Шинэ төрлийн Корона вирусын нөлөөнөөс болж визний сунгалт болон ангилалаа солиулаж чадахгүй байгаа гадаадын иргэд ихэд хямарч, бухимдаж байна/新型コロナウイルスの影響でビザの更新や変更などが出来ないのは在留中の外国人の我々に取っては大心配こと
Өнөөдөр Шинагава дахь Цагаачлалын алба/Хилийн шалган нэвтрүүлэх, оршин суух хяналтын газар/-луу яваад ирлээ.
Шинэ төрлийн Корона вирусийн халдварын эсрэг зайтай дараалал үүсгэн орох зэрэг арга хэмжээнүүд тууштай явагдсан хэвээр байлаа.
Харин тус вирусийн тархалтыг хумин барих зорилгоор орон даяар онц байдал зарласантай холбогдуулан Японд оршин сууж буй гадаадын иргэдийн дунд визтэй хобоотой асуудлууд (визийн хуулийн хүчинтэй хугацаа сунгалт, ангилал солиулах, хаяг бичүүлэх, тусгай зөвшөөрөл бичүүлэх)-дтай холбоотой сэтгэл зовнил, бухимдал их байгаа нь ажиглагдаж байлаа. Миний бодож байснаас олон хүн өглөөнөөс эртлэн дараалал үүсгэн зогссон байлаа. Дараалал дунд байхад зарим нэг нь өөр газруудад салбарлуулж ажиллах боломжгүй юм байхдаа, ийм олон хүнд нэг дор үйлчлээд хэзээ дуусах юм вэ, ёстой арга алгадаа зэрэг яриа сонсогдоно.
Хэдийгээр Цагаачлалын албанаас удаа дараа мэдэгдэл гарган тус хугацаанд бизтэй холбоотой бүх өргөдлийг хүлээн авах хугацааг дахин 3-н сараар сунгаад байгаа хэдий ч гадаадын иргэд үүнд тайвшрахгүй байна.
Визийн хуулийн хүчинтэй хугацаа дууссан болон сунгалт ангилал өөрчлөлтийн мэдүүлэг өгөх иргэд тус газраас 5/12-ний өдөр гаргасан мэдэгдэлтэй танилцаарай.
Танд амжилт хүсье.
http://www.immi-moj.go.jp/others/pdf/200514-news.pdf
Хамгийн сүүлийн 10 нийтлэл
2020-10-31
Зарлал/お知らせ
2020-10-29
Япон улсад ур чадвартай дадлагажигч гаргах тухай товч тайлбар/特定技能についてモンゴルの政府からのお知らせ 重要!!!
2020-10-29
Буцах визээр Япон улсад буй иргэдийн анхааралд/帰国準備ビサで在留中のモンゴル人の皆さんへ 重要!!!
2020-10-27
Тусгай үүргийн нислэгээр явах иргэдийн анхааралд/10月28日の特別便で帰国される皆知っている
2020-10-27
2020 оны 11 сард үйлдэгдэх тусгай үүргийн нислэгийн хуваарь/11月に運航予定のミアットモンゴル航空会社特別便について
2020-10-22
Япон улсын Цагаачлалын албаны албан есний мэдээллийн бас нэгэн холбоос/東京出入国在留管理局の公式アカウントについて
