Шинэ төрлийн Корона вирусийн эсрэг авсан арга хэмжээний хүрээнд Япон улсад 技術・人文知識・国際業/Engineer Specialist in Humanities. Int ISevices  ангиллын оюуны хөдөлмөр эрхлэх визтэй иргэд болон бусад ангиллын ажиллах эрхтэй визтэй иргэдийн анхааралд/新型コロナの影響で仕事量が減ったり、会社を解雇されてしまった場合、アルバイトができる制度について

2020-05-22  

Шинэ төрлийн Корона вирусийн нөлөөгөөр ажил орлого буурч цалингүй болсон болон ажилгүй болсон /хөдөлмөрийн гэрээг цуцалсан/技術・人文知識・国際業/Engineer Specialist in Humanities Int ISevices  ангиллын оюуны хөдөлмөр эрхлэх визтэй болон бусад ангиллын хөдөлмөр эрхлэх визтэй иргэдэд цагийн ажил хийхийг зөвшөөрсөн байна.

Үүнд өөрийн сайн дураар хүсэлт гаргаж ажлаасаа гарсан иргэд хамаарахгүй. Компанийн дотоод үйл ажиллагаанаас хамаарч ажил олгоогүй, цалинжуулж чадахгүй байдалд хүрч хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгосон, цалингийн дүн хэт буурсан, цалин огт олгоогүй, зэрэг шалтгаанаар гэртээ байгаа иргэд хамаарна гэжээ.

Та цагийн ажил хийхийн тулд:

1.    Ажилгүй болсон/хөдөлмөрийн гэрээ дууссан/иргэний хувьд гаргасан компаниасаа ямар шалтгаанаар таныг гаргасан тухай бичгээр тайлбар буюу тодорхойлолт гаргуулж авах.

2.    Ажлаасаа гараагүй ч цалин орлого маш ихээр буурсан, ажил багассан иргэний хувьд энэ тухай компанитайгаа сайтар ярилцаж компанийн зүгээс зөвшөөрвөл, зөвшөөрсөн тодорхойлолт авах.

Японоор アルバイトができる資格外活動許可を申請 гэж хэлнэ.

Хэдий хугацаанд хүчинтэй вэ?

Тус зөвшөөрөл олгогдсон өдрөөс эхлэн 6-н сар болон оршин суух зөвшөөрлийн хуулийн хүчинтэй хугацаа дуусах хүртэл гэж тооцно.

Ямар бичиг баримт бүрдүүлэх вэ?

1.    資格外活動申請書 өргөдлийн маягт бөглөсөн байх

2.    Компанийн зүгээс ажилгүй болгосон тодорхойлолт эсвэл цагийн ажил хийхийг зөвшөөрсөн тодорхойлолт

