Японд ажил эрхлэгчид тэтгэврийн даатгалаас гарахад олгогдох нэг удаагийн олговрын тогтолцоо/国民年金被保険者の受給金額・脱退一時金額 について

2020-05-14  

Японд ажил эрхэлж буй иргэн нь тухайн харьяалагдаж буй аж ахуйн нэгжийнх нь цар хүрээ болон үйл ажиллагааных нь төрөл зэргээс хамааран улсаас тогтоосон “Ажил эрхлэгчдийн тэтгэврийн даатгал” болон “Иргэдийн тэтгэврийн даатгалд” хамрагдаж даатгалын шимтгэл төлөх үүрэгтэй байдаг. Сар бүр олгогдох цалингаас даатгалын шимтгэлийг суутгаж аван аж ахуйн нэгж нь тухайн ажил эрхлэгчийн оронд даатгалын шимтгэлийнх нь төлбөрийг улсад мэдүүлэн төлнө. Тус даатгалын тогтолцоонд хамрагдаж байсан байсан л бол та бүр мөсөн нутаг буцах тохиолдолд хамрагдсан хувь хэмжээнээс шалтгаалан тодорхой хэсгийг буцаан олгуулах боломжтой байдаг. Энэ нь “Даатгалаас гарахад олгогдох нэг удаагийн олговор” гэдэг Япон улсын даатгалын тогтолцоо юм. Үүнд: Компанийн үндсэн ажилтан, гэрээт ажилтан, ур чадварын дадлагажигч бүгд хамаарна. Та илүү дэлгэрэнгүй мэдээллийг Японы тэтгэврийн даатгалын байгууллагаас нь асууж лавлана уу.

“Даатгалаас гарахад олгогдох нэг удаагийн олговор”-ыг авахад шаардагдах тогтсон нөхцөл байдаг.

1.       Японы иргэншилгүй байх.

2.       Ажил эрхлэгчийн тэтгэврийн даатгал эсвэл Иргэдийн тэтгэврийн даатгалын шимтгэлийг 6-аас дээш сар төлсөн байх.

3.       Японд оршин суугаа хаяггүй болсон байх./Дахин нэвтрэх зөвшөөрөл” болон “Дахин нэвтрэх тусгай зөвшөөрөл” авч Японоос гарах тохиолдолд “Шилжин гарах мэдэгдэл” хураалгасан тохиолдолд олгоно

4.       Урьд өмнө нь тэтгэвэр авах эрх үүсэж байгаагүй байх.

5.       Японд оршин суугаа хаяггүй болсноос хойш 2 жилийн дотор нэхэмжлэл гаргах.

“Даатгалаас гарахад олгогдох нэг удаагийн олговрын нэхэмжлэл гаргахдаа доорх 3-н төрлийн бичиг баримтыг хавсаргана. (Иргэдийн тэтгэврийн даатгал/ Ажил эрхлэгчдийн тэтгэврийн даатгал)”-д доорх 3-н бичиг баримтыг хавсарган Японы тэтгэврийн даатгалын байгууллагаас нэхэмжилнэ. Тус маягтыг Японы тэтгэврийн даатгалын байгууллагын цахим хуудаснаас татаж авах боломжтой

http://www.nenkin.go.jp/ service/jukyu/todoke/kyotsu/20150406.html

http://www.nenkin.go.jp/service/jukyu/todoke/kyotsu/20150406.files/A.pdf

* Нутаг буцахынхаа өмнө буюу Японд байхдаа нэхэмжлэл гаргах тохиолдолд

1. Паспортын хуулбар (Овог нэр, төрсөн он сар өдөр, иргэний харьяалал, гарын үсэг болон Японд оршин суух эрхийг нягтлах боломж бүхий хуудас)

2. Японоос гадагшаа шилжин гарахаар товлож буй талаар тусгагдсан “Оршин суугаа газрын захиргааны бүртгэлийн бичиг”ийн хуулбар юм уу, “Оршин суугаа газрын захиргааны бүртгэлээс хасагдсан бичиг” зэрэг.

3. “Банкны нэр”, “Банкны салбарын нэр”, “Банкны салбарын хаяг”, “Дансны дугаар”, болон “Данс эзэмшигч нь нэхэмжлэгч этгээд өөрөө мөн” болохыг нягтлах боломж бүхий бичиг баримт. /Олговрыг Япон дахь санхүүгийн байгууллагаар хүлээн авах тохиолдолд данс эзэмшигчийн нэр нь тухайн санхүүгийн байгууллагад катакана-гаар бүртгэгдсэн байх шаардлагатай. Юүчо банкаар “Даатгалаас гарахад олгогдох нэг удаагийн олговор”-ыг хүлээн авах боломжгүй.

