Шинэ төрлийн Корона вирусын нөлөөнөөс болж визний сунгалт болон ангилалаа солиулаж чадахгүй байгаа гадаадын иргэд ихэд хямарч, бухимдаж байна/新型コロナウイルスの影響でビザの更新や変更などが出来ないのは在留中の外国人の我々に取っては大心配こと

2020-05-15  

Өнөөдөр Шинагава дахь Цагаачлалын алба/Хилийн шалган нэвтрүүлэх, оршин суух хяналтын газар/-луу яваад ирлээ.

Шинэ төрлийн Корона вирусийн халдварын эсрэг зайтай дараалал үүсгэн орох зэрэг арга хэмжээнүүд тууштай явагдсан хэвээр байлаа.

Харин тус вирусийн тархалтыг хумин барих зорилгоор орон даяар онц байдал зарласантай холбогдуулан Японд оршин сууж буй гадаадын иргэдийн дунд визтэй хобоотой асуудлууд (визийн хуулийн хүчинтэй хугацаа сунгалт, ангилал солиулах, хаяг бичүүлэх, тусгай зөвшөөрөл бичүүлэх)-дтай холбоотой сэтгэл зовнил, бухимдал их байгаа нь ажиглагдаж байлаа. Миний бодож байснаас олон хүн өглөөнөөс эртлэн дараалал үүсгэн зогссон байлаа. Дараалал дунд байхад зарим нэг нь өөр газруудад салбарлуулж ажиллах боломжгүй юм байхдаа, ийм олон хүнд нэг дор үйлчлээд хэзээ дуусах юм вэ, ёстой арга алгадаа зэрэг яриа сонсогдоно.

Хэдийгээр Цагаачлалын албанаас удаа дараа мэдэгдэл гарган тус хугацаанд бизтэй холбоотой бүх өргөдлийг хүлээн авах хугацааг дахин 3-н сараар сунгаад байгаа хэдий ч гадаадын иргэд үүнд тайвшрахгүй байна.
Визийн хуулийн хүчинтэй хугацаа дууссан болон сунгалт ангилал өөрчлөлтийн мэдүүлэг өгөх иргэд тус газраас 5/12-ний өдөр гаргасан мэдэгдэлтэй танилцаарай.

Танд амжилт хүсье.

http://www.immi-moj.go.jp/others/pdf/200514-news.pdf


Хамгийн сүүлийн 10 нийтлэл

2024-06-04
Улаанбаатар хот болон Токио хот хооронд Хамтран ажиллах тухай санамж бичиг байгуулагдлаа

2024-05-15
БШУЯ, Шинагава дүүрэг, ЖАЙКА Олон улсын хамтын ажиллагааны байгууллага хамтран ажиллах Санамж бичиг байгууллаа.

2024-03-06
“НОМИН ТАЛСТ” ЯПОНД!

2024-01-22
2024 онд Японы Нотогийн хойгт болсон газар хөдлөлтийн сэргээн босголтонд зориулж Монгол Улсын Засгийн газар тусламж үзүүллээ.

2024-01-10
Япон Улсын Ното хойгийн газар хөдлөлт

2023-12-07
Интертайнмент визний талаар【興行】

2023-11-20
Монгол Улсын иргэдэд олгох богино хугацааны олон удаагийн визний журмыг хөнгөвчлөх болон богино хугацааны олон удаагийн визний төрөл шинээр нэмэгдэж байгаа тухай

2023-11-17
“Япон хүний эхнэр/нөхөр” (日本人の配偶者等) гэх оршин суух зөвшөөрлийн талаар та бүхэнд мэдээлэл хүргэе.

2020-10-31
Зарлал/お知らせ

2020-10-29
Япон улсад ур чадвартай дадлагажигч гаргах тухай товч тайлбар/特定技能についてモンゴルの政府からのお知らせ 重要!!!

*