Япон улсын хэмжээнд онц байдлыг цуцаллаа/緊急事態宣言解除
Япон улсын засгийн газрын 5 дугаар сарын 25-ний өдрийн ээлжит хуралдаанаар Токио хот болон Хоккайдо, бусад 3-н мужийн онц байдлын хугацааг албан ёсоор цуцалснаа мэдэгдлээ. Хэдийгээр онц байдлыг цусалсан боловч шинэ төрлийн Корона вирусээс урьдчилан сэргийлэх амьдралын шинэ хэв маягийг мөрдлөг болгож өдөр бүр хэрэгжүүлэхийг ерөнхий сайд уриаллаа.
Дахин халдвар тархахгүй гэх баталгаа байхгүй тул 5 дугаар сарыг дуустал онц шаардлагагүй тохиолдолд гадагш гарахгүй байх, 6 дугаар сарын 1-19-ний хооронд онц байдлын дэглэмийг Токио хот болон Хоккайдо, бусад 3-н мужийн үргэлжлүүлэн мөрдөхийг хүссэн ба 6 дугаар сарын 19-ний өдрөөс эхлэн орон даяар хөдөлгөөнийг хязгаарлахгүй хэвийн байдалд орох юм байна.
Халдварын тархалтын нөхцөл байдал, үзүүлэлтийг гурван долоо хоногоор авч үзэж, гарах үр дүнд тулгуурлан шаталсан аргаар цаашдын халдварын эрсдэл зэргийг давхар бодолцон эдийн засгаа дахин сэргээж жигдрүүлэх тал дээр засгийн газар идэвхийлэн ажиллахаар болсон ба 8 дугаар сарын 1-нийг хүртэл хугацаанд олон нийтийг хамрах арга хэмжээнүүдийг ч жигдрүүлэхээр тооцож байна.