3.    Гадаад паспорт

4.    Оршин суух зөвшөөрөл буюу зайрюү карт

ᠰᠢᠨ᠎ᠡ ᠲᠥᠷᠥᠯ ᠦᠨ ᠺᠣᠷᠤᠨᠠ ᠸᠢᠷᠦᠰ ᠦᠨ ᠨᠥᠯᠥᠭᠡ ᠪᠡᠷ ᠠᠵᠢᠯ ᠣᠷᠣᠯᠭ᠎ᠠ ᠪᠠᠭᠤᠷᠴᠢ ᠴᠠᠯᠢᠩ ᠭᠦᠢ ᠪᠣᠯᠤᠭᠰᠠᠨ ᠪᠣᠯᠤᠨ ᠠᠵᠢᠯ ᠦᠭᠡᠢ ᠪᠣᠯᠤᠭᠰᠠᠨ /ᠬᠥᠳᠡᠯᠮᠦᠷᠢ ᠶᠢᠨ ᠭᠡᠷ᠎ᠡ ᠶᠢ ᠴᠤᠴᠠᠯᠠᠭᠰᠠᠨ/技術・人文知識・国際業/Engineer Specialist in Humanities Int ISevices  ᠠᠩᠭᠢᠯᠠᠯ ᠤᠨ ᠣᠶᠤᠨ ᠤ ᠬᠥᠳᠡᠯᠮᠦᠷᠢ ᠡᠷᠬᠢᠯᠡᠬᠦ ᠸᠢᠽ ᠲᠡᠢ ᠪᠣᠯᠤᠨ ᠪᠤᠰᠤᠳ ᠠᠩᠭᠢᠯᠠᠯ ᠤᠨ ᠬᠥᠳᠡᠯᠮᠦᠷᠢ ᠡᠷᠬᠢᠯᠡᠬᠦ ᠸᠢᠽ ᠲᠡᠢ ᠢᠷᠭᠡᠳ ᠲᠦ ᠴᠠᠭ ᠤᠨ ᠠᠵᠢᠯ ᠬᠢᠬᠦ ᠶᠢ ᠵᠥᠪᠰᠢᠶᠡᠷᠡᠭᠰᠡᠨ ᠪᠠᠶᠢᠨ᠎ᠠ᠃
ᠡᠭᠦᠨ ᠳᠦ ᠥᠪᠡᠷ ᠦᠨ ᠰᠠᠶᠢᠨ ᠳᠤᠷ᠎ᠠ ᠪᠠᠷ ᠬᠦᠰᠡᠯᠲᠡ ᠭᠠᠷᠭᠠᠵᠤ ᠠᠵᠢᠯ ᠠᠴᠠ ᠪᠠᠨ ᠭᠠᠷᠤᠭᠰᠠᠨ ᠢᠷᠭᠡᠳ ᠬᠠᠮᠢᠶᠠᠷᠬᠤ ᠦᠭᠡᠢ᠃ ᠺᠣᠮᠫᠠᠨᠢ ᠶᠢᠨ ᠳᠣᠲᠣᠭᠠᠳᠤ ᠦᠢᠯᠡ ᠠᠵᠢᠯᠯᠠᠭᠠᠨ ᠠᠴᠠ ᠬᠠᠮᠢᠶᠠᠷᠴᠢ ᠠᠵᠢᠯ ᠣᠯᠭᠤᠭ᠎ᠠ ᠦᠭᠡᠢ᠂ ᠴᠠᠯᠢᠩᠵᠢᠭᠤᠯᠵᠤ ᠴᠢᠳᠠᠬᠤ ᠦᠭᠡᠢ ᠪᠠᠶᠢᠳᠠᠯ ᠳᠤ ᠬᠦᠷᠴᠦ ᠬᠥᠳᠡᠯᠮᠦᠷᠢ ᠶᠢᠨ ᠭᠡᠷ᠎ᠡ ᠶᠢ ᠳᠠᠭᠤᠰᠬᠠᠪᠤᠷᠢ ᠪᠣᠯᠭᠠᠭᠰᠠᠨ᠂ ᠴᠠᠯᠢᠩ ᠤᠨ ᠳᠦᠩ ᠬᠡᠲᠦ ᠪᠠᠭᠤᠷᠠᠭᠰᠠᠨ᠂ ᠴᠠᠯᠢᠩ ᠣᠭᠲᠣ ᠣᠯᠭᠤᠭ᠎ᠠ ᠦᠭᠡᠢ᠂ ᠵᠡᠷᠭᠡ ᠰᠢᠯᠲᠠᠭᠠᠨ ᠢᠶᠠᠷ ᠭᠡᠷ ᠲᠦ ᠪᠡᠨ ᠪᠠᠶᠢᠭ᠎ᠠ ᠢᠷᠭᠡᠳ ᠬᠠᠮᠢᠶᠠᠷᠤᠨ᠎ᠠ ᠭᠡᠵᠡᠢ᠃
ᠲᠠ ᠴᠠᠭ ᠤᠨ ᠠᠵᠢᠯ ᠬᠢᠬᠦ ᠶᠢᠨ ᠲᠤᠯᠠᠳᠠ᠄
