Ажилгүй болсон гадаадын иргэдийг Асаргаа сувилгаа, газар тариалангийн салбарт ажиллах хүсэлт тавижээ/新型コロナウイルスの受難、外国人労働者 介護・農業への就職支援―入管庁

2020-05-15  

Шинэ төрлийн Корона вирус дэгдсэн нь Япон улсад оршин сууж буй гадаадын иргэд бидний дан ганц сэтгэл зүй, эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөөд зогсоогүй ажил хөдөлмөр, санхүүгийн орлогд ч маш ихээр хохирол учруулаад байгаа билээ. Энэ асуудлын хүрээнд Япон улсын Хилийн шалган нэвтрүүлэх, оршин суух хяналтын газраас тус хугацаанд ажилгүй болсон гадаад иргэдийг ажлын байраар хангах тэдэнд дэмжлэг үзүүлэх зорилгоор Японд хүний нөөцийн хомстол хамгийн өндөр байгаа Асаргаа сувилгаа, Газар тариалангийн салбарт шууд ажиллуулах хүсэлтийг гаргаад байгаа боловч одоогоор хариу аваагүй байгаа гэнэ.

Мөн энэ жилийн 4 сарын 1-ний байдлаар тусгай ур чадвартай ажилтандаа авч чадаагүй зэрэг асуудлууд ч гараад байгаагаа онцолсон ба 2019 онд нийт 19,000 иргэнийг гадаадаас ажиллах хүч болгон авч байсан бол энэ жил нэг ч ажилтнаа авч чадаагүй тухай дурдсан байна. Иймд Японд оршин сууж буй гадаадын иргэд бидэнд шинэ ажилтай болох боломж нээгдэж магадгүй байна.

Харин доорх 3-н тохиолдолд ажил олгох боломжгүй гэнэ:

1.    Хууль бусаар оршин сууж буй бол

2.    Өвчин болон бусад шалтгаанаар тэнсэнгээр суллагдсан байгаа бол

3.    Гэмт хэрэг үйлдэн ял эдэлж буй бол

https://l.facebook.com/l.php?u=https%3A%2F%2Fwww.jiji.com%2Fsp%2Farticle%3Fk%3D2020050500364%26g%3Deco%26fbclid%3DIwAR1BmZ_GndgvHv8nLrfmh8e2g4bfuhAjMzBlVcTqZUXI2oeXR9qsNbd77j0&h=AT23kDHI6d9cBKS7zqxfKTioFYF0x4IYmt12y5IWgot0UfANbKbfKJPiu4XwTnMADDhzX5lvtgdlKakNbSNrVxIsdfGYaZHdubRKtDLyOWOsAZ0-6C7t9cp5Mj_61wdIvN-3FA


Хамгийн сүүлийн 10 нийтлэл

2024-06-04
Улаанбаатар хот болон Токио хот хооронд Хамтран ажиллах тухай санамж бичиг байгуулагдлаа

2024-05-15
БШУЯ, Шинагава дүүрэг, ЖАЙКА Олон улсын хамтын ажиллагааны байгууллага хамтран ажиллах Санамж бичиг байгууллаа.

2024-03-06
“НОМИН ТАЛСТ” ЯПОНД!

2024-01-22
2024 онд Японы Нотогийн хойгт болсон газар хөдлөлтийн сэргээн босголтонд зориулж Монгол Улсын Засгийн газар тусламж үзүүллээ.

2024-01-10
Япон Улсын Ното хойгийн газар хөдлөлт

2023-12-07
Интертайнмент визний талаар【興行】

2023-11-20
Монгол Улсын иргэдэд олгох богино хугацааны олон удаагийн визний журмыг хөнгөвчлөх болон богино хугацааны олон удаагийн визний төрөл шинээр нэмэгдэж байгаа тухай

2023-11-17
“Япон хүний эхнэр/нөхөр” (日本人の配偶者等) гэх оршин суух зөвшөөрлийн талаар та бүхэнд мэдээлэл хүргэе.

2020-10-31
Зарлал/お知らせ

2020-10-29
Япон улсад ур чадвартай дадлагажигч гаргах тухай товч тайлбар/特定技能についてモンゴルの政府からのお知らせ 重要!!!

*