Япон улсад ажиллаж амьдрах гарын авлага (сайжруулсан хувь)/外国人生活支援ポータルサイト
Хилийн шалган нэвтрүүлэх, оршин суух хяналтын газар буюу Цагаачлалын албанаас Япон улсад оршин сууж буй, цаашид оршин суух гадаадын иргэдэд зориулан “Япон улсад ажиллаж амьдрах гарын авлага” -аа сайжруулан боловсруулсан хувилбарыг гаргажээ.
Тус гарын авлагыг сайжруулан бүтээхэд Япон улсын яамд, Засгийн газрын тамгийн газар, Засгийн газрын хэрэг эрхлэх газар, Цагдаагийн ерөнхий газар, Санхүүгийн зохицуулах ерөнхий газар болон Токиогийн гадаад хэлний дээд сургуулийн дэмжлэгийг авч хамтран ажилласан байна. Гарын авлага нь нийт 12 бүлэгтэй, бүлэг тус бүр дотроо маш олон зүйлд задарна. Бидний Япон улсын хилээр нэвтрэхээс эхлэн оршин суух зөвшөөрөл болох виз, тэдгээрийн ангилал, хүсэлт гаргах болон бусад хэрэгтэй мэдээлэл, иргэний бүх төрлийн бүртгэл, ажил хөдөлмөр эрхлэх менежментийн удирдамж, даатгал, эрүүл мэнд аюулгүй байдал, төрөх, хүүхэд өсгөх, хүүхдийн хамааралтай бүх боловсрол, боловсролын системийн тухай, нийгмийн халамж үйлчилгээ,замын хөдөлгөөн, яаралтай тусламж үйлчилгээ, байгалийн гамшгаас сэргийлэх, байр орон сууц, өдөр тутмын амьдралдаа дагаж мөрдөх ёстой зүйлс бүгд багтсан.
Япон улсын эдгээр зүйлсийн талаар ойлголт мэдлэггүй-гээсээ болж бидний өдөр тутмын амьдралд тулгарч болох тулгардаг асуудлыг шийдэх, хөнгөвчлөхөд тустай бөгөөд миний хувьд мэддэг юм шиг хэрнэ мэддэггүй, бас анзаардаггүй ч Япончуудтай төвөггүй мөр зэрэгцэн ажиллаж амьдрахад тус болохуйц мэдээллийн багц болж чадсан гэж бодлоо. Мэдээж анхан шатны мэдлэг мэдээлэл олгох зорилготой учир та тус гарын авлага дээр тулгуурлан илүү дэлгэрүүлэн өөрт шаардлагатай мэдээ мэдээллээ судалж мэдэж авч болно.
Мөн Япон болон бусад улс орнуудын соёлын ялгаа, амьдралын дүрэм журам, ёс заншлаас болоод өдөр тутмын амьдралд бэрхшээл мэт санагдах зүйлс олон цаашлаад гэр бүлийн гишүүдэд хүртэл хэрэгтэй мэдээ мэдээлэл болж чадсан байна.
Ингээд та ч мөн адил уншаад үзээрэй. өдөр бүрийг аз жаргалтай өнгөрүүлье.
Гёосэйшоши, хууль эрх зүйн ” БУЛАН” байгууллага
Доорх холбоосоор орж эх хэл дээрээ дэлгэрэнгүй мэдээлэл авна уу.
https://登録支援機関.com/2020/04/22/mongolia/
http://www.moj.go.jp/nyuukokukanri/kouhou/nyuukokukanri15_00006.html
Хамгийн сүүлийн 10 нийтлэл
2024-06-04
Улаанбаатар хот болон Токио хот хооронд Хамтран ажиллах тухай санамж бичиг байгуулагдлаа
2024-03-06
“НОМИН ТАЛСТ” ЯПОНД!
2024-01-10
Япон Улсын Ното хойгийн газар хөдлөлт
2023-12-07
Интертайнмент визний талаар【興行】
2023-11-17
“Япон хүний эхнэр/нөхөр” (日本人の配偶者等) гэх оршин суух зөвшөөрлийн талаар та бүхэнд мэдээлэл хүргэе.
2020-10-31
Зарлал/お知らせ
2020-10-29
Япон улсад ур чадвартай дадлагажигч гаргах тухай товч тайлбар/特定技能についてモンゴルの政府からのお知らせ 重要!!!