Амабиэ лус биднийг шинэ Төрлийн Корона вирусээс аварна гэдэгт итгэж байна/アマビエについて

2020-05-21  

Амабиэ буюу Японы үлгэр домогын эзэн хүмүүсийг өвчин зовлонгоос авран хамгаалагч шувуун нүүртэй, гурван хөлтэй лусын дагина Домогт өгүүлснээр 1846 оны 5-р сард Японы баруун өмнөд тэнгист гарч ирсэн гэдэг ба Эдо он тооллын үед дүр нь дүрслэгдэн үлджээ.
Түүний тухай олон үлгэр домог байх бөгөөд Японы ард иргэд энэ удаа шинэ төрлийн Корона вирусээс Амэбиэ лус авран хамгаалж түргэн намжаах тухайд залбиран итгэж хэвлэл мэдээллийн хэрэгслээр зургийг нь ихэд гаргах болсон төдийгүй Японы сайн дурын уран бүтээлчид маш олон янзаар урлаж бүтээсэн байна. Мөн хүнсний бүтээгдэхүүн ч хийгдсэн байна шүү.
Амабиэ лусын дагина Япон улсын эрүүл мэндийн яамны сахиус ажээ. Та бүхэндээ сонирхуулах үүднээс цахим холбоос хуудаснуудыг хавсаргав. Амабиэ улсын тухай илүү дэлгэрэнгүй мэдээллийг Япон хэл дээр уншиж сонирхох бол доорх холбоосоор зочлоорой.

ᠠᠮᠠᠪᠢ ᠪᠡᠨ ᠪᠤᠶᠤ ᠶᠠᠫᠣᠨ ᠤ ᠦᠯᠢᠭᠡᠷ ᠳᠣᠮᠣᠭ ᠤᠨ ᠡᠵᠡᠨ ᠬᠦᠮᠦᠰ ᠢ ᠡᠪᠡᠳᠴᠢᠨ ᠵᠣᠪᠠᠯᠠᠩ ᠠᠴᠠ ᠠᠪᠤᠷᠠᠨ ᠬᠠᠮᠠᠭᠠᠯᠠᠭᠴᠢ ᠰᠢᠪᠠᠭᠤᠨ ᠨᠢᠭᠤᠷᠲᠠᠢ᠂ ᠭᠤᠷᠪᠠᠨ ᠬᠥᠯ ᠲᠡᠢ ᠯᠤᠤᠰ ᠤᠨ ᠳᠠᠭᠢᠨᠢ ᠳᠣᠮᠣᠭ ᠲᠤ ᠦᠭᠦᠯᠡᠭᠰᠡᠨ ᠢᠶᠡᠷ 1846 ᠣᠨ ᠤ 5  ᠳᠤᠭᠠᠷ ᠰᠠᠷ᠎ᠠ ᠳᠤ ᠶᠠᠫᠣᠨ ᠤ ᠪᠠᠷᠠᠭᠤᠨ ᠡᠮᠦᠨᠡᠲᠦ ᠲᠡᠩᠭᠢᠰ ᠲᠦ ᠭᠠᠷᠴᠤ ᠢᠷᠡᠭᠰᠡᠨ ᠭᠡᠳᠡᠭ ᠪᠠ ᠡᠳᠣ ᠣᠨ ᠲᠣᠭᠠᠯᠠᠯ ᠤᠨ ᠦᠶ᠎ᠡ ᠳᠦ ᠳᠦᠷᠢ ᠨᠢ ᠳᠦᠷᠰᠦᠯᠡᠭᠳᠡᠨ ᠦᠯᠡᠳᠡᠵᠡᠢ᠃
ᠲᠡᠭᠦᠨ ᠦ ᠲᠤᠬᠠᠢ ᠣᠯᠠᠨ ᠦᠯᠢᠭᠡᠷ ᠳᠣᠮᠣᠭ ᠪᠠᠶᠢᠬᠤ ᠪᠥᠭᠡᠳ ᠶᠠᠫᠣᠨ ᠤ ᠠᠷᠠᠳ ᠢᠷᠭᠡᠳ ᠡᠨᠡ ᠤᠳᠠᠭ᠎ᠠ ᠰᠢᠨ᠎ᠡ ᠲᠥᠷᠦᠯ ᠦᠨ ᠺᠣᠷᠤᠨᠠ ᠸᠢᠷᠦᠰ ᠡᠴᠡ ᠠᠮᠢᠪᠢ ᠪᠡᠨ ᠯᠤᠤᠰ ᠠᠪᠤᠷᠠᠨ ᠬᠠᠮᠠᠭᠠᠯᠠᠵᠤ ᠲᠦᠷᠭᠡᠨ ᠨᠠᠮᠵᠢᠭᠠᠬᠤ ᠲᠤᠬᠠᠢ ᠳᠤ ᠵᠠᠯᠪᠠᠷᠢᠨ ᠢᠲᠡᠭᠡᠵᠦ ᠬᠡᠪᠯᠡᠯ ᠮᠡᠳᠡᠭᠡᠯᠡᠯ ᠦᠨ ᠬᠡᠷᠡᠭᠰᠡᠯ ᠢᠶᠡᠷ ᠵᠢᠷᠤᠭ ᠢ ᠨᠢ ᠶᠡᠬᠡᠳᠡ ᠭᠠᠷᠭᠠᠬᠤ ᠪᠣᠯᠤᠭᠰᠠᠨ ᠲᠡᠳᠦᠢ ᠦᠭᠡᠢ ᠶᠠᠫᠣᠨ ᠤ ᠰᠠᠶᠢᠨ ᠳᠤᠷ᠎ᠠ ᠶᠢᠨ ᠤᠷᠠᠨ ᠪᠦᠲᠦᠭᠡᠯᠴᠢᠳ ᠮᠠᠰᠢ ᠣᠯᠠᠨ ᠶᠠᠩᠵᠤ ᠪᠠᠷ ᠤᠷᠠᠯᠠᠵᠤ ᠪᠦᠲᠦᠭᠡᠭᠰᠡᠨ ᠪᠠᠶᠢᠨ᠎ᠠ᠃ ᠮᠥᠨ ᠬᠦᠨᠡᠰᠦᠨ ᠦ ᠪᠦᠲᠦᠭᠡᠭᠳᠡᠬᠦᠨ ᠴᠤ ᠬᠢᠭᠳᠡᠭᠰᠡᠨ ᠪᠠᠶᠢᠨ᠎ᠠ ᠰᠢᠦ᠃
ᠠᠮᠠᠪᠢ ᠪᠡᠨ ᠯᠤᠤᠰ ᠤᠨ ᠳᠠᠭᠢᠨᠢ ᠶᠠᠫᠣᠨ ᠤᠯᠤᠰ ᠤᠨ ᠡᠷᠡᠭᠦᠯ ᠮᠡᠨᠳᠦ ᠶᠢᠨ ᠶᠠᠮᠤᠨ ᠤ ᠰᠠᠬᠢᠭᠤᠰᠤ ᠠᠵᠡᠢ. ᠲᠠ ᠪᠦᠬᠦᠨ ᠳᠦ ᠪᠡᠨ ᠰᠣᠨᠢᠷᠬᠠᠭᠤᠯᠬᠤ ᠡᠭᠦᠳᠡᠨ ᠡᠴᠡ ᠴᠠᠬᠢᠮ ᠬᠣᠯᠪᠣᠭᠠᠰᠤ ᠬᠠᠭᠤᠳᠠᠰᠤᠨ ᠨᠤᠭᠤᠳ ᠢ ᠬᠠᠪᠰᠠᠷᠭᠠᠪ᠃ ᠠᠮᠠᠪᠢ ᠪᠡᠨ ᠤᠯᠤᠰ ᠤᠨ ᠲᠤᠬᠠᠢ ᠢᠯᠡᠭᠦᠦ ᠳᠡᠯᠭᠡᠷᠡᠩᠭᠦᠢ ᠮᠡᠳᠡᠭᠡᠯᠡᠯ ᠢ ᠶᠠᠫᠣᠨ ᠬᠡᠯᠡ ᠳᠡᠭᠡᠷ᠎ᠡ ᠤᠩᠰᠢᠵᠤ ᠰᠣᠨᠢᠷᠬᠠᠬᠤ ᠪᠣᠯ ᠳᠣᠣᠷᠠᠬᠢ ᠬᠣᠯᠪᠣᠭᠠᠰᠤ ᠪᠠᠷ ᠵᠣᠴᠢᠯᠠᠭᠠᠷᠠᠢ᠃

