Япон улсад ажиллаж амьдрах гарын авлага (сайжруулсан хувь)/外国人生活支援ポータルサイト

2020-05-13  

Хилийн шалган нэвтрүүлэх, оршин суух хяналтын газар буюу Цагаачлалын албанаас Япон улсад оршин сууж буй, цаашид оршин суух гадаадын иргэдэд зориулан “Япон улсад ажиллаж амьдрах гарын авлага” -аа сайжруулан боловсруулсан хувилбарыг гаргажээ.

Тус гарын авлагыг сайжруулан бүтээхэд Япон улсын яамд, Засгийн газрын тамгийн газар, Засгийн газрын хэрэг эрхлэх газар, Цагдаагийн ерөнхий газар, Санхүүгийн зохицуулах ерөнхий газар болон Токиогийн гадаад хэлний дээд сургуулийн дэмжлэгийг авч хамтран ажилласан байна. Гарын авлага нь нийт 12 бүлэгтэй, бүлэг тус бүр дотроо маш олон зүйлд задарна. Бидний Япон улсын хилээр нэвтрэхээс эхлэн оршин суух зөвшөөрөл болох виз, тэдгээрийн ангилал, хүсэлт гаргах болон бусад хэрэгтэй мэдээлэл, иргэний бүх төрлийн бүртгэл, ажил хөдөлмөр эрхлэх менежментийн удирдамж, даатгал, эрүүл мэнд аюулгүй байдал, төрөх, хүүхэд өсгөх, хүүхдийн хамааралтай бүх боловсрол, боловсролын системийн тухай, нийгмийн халамж үйлчилгээ,замын хөдөлгөөн, яаралтай тусламж үйлчилгээ, байгалийн гамшгаас сэргийлэх, байр орон сууц, өдөр тутмын амьдралдаа дагаж мөрдөх ёстой зүйлс бүгд багтсан.

Япон улсын эдгээр зүйлсийн талаар ойлголт мэдлэггүй-гээсээ болж бидний өдөр тутмын амьдралд тулгарч болох тулгардаг асуудлыг шийдэх, хөнгөвчлөхөд тустай бөгөөд миний хувьд мэддэг юм шиг хэрнэ мэддэггүй, бас анзаардаггүй ч Япончуудтай төвөггүй мөр зэрэгцэн ажиллаж амьдрахад тус болохуйц мэдээллийн багц болж чадсан гэж бодлоо. Мэдээж анхан шатны мэдлэг мэдээлэл олгох зорилготой учир та тус гарын авлага дээр тулгуурлан илүү дэлгэрүүлэн өөрт шаардлагатай мэдээ мэдээллээ судалж мэдэж авч болно.

Мөн Япон болон бусад улс орнуудын соёлын ялгаа, амьдралын дүрэм журам, ёс заншлаас болоод өдөр тутмын амьдралд бэрхшээл мэт санагдах зүйлс олон цаашлаад гэр бүлийн гишүүдэд хүртэл хэрэгтэй мэдээ мэдээлэл болж чадсан байна.

Ингээд та ч мөн адил уншаад үзээрэй. өдөр бүрийг аз жаргалтай өнгөрүүлье.
Гёосэйшоши, хууль эрх зүйн ” БУЛАН” байгууллага
Доорх холбоосоор орж эх хэл дээрээ дэлгэрэнгүй мэдээлэл авна уу.

https://登録支援機関.com/2020/04/22/mongolia/

http://www.moj.go.jp/nyuukokukanri/kouhou/nyuukokukanri15_00006.html


Хамгийн сүүлийн 10 нийтлэл

2020-10-31
Зарлал/お知らせ

2020-10-29
Япон улсад ур чадвартай дадлагажигч гаргах тухай товч тайлбар/特定技能についてモンゴルの政府からのお知らせ 重要!!!

2020-10-29
Буцах визээр Япон улсад буй иргэдийн анхааралд/帰国準備ビサで在留中のモンゴル人の皆さんへ 重要!!!

2020-10-27
Тусгай үүргийн нислэгээр явах иргэдийн анхааралд/10月28日の特別便で帰国される皆知っている

2020-10-27
Япон улсад их дээд сургууль болон магистер төгссөн, Япон хэлний N1 түвшинтэй бол Токүтэйкацүдо-46 виз горилоно/特定活動46号(日本の大卒者でN1合格者)

2020-10-27
2020 оны 11 сард үйлдэгдэх тусгай үүргийн нислэгийн хуваарь/11月に運航予定のミアットモンゴル航空会社特別便について

2020-10-22
Япон улсад ажиллаж буй гадаад иргэдийн тоон үзүүлэлт ба хөдөлмөр эрхлэлтийн тухай хуулийн товч мэдээлэл/在日外国人就労者と就労知識について

2020-10-22
Япон улсын Цагаачлалын албаны албан есний мэдээллийн бас нэгэн холбоос/東京出入国在留管理局の公式アカウントについて

2020-10-22
Корона вирусийн нөлөөтэй холбоотой гадаадын иргэдэд одоо хэрнэ үзүүлэж буй дэмжлэг/新型コロナウイルス感染症の影響に対する外国人及び受入れ機関への支援策①(外国人への支援)

2020-10-21
Япон улсад оршин сууж буй иргэн “Ур чадвартай ажилтан”/Токүтэйгино-1 ангиллын ажиллах виз болгох тухай/在留中の場合取得している在留資格を特定技能ビザに切り替える流れについて

*