1.    ᠠᠵᠢᠯ ᠦᠭᠡᠢ ᠪᠣᠯᠤᠭᠰᠠᠨ/ᠬᠥᠳᠡᠯᠮᠦᠷᠢ ᠶᠢᠨ ᠭᠡᠷ ᠢᠶᠡᠨ ᠳᠠᠭᠤᠰᠤᠭᠰᠠᠨ/ᠢᠷᠭᠡᠨ ᠦ ᠬᠤᠪᠢ ᠳᠤ ᠭᠠᠷᠭᠠᠭᠰᠠᠨ ᠺᠣᠮᠫᠠᠨᠢ ᠠᠴᠠ ᠪᠠᠨ ᠶᠠᠮᠠᠷ ᠰᠢᠯᠲᠠᠭᠠᠨ ᠢᠶᠠᠷ ᠲᠠᠨ ᠢ ᠭᠠᠷᠭᠠᠭᠰᠠᠨ ᠲᠤᠬᠠᠢ ᠪᠢᠴᠢᠭ ᠢᠶᠡᠷ ᠲᠠᠶᠢᠯᠪᠤᠷᠢ ᠪᠤᠶᠤ ᠲᠣᠳᠣᠷᠬᠠᠶᠢᠯᠠᠯᠲᠠ ᠭᠠᠷᠭᠠᠭᠤᠯᠵᠤ ᠠᠪᠬᠤ᠃
2.    ᠠᠵᠢᠯ ᠠᠴᠠ ᠪᠠᠨ ᠭᠠᠷᠤᠭ᠎ᠠ ᠦᠭᠡᠢ ᠴᠤ ᠴᠠᠯᠢᠩ ᠣᠷᠣᠯᠭ᠎ᠠ ᠮᠠᠰᠢ ᠶᠡᠬᠡ ᠪᠡᠷ ᠪᠠᠭᠤᠷᠠᠭᠰᠠᠨ᠂ ᠠᠵᠢᠯ ᠪᠠᠭᠠᠰᠤᠭᠰᠠᠨ ᠢᠷᠭᠡᠨ ᠦ ᠬᠤᠪᠢ ᠳᠤ ᠡᠨᠡ ᠲᠤᠬᠠᠢ ᠺᠣᠮᠫᠠᠨᠢ ᠲᠠᠢ ᠪᠠᠨ ᠰᠠᠶᠢᠲᠤᠷ ᠶᠠᠷᠢᠯᠴᠠᠵᠤ ᠺᠣᠮᠫᠠᠨᠢ ᠶᠢᠨ ᠵᠦᠭ ᠡᠴᠡ ᠵᠥᠪᠰᠢᠶᠡᠷᠡᠪᠡᠯ᠂ ᠵᠥᠪᠰᠢᠶᠡᠷᠡᠭᠰᠡᠨ ᠲᠣᠳᠣᠷᠬᠠᠶᠢᠯᠠᠯᠲᠠ ᠠᠪᠬᠤ᠃
ᠶᠠᠫᠣᠨ ᠢᠶᠠᠷ アルバイトができる資格外活動許可を申請 ᠭᠡᠵᠦ ᠬᠡᠯᠡᠨ᠎ᠡ᠃
ᠬᠡᠳᠦᠢ ᠬᠤᠭᠤᠴᠠᠭᠠᠨ ᠳᠤ ᠬᠦᠴᠦᠨᠲᠡᠢ ᠪᠤᠢ?
ᠲᠤᠰ ᠵᠥᠪᠰᠢᠶᠡᠷᠡᠯ ᠣᠯᠭᠣᠭᠳᠠᠭᠰᠠᠨ ᠡᠳᠦᠷ ᠡᠴᠡ ᠡᠬᠢᠯᠡᠨ 6 ᠶᠢᠨ ᠰᠠᠷ᠎ᠠ ᠪᠣᠯᠤᠨ ᠣᠷᠣᠰᠢᠨ ᠰᠠᠭᠤᠬᠤ ᠵᠥᠪᠰᠢᠶᠡᠷᠡᠯ ᠦᠨ ᠬᠠᠤᠯᠢ ᠶᠢᠨ ᠬᠦᠴᠦᠨᠲᠡᠢ ᠬᠤᠭᠤᠴᠠᠭ᠎ᠠ ᠳᠠᠭᠤᠰᠬᠤ ᠬᠦᠷᠲᠡᠯ᠎ᠡ ᠭᠡᠵᠦ ᠲᠣᠭᠠᠴᠠᠨ᠎ᠠ᠃
ᠶᠠᠮᠠᠷ ᠪᠢᠴᠢᠭ ᠪᠠᠷᠢᠮᠲᠠ ᠪᠦᠷᠢᠳᠦᠭᠦᠯᠬᠦ ᠪᠤᠢ?
1.    資格外活動申請書 ᠡᠷᠭᠦᠳᠡᠯ ᠦᠨ ᠮᠠᠶ᠋ᠢᠭᠲᠤ ᠪᠥᠭᠯᠡᠭᠰᠡᠨ ᠪᠠᠶᠢᠬᠤ
2.    ᠺᠣᠮᠫᠠᠨᠢ ᠶᠢᠨ ᠵᠦᠭ ᠡᠴᠡ ᠠᠵᠢᠯ ᠦᠭᠡᠢ ᠪᠣᠯᠭᠠᠭᠰᠠᠨ ᠲᠣᠳᠣᠷᠬᠠᠶᠢᠯᠠᠯᠲᠠ ᠡᠰᠡᠪᠡᠯ ᠴᠠᠭ ᠤᠨ ᠠᠵᠢᠯ ᠬᠢᠬᠦ ᠶᠢ ᠵᠥᠪᠰᠢᠶᠡᠷᠡᠭᠰᠡᠨ ᠲᠣᠳᠣᠷᠬᠠᠶᠢᠯᠠᠯᠲᠠ
3.    ᠭᠠᠳᠠᠭᠠᠳᠤ ᠫᠠᠰᠫᠣᠷᠲ
4.    ᠣᠷᠣᠰᠢᠨ ᠰᠠᠭᠤᠬᠤ ᠵᠥᠪᠰᠢᠶᠡᠷᠡᠯ ᠪᠤᠶᠤ ᠵᠠᠶᠢᠷᠶᠦ ᠺᠠᠷᠲ