https://en.wikipedia.org/wiki/Amabie#/media/File:Higo_Amabie.jpg

https://www.mhlw.go.jp/content/10900000/000620717.jpg


Хамгийн сүүлийн 10 нийтлэл

2024-03-06
“НОМИН ТАЛСТ” ЯПОНД!

2024-01-22
2024 онд Японы Нотогийн хойгт болсон газар хөдлөлтийн сэргээн босголтонд зориулж Монгол Улсын Засгийн газар тусламж үзүүллээ.

2024-01-10
Япон Улсын Ното хойгийн газар хөдлөлт

2023-12-07
Интертайнмент визний талаар【興行】

2023-11-20
Монгол Улсын иргэдэд олгох богино хугацааны олон удаагийн визний журмыг хөнгөвчлөх болон богино хугацааны олон удаагийн визний төрөл шинээр нэмэгдэж байгаа тухай

2023-11-17
“Япон хүний эхнэр/нөхөр” (日本人の配偶者等) гэх оршин суух зөвшөөрлийн талаар та бүхэнд мэдээлэл хүргэе.

2020-10-31
Зарлал/お知らせ

2020-10-29
Япон улсад ур чадвартай дадлагажигч гаргах тухай товч тайлбар/特定技能についてモンゴルの政府からのお知らせ 重要!!!

2020-10-29
Буцах визээр Япон улсад буй иргэдийн анхааралд/帰国準備ビサで在留中のモンゴル人の皆さんへ 重要!!!

2020-10-27
Тусгай үүргийн нислэгээр явах иргэдийн анхааралд/10月28日の特別便で帰国される皆知っている

*