Ташрамд дуулгахад өнөөдрийн байдлаар Токио хотын хэмжээнд шинээр халдвар авсан 10-н хүн бүртгэгджээ.
ᠶᠠᠫᠣᠨ ᠤᠯᠤᠰ ᠤᠨ ᠵᠠᠰᠠᠭ ᠤᠨ ᠭᠠᠵᠠᠷ ᠤᠨ 5 ᠳ᠋ᠤᠭᠠᠷ ᠰᠠᠷᠠ ᠶᠢᠨ 25 ᠍ ᠦ ᠡᠳᠦᠷ ᠦᠨ ᠡᠭᠡᠯᠵᠢᠲᠦ ᠬᠤᠷᠠᠯᠳᠤᠭᠠᠨ ᠢᠶᠠᠷ ᠲᠣᠺᠢᠣ᠋ ᠬᠣᠲᠠ ᠪᠣᠯᠤᠨ ᠬᠣᠺᠺᠠᠶᠢᠳᠠ᠂ ᠪᠤᠰᠤᠳ 3 ᠍ ᠶᠢᠨ ᠮᠤᠵᠢ ᠶᠢᠨ ᠣᠨᠴᠠ ᠪᠠᠶᠢᠳᠠᠯ ᠤᠨ ᠬᠤᠭᠤᠴᠠᠭᠠ ᠶᠢ ᠠᠯᠪᠠᠨ ᠶᠣᠰᠣᠭᠠᠷ ᠴᠤᠴᠠᠯᠠᠭᠰᠠᠨ ᠢᠶᠠᠨ ᠮᠡᠳᠡᠭᠳᠡᠯᠡ᠃ ᠬᠡᠳᠦᠢ ᠪᠡᠷ ᠣᠨᠴᠠ ᠪᠠᠶᠢᠳᠠᠯ ᠢ ᠴᠢᠰᠤᠯᠠᠭᠰᠠᠨ ᠪᠣᠯᠪᠠᠴᠤ ᠰᠢᠨᠡ ᠲᠥᠷᠦᠯ ᠦᠨ ᠺᠣᠷᠤᠨᠠ ᠸᠢᠷᠦᠰ ᠡᠴᠡ ᠤᠷᠢᠳᠴᠢᠯᠠᠨ ᠰᠡᠷᠭᠡᠶᠢᠯᠡᠬᠦ ᠠᠮᠢᠳᠤᠷᠠᠯ ᠤᠨ ᠰᠢᠨᠡ ᠬᠡᠪ ᠮᠠᠶ᠋ᠢᠭ ᠢ ᠮᠥᠷᠳᠡᠯᠭᠡ ᠪᠣᠯᠭᠠᠵᠤ ᠡᠳᠦᠷ ᠪᠦᠷᠢ ᠬᠡᠷᠡᠭᠵᠢᠭᠦᠯᠬᠦ ᠶᠢ ᠶᠡᠷᠦᠩᠬᠡᠢ ᠰᠠᠶᠢᠳ ᠤᠷᠢᠶᠠᠯᠠᠯᠠ᠃
ᠳ᠋ᠠᠬᠢᠨ ᠬᠠᠯᠳᠠᠪᠤᠷᠢ ᠲᠠᠷᠬᠠᠬᠤ ᠦᠭᠡᠢ ᠭᠡᠬᠦ ᠪᠠᠲᠤᠯᠠᠭᠠ ᠪᠠᠶᠢᠬᠤ ᠦᠭᠡᠢ ᠲᠤᠯᠠ 5 ᠳ᠋ᠤᠭᠠᠷ ᠰᠠᠷᠠ ᠶᠢ ᠳᠠᠭᠤᠰᠲᠠᠯᠠ ᠣᠨᠴᠠ ᠱᠠᠭᠠᠷᠳᠠᠯᠭᠠ ᠦᠭᠡᠢ ᠲᠣᠬᠢᠶᠠᠯᠳᠤᠯ ᠳᠤ ᠭᠠᠳᠠᠭᠰᠢ ᠭᠠᠷᠬᠤ ᠦᠭᠡᠢ ᠪᠠᠶᠢᠬᠤ᠂ 6 ᠳ᠋ᠤᠭᠠᠷ ᠰᠠᠷᠠ ᠶᠢᠨ 1-19 ᠍ ᠦ ᠬᠣᠭᠣᠷᠣᠨᠳᠣ ᠣᠨᠴᠠ ᠪᠠᠶᠢᠳᠠᠯ ᠤᠨ ᠳᠢᠭᠯᠢᠮ ᠢ ᠲᠣᠺᠢᠣ᠋ ᠬᠣᠲᠠ ᠪᠣᠯᠤᠨ ᠬᠣᠺᠺᠠᠶᠢᠳᠠ᠂ ᠪᠤᠰᠤᠳ 3 ᠍ ᠶᠢᠨ ᠮᠤᠵᠢ ᠶᠢᠨ ᠦᠷᠭᠦᠯᠵᠢᠯᠡᠭᠦᠯᠦᠨ ᠮᠥᠷᠳᠡᠬᠦ ᠶᠢ ᠬᠦᠰᠡᠭᠰᠡᠨ ᠪᠠ 6 ᠳ᠋ᠤᠭᠠᠷ ᠰᠠᠷᠠ ᠶᠢᠨ 19 ᠍ ᠦ ᠡᠳᠦᠷ ᠡᠴᠡ ᠡᠬᠢᠯᠡᠨ ᠣᠷᠣᠨ ᠳᠠᠶᠠᠭᠠᠷ ᠬᠥᠳᠡᠯᠭᠡᠭᠡᠨ ᠢ ᠬᠢᠵᠠᠭᠠᠷᠯᠠᠬᠤ ᠦᠭᠡᠢ ᠬᠡᠪ ᠦᠨ ᠪᠠᠶᠢᠳᠠᠯ ᠳᠤ ᠣᠷᠣᠬᠤ ᠶᠤᠮ ᠪᠠᠶᠢᠨᠠ᠃
