Япон улсад оршин суух зөвшөөрөлтэй оршин суугч иргэдийн тоон мэдээлэл, гарын авлага/東京在留中の外国人向けの絵マニューアルと在留外国人数について
Хилийн шалган нэвтрүүлэх, оршин суух хяналтын газраас гаргасан 2020 оны 3 сарын сүүлийн үеийн судалгаагаар Япон улсад оршин суух зөвшөөрөлтэй 2,933,137-н гадаадын иргэн оршин сууж байгаа гэсэн мэдээлэл байна. Үүний 793,164-н иргэн байнгын оршин суугч, 410,972-н иргэн дадлагажигч, 345,791-н иргэн оюутан, 352,501-н иргэн тусгай эрхтэй байнгын оршин суугч, 271,999-н иргэн технологи-хүмүүнлэг-олон улс гэсэн ангиллын визээр оршин сууж байгаа юм байна.
Токио хотод сурч, ажиллаж амьдарч байгаа нийт гадаадын 593458-н иргэн байгаа нийт гадаадын иргэдийн 20,2%-г эзэлж байна. Аль улсын иргэд хамгийн их байгаа вэ гэхээр Хятад, Солонгос, Вьетнам, Филиппин, Бразил улсын иргэд тоогоороо хамгийн дээгүүрт жагсаж байна.
Токио хотын захиргаанаас Токио хотод оршин сууж буй гадаадын иргэдэд зориулан зурагт гарын авлага шинэчлэх хэлбэрээр гаргасныг та бүхэндээ хүргэж байна.