新型コロナの影響で仕事ができなくなった技術・人文知識・国際業務等の就労ビザの方へ


Хамгийн сүүлийн 10 нийтлэл

2024-03-06
“НОМИН ТАЛСТ” ЯПОНД!

2024-01-22
2024 онд Японы Нотогийн хойгт болсон газар хөдлөлтийн сэргээн босголтонд зориулж Монгол Улсын Засгийн газар тусламж үзүүллээ.

2024-01-10
Япон Улсын Ното хойгийн газар хөдлөлт

2023-12-07
Интертайнмент визний талаар【興行】

2023-11-20
Монгол Улсын иргэдэд олгох богино хугацааны олон удаагийн визний журмыг хөнгөвчлөх болон богино хугацааны олон удаагийн визний төрөл шинээр нэмэгдэж байгаа тухай

2023-11-17
“Япон хүний эхнэр/нөхөр” (日本人の配偶者等) гэх оршин суух зөвшөөрлийн талаар та бүхэнд мэдээлэл хүргэе.

2020-10-31
Зарлал/お知らせ

2020-10-29
Япон улсад ур чадвартай дадлагажигч гаргах тухай товч тайлбар/特定技能についてモンゴルの政府からのお知らせ 重要!!!

2020-10-29
Буцах визээр Япон улсад буй иргэдийн анхааралд/帰国準備ビサで在留中のモンゴル人の皆さんへ 重要!!!

2020-10-27
Тусгай үүргийн нислэгээр явах иргэдийн анхааралд/10月28日の特別便で帰国される皆知っている

*