ᠬᠠᠯᠳᠠᠪᠤᠷᠢ ᠶᠢᠨ ᠲᠠᠷᠬᠠᠯᠲᠠ ᠶᠢᠨ ᠨᠥᠬᠥᠴᠡᠯ ᠪᠠᠶᠢᠳᠠᠯ᠂ ᠦᠵᠡᠭᠦᠯᠦᠯᠲᠡ ᠶᠢ ᠭᠤᠷᠪᠠᠨ ᠳᠣᠯᠣᠭᠠ ᠬᠣᠨᠣᠭ ᠢᠶᠠᠷ ᠠᠪᠴᠤ ᠦᠵᠡᠵᠦ᠂ ᠭᠠᠷᠬᠤ ᠦᠷᠡ ᠳᠦᠩ ᠳᠦ ᠲᠤᠯᠭᠠᠭᠤᠷᠢᠯᠠᠨ ᠱᠠᠲᠤᠯᠠᠭᠰᠠᠨ ᠠᠷᠭᠠ ᠪᠠᠷ ᠴᠢᠨᠠᠭᠰᠢᠳᠠ ᠶᠢᠨ ᠬᠠᠯᠳᠠᠪᠤᠷᠢ ᠶᠢᠨ ᠡᠷᠦᠰᠳᠡᠯ ᠵᠡᠷᠭᠡ ᠶᠢ ᠳᠠᠪᠬᠤᠷ ᠪᠣᠳᠣᠯᠴᠠᠨ ᠡᠳ᠋ ᠍ ᠦᠨ ᠵᠠᠰᠠᠭ ᠢᠶᠠᠨ ᠳᠠᠬᠢᠨ ᠰᠡᠷᠭᠦᠭᠡᠵᠦ ᠵᠢᠭᠳᠡᠷᠡᠭᠦᠯᠬᠦ ᠲᠠᠯᠠ ᠳᠡᠭᠡᠷᠡ ᠵᠠᠰᠠᠭ ᠤᠨ ᠭᠠᠵᠠᠷ ᠢᠳᠡᠪᠬᠢᠯᠡᠨ ᠠᠵᠢᠯᠯᠠᠬᠤ ᠪᠠᠷ ᠪᠣᠯᠤᠭᠰᠠᠨ ᠪᠠ 8 ᠳ᠋ᠤᠭᠠᠷ ᠰᠠᠷᠠ ᠶᠢᠨ 1 ᠍ ᠨᠢᠭᠢᠭ ᠬᠦᠷᠲᠡᠯᠡ ᠬᠤᠭᠤᠴᠠᠭᠠᠨ ᠳᠤ ᠣᠯᠠᠨ ᠨᠡᠶᠢᠲᠡ ᠶᠢ ᠬᠠᠮᠤᠷᠬᠤ ᠠᠷᠭᠠ ᠬᠡᠮᠵᠢᠶᠡ ᠨᠦᠭᠦᠳ ᠢ ᠴᠤ ᠵᠢᠭᠳᠡᠷᠡᠭᠦᠯᠬᠦ ᠪᠡᠷ ᠲᠣᠭᠠᠴᠠᠵᠤ ᠪᠠᠶᠢᠨᠠ᠃
ᠲᠠᠰᠢᠷᠠᠮ ᠳᠤ ᠳᠠᠭᠤᠯᠭᠠᠬᠤ ᠳᠤ ᠥᠨᠥᠳᠥᠷ ᠦᠨ ᠪᠠᠶᠢᠳᠠᠯ ᠢᠶᠠᠷ ᠲᠣᠺᠢᠣ᠋ ᠬᠣᠲᠠ ᠶᠢᠨ ᠬᠡᠮᠵᠢᠶᠡᠨ ᠳᠦ ᠰᠢᠨᠡ ᠪᠡᠷ ᠬᠠᠯᠳᠠᠪᠤᠷᠢ ᠠᠪᠤᠭᠰᠠᠨ 10 ᠍ ᠶᠢᠨ ᠬᠦᠮᠦᠨ ᠪᠦᠷᠢᠳᠬᠡᠭᠳᠡᠵᠡᠢ᠃
https://www3.nhk.or.jp/news/html/20200526/k10012444821000.html
https://www3.nhk.or.jp/news/special/coronavirus/latest-news/
Хамгийн сүүлийн 10 нийтлэл
2024-06-04
Улаанбаатар хот болон Токио хот хооронд Хамтран ажиллах тухай санамж бичиг байгуулагдлаа
2024-03-06
“НОМИН ТАЛСТ” ЯПОНД!
2024-01-10
Япон Улсын Ното хойгийн газар хөдлөлт
2023-12-07
Интертайнмент визний талаар【興行】
2023-11-17
“Япон хүний эхнэр/нөхөр” (日本人の配偶者等) гэх оршин суух зөвшөөрлийн талаар та бүхэнд мэдээлэл хүргэе.
2020-10-31
Зарлал/お知らせ
2020-10-29
Япон улсад ур чадвартай дадлагажигч гаргах тухай товч тайлбар/特定技能についてモンゴルの政府からのお知らせ 重要!!!