй иргэдийн анхааралд/帰国準備ビサで在留中のモンゴル人の皆さんへ 重要!!!

2020-10-27
Тусгай үүргийн нислэгээр явах иргэдийн анхааралд/10月28日の特別便で帰国される皆知っている

*