ᠬᠢᠯᠢ ᠶᠢᠨ ᠰᠢᠯᠭᠠᠨ ᠨᠡᠪᠲᠡᠷᠡᠭᠦᠯᠬᠦ᠂ ᠣᠷᠣᠰᠢᠨ ᠰᠠᠭᠤᠬᠤ ᠬᠢᠨᠠᠯᠲᠠ ᠶᠢᠨ ᠭᠠᠵᠠᠷ ᠠᠴᠠ ᠭᠠᠷᠭᠠᠭᠰᠠᠨ 2020 ᠣᠨ ᠤ 3 ᠰᠠᠷᠠ ᠶᠢᠨ ᠰᠡᠭᠦᠯ ᠦᠨ ᠦᠶᠡ ᠶᠢᠨ ᠰᠤᠳᠤᠯᠭᠠ ᠪᠠᠷ ᠶᠠᠫᠣᠨ ᠤᠯᠤᠰ ᠲᠤ ᠣᠷᠣᠰᠢᠨ ᠰᠠᠭᠤᠬᠤ ᠵᠥᠪᠰᠢᠶᠡᠷᠡᠯ ᠲᠡᠢ 2᠂933᠂137 ᠶᠢᠨ ᠭᠠᠳᠠᠭᠠᠳᠤ ᠶᠢᠨ ᠢᠷᠭᠡᠨ ᠣᠷᠣᠰᠢᠨ ᠰᠠᠭᠤᠵᠤ ᠪᠠᠶᠢᠭᠠ ᠭᠡᠰᠡᠨ ᠮᠡᠳᠡᠭᠡᠯᠡᠯ ᠪᠠᠶᠢᠨᠠ᠃ ᠡᠭᠦᠨ ᠦ 793᠂164 ᠶᠢᠨ ᠢᠷᠭᠡᠨ ᠪᠠᠶᠢᠩᠭᠤ ᠶᠢᠨ ᠣᠷᠣᠰᠢᠨ ᠰᠠᠭᠤᠭᠴᠢ᠂ 410᠂972 ᠶᠢᠨ ᠢᠷᠭᠡᠨ ᠳᠠᠳᠤᠯᠭᠠᠵᠢᠭᠴᠢ᠂ 345᠂791 ᠶᠢᠨ ᠢᠷᠭᠡᠨ ᠣᠶᠤᠲᠠᠨ᠂ 352᠂501 ᠶᠢᠨ ᠢᠷᠭᠡᠨ ᠲᠤᠰᠬᠠᠢ ᠡᠷᠬᠡ ᠲᠡᠢ ᠪᠠᠶᠢᠩᠭᠤ ᠶᠢᠨ ᠣᠷᠣᠰᠢᠨ ᠰᠠᠭᠤᠭᠴᠢ᠂ 271᠂999 ᠶᠢᠨ ᠢᠷᠭᠡᠨ ᠲᠧᠭᠨᠣᠯᠣᠭᠢ ᠬᠦᠮᠦᠨᠯᠢᠭ ᠣᠯᠤᠨ ᠤᠯᠤᠰ ᠭᠡᠰᠡᠨ ᠠᠩᠭᠢᠯᠠᠯ ᠤᠨ ᠸᠢᠰ ᠢᠶᠡᠷ ᠣᠷᠣᠰᠢᠨ ᠰᠠᠭᠤᠵᠤ ᠪᠠᠶᠢᠭᠠ ᠶᠤᠮ ᠪᠠᠶᠢᠨᠠ᠃
ᠲᠣᠺᠢᠣ᠋ ᠬᠣᠲᠠᠳ ᠰᠤᠷᠴᠤ᠂ ᠠᠵᠢᠯᠯᠠᠵᠤ ᠠᠮᠢᠳᠤᠷᠠᠵᠤ ᠪᠠᠶᠢᠭᠠ ᠨᠡᠶᠢᠲᠡ ᠭᠠᠳᠠᠭᠠᠳᠤ ᠶᠢᠨ 593458 ᠍ ᠶᠢᠨ ᠢᠷᠭᠡᠨ ᠪᠠᠶᠢᠭᠠ ᠨᠡᠶᠢᠲᠡ ᠭᠠᠳᠠᠭᠠᠳᠤ ᠶᠢᠨ ᠢᠷᠭᠡᠳ ᠦᠨ 20᠂2% ᠶᠢ ᠡᠵᠡᠯᠡᠵᠦ ᠪᠠᠶᠢᠨᠠ᠃ ᠠᠯᠢ ᠤᠯᠤᠰ ᠤᠨ ᠢᠷᠭᠡᠳ ᠬᠠᠮᠤᠭ ᠤᠨ ᠶᠡᠬᠡ ᠪᠠᠶᠢᠭᠠ ᠪᠤᠢ ᠭᠡᠬᠦ ᠪᠡᠷ ᠬᠢᠲᠠᠳ᠂ ᠰᠣᠯᠣᠩᠭᠣᠰ᠂ ᠸᠢᠶᠧᠲ᠋ᠨᠠᠮ᠂ ᠹᠢᠯᠢᠫᠫᠠᠨ᠂ ᠪᠷᠠᠽᠢᠯ ᠤᠯᠤᠰ ᠤᠨ ᠢᠷᠭᠡᠳ ᠲᠣᠭᠠ ᠪᠠᠷ ᠢᠶᠠᠨ ᠬᠠᠮᠤᠭ ᠤᠨ ᠳᠡᠭᠡᠭᠦᠷ ᠲᠦ ᠵᠢᠭᠰᠠᠵᠤ ᠪᠠᠶᠢᠨᠠ᠃
ᠲᠣᠺᠢᠣ᠋ ᠬᠣᠲᠠ ᠶᠢᠨ ᠵᠠᠬᠢᠷᠭᠠᠨ ᠠᠴᠠ ᠲᠣᠺᠢᠣ᠋ ᠬᠣᠲᠠᠳ ᠣᠷᠣᠰᠢᠨ ᠰᠠᠭᠤᠵᠤ ᠪᠤᠢ ᠭᠠᠳᠠᠭᠠᠳᠤ ᠶᠢᠨ ᠢᠷᠭᠡᠳ ᠲᠦ ᠵᠣᠷᠢᠭᠤᠯᠤᠨ ᠵᠢᠷᠤᠭᠲᠤ ᠭᠠᠷ ᠤᠨ ᠠᠪᠤᠯᠭᠠ ᠰᠢᠨᠡᠳᠭᠡᠬᠦ ᠬᠡᠯᠪᠡᠷᠢ ᠪᠡᠷ ᠭᠠᠷᠭᠠᠭᠰᠠᠨ ᠢ ᠲᠠ ᠪᠦᠬᠦᠨ ᠳᠦ ᠪᠡᠨ ᠬᠦᠷᠭᠡᠵᠦ ᠪᠠᠶᠢᠨᠠ᠃
https://www.tomin-anzen.metro.tokyo.lg.jp/about/pdf/poster-leafret/frm-mongolia.pdf
http://www.moj.go.jp/nyuukokukanri/kouhou/nyuukokukanri04_00003.html
Хамгийн сүүлийн 10 нийтлэл
2020-10-31
Зарлал/お知らせ
2020-10-29
Япон улсад ур чадвартай дадