Тэтгэмжийн мөнгө олгохтой холбогдуулан гэмт хэрэг гарч байна/給付金関連の詐欺に気をつける方法
Япон улсын засгийн газраас Шинэ төрлийн Корона вирусийн дэгдэлтийн нөлөөнөөс болж эрүүл мэнд, ажил хөдөлмөр, санхүүгийн хүндрэлд ороод буй нийт иргэдээ дэмжих зорилгоор олон талын буцалтгүй мөнгөн тэтгэмж болон хүүгүй зээл олгож эхлээд байгаа билээ. Үүнтэй зэрэгцэн бусдын мөнгийг луйвардах гэмт хэрэг ихсэж байгаа тул сэрэмжлүүлэг мэдээллийг хүргэж байна.
Гарч буй гэмт хэрэг луйврын төрлүүд:
Нөлөө бүхий байгууллагын цахим шуудан болон утаснаас холбогдож байгаа дүр эсгэн таны хувийн мэдээллийг авах
Гар утасны SMS болон олонд танигдсан цахим хуудаснуудыг дуурайлган хийж хувийн мэдээллийг тань авах
Таны захиалаагүй бараа бүтээгдэхүүн гэнэт гэрийн тань хачгаар очих ба дараа нь их хэмжээний мөнгө нэхэмжлэх
Ашгийн бус сайн дурын байгууллагын дүр эсгэн Шинэ төрлийн Корона вирусийн эсрэг арга хэмжээнд зориулна хэмээн хандив цуглуулах
Хотын захиргаа болон дотоод яамны нэрийг барьж мөнгө шилжигдэх дансны мэдээлэл тань хэрэгтэй хэмээн дансны мэдээлэл болон бусад хувийн мэдээллүүдийг авах
Тэтгэмж авахын тулд хураамж төлөх шаардлагатай хэмээн огт заагдаагүй төлбөр нэхэх зэрэг гэмт хэргүүд их гарч байгаа гэнэ.
Хэрхэн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх вэ.
Япон улсын хэмжээнд хувь хүний нууцын зэрэглэл бүхий мэдээллийг гар утасны мэссэж болон цахим шуудангаар лавлаж авах тохиолдол бараг байдаггүй бөгөөд хэрэв тийм үйлдэл ажиглагдах болон дээрх тохиолдлуудтай төстэй үйлдэл илэрвэл Эрүүл мэнд, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны албан сайтаас шууд шалгаж үзэх боломжтой.
Хувийн зүгээс нэн анхаарал сэрэмжтэй байж, сайтар цахим хуудас хувийн мэдээлэл зэргээ ямар шаардлага шалтгаанаар бөглөж бүртгүүлж байгаагаа нягтлах хэрэгтэй.
Төрийн байгууллагууд ямар ч тохиолдолд АТМ ашигладаггүйг анхаарна уу.
Олонд танигдсан сайтуудын хувьд жинхэнэ болон хуурамч гэдгийг ялгах амаргүй учраас таны захиалаагүй байраа бүтээгдэхүүн ирэх болон гуравдагч этгээдээс цахим шуудан ирэх, хувийн нууц үг зэргээ оруулах мэдээлэл ирэх зэргээр таньж болно.
Хамгийн сүүлийн 10 нийтлэл
2024-06-04
Улаанбаатар хот болон Токио хот хооронд Хамтран ажиллах тухай санамж бичиг байгуулагдлаа
2024-03-06
“НОМИН ТАЛСТ” ЯПОНД!
2024-01-10
Япон Улсын Ното хойгийн газар хөдлөлт
2023-12-07
Интертайнмент визний талаар【興行】
2023-11-17
“Япон хүний эхнэр/нөхөр” (日本人の配偶者等) гэх оршин суух зөвшөөрлийн талаар та бүхэнд мэдээлэл хүргэе.
2020-10-31
Зарлал/お知らせ
2020-10-29
Япон улсад ур чадвартай дадлагажигч гаргах тухай товч тайлбар/特定技能についてモンゴルの政府からのお知らせ 重要!!!