4. Тэтгэврийн дэвтэр гэх мэт “Суурь тэтгэврийн дугаар” (4 орон – 6 орон, нийт 10 оронтой дугаар)-ыг нягтлах боломж бүхий бичиг баримт.

*Японоос гарсныхаа дараа нэхэмжлэл гаргах тохиолдол Дээр дурдсан бичиг баримт дээр нэмэн Паспортын хуулбарын  (Хамгийн сүүлд Японоос гарсан он сар өдрийг нягтлах боломж бүхий хуудас)

Илгээх хаяг  нь * Нутаг буцахынхаа өмнө, Японд байхдаа нэхэмжлэл гаргах тохиолдол Бөглөсөн нэхэмжлэлдээ хавсралт бичиг баримтыг хавсарган доор дурдсан хаяг луу илгээнэ үү. Илгээхдээ нэхэмжлэл тань “Оршин суугаа газрын захиргааны бүртгэлийн бичиг”-т тусгагдсан шилжин гарах (шилжин гарахаар товлосон) өдрөөс хойш Японы тэтгэврийн даатгалын байгууллагад хүрэхээр тооцоолж илгээнэ үү. Мөн таны оршин суугаа бүсийг хариуцдаг Тэтгэврийн даатгалын хэлтсийн цонхонд шууд хураалгаж ч болно. (Илгээх хаяг) Токио 168-8505, Сүгинами-кү, Така-идо ниши 3-5-24 Японы Тэтгэврийн Даатгалын Байгууллага (Гадаад үйл ажиллагааны групп) ※Энэ хаяг, дээрх 2-т дурдсан, татаж авах боломжтой маягтад бичигдсэн байгаа. (2) Японоос гарсныхаа дараа нэхэмжлэл гаргах тохиолдол Бөглөсөн нэхэмжлэлдээ хавсралт бичиг баримтыг хавсарган дээр дурдсан хаяг луу илгээнэ үү.

“Даатгалаас гарахад олгогдох нэг удаагийн олговор”-ийн олгогдох мөнгөн дүнгийн хэмжээ нь Японы тэтгэврийн даатгалд хамрагдсан сарын тооноос хамааран 36 сарыг дээд хязгаар болгон тооцогдоно. Олговрыг Японы тэтгэврийн даатгалын байгууллагад нэхэмжлэл гаргаснаас хойш ойролцоогоор 5 сарын дараа хүлээн авах боломжтой. Нэхэмжлэлийн бөглөх шаардлагатай зүйлс нь дутуу, бөглөсөн агуулга нь ойлгомжгүй байх тохиолдол болон хавсралт бичиг баримт нь учир дутагдалтай байх тохиолдолд нэмэлт хугацаа шаардагдах тул бичиг баримтаа бүрдүүлэхдээ маш анхааралтай хандана уу.

https://www.nenkin.go.jp/international/english/lumpsum/lumpsum.files/G.pdf


Хамгийн сүүлийн 10 нийтлэл

2024-03-06
“НОМИН ТАЛСТ” ЯПОНД!

2024-01-22
2024 онд Японы Нотогийн хойгт болсон газар хөдлөлтийн сэргээн босголтонд зориулж Монгол Улсын Засгийн газар тусламж үзүүллээ.

2024-01-10
Япон Улсын Ното хойгийн газар хөдлөлт

2023-12-07
Интертайнмент визний талаар【興行】

2023-11-20
Монгол Улсын иргэдэд олгох богино хугацааны олон удаагийн визний журмыг хөнгөвчлөх болон богино хугацааны олон удаагийн визний төрөл шинээр нэмэгдэж байгаа тухай

2023-11-17
“Япон хүний эхнэр/нөхөр” (日本人の配偶者等) гэх оршин суух зөвшөөрлийн талаар та бүхэнд мэдээлэл хүргэе.

2020-10-31
Зарлал/お知らせ

2020-10-29
Япон улсад ур чадвартай дадлагажигч гаргах тухай товч тайлбар/特定技能についてモンゴルの政府からのお知らせ 重要!!!

2020-10-29
Буцах визээр Япон улсад буй иргэдийн анхааралд/帰国準備ビサで在留中のモンゴル人の皆さんへ 重要!!!

2020-10-27
Тусгай үүргийн нислэгээр явах иргэдийн анхааралд/10月28日の特別便で帰国される皆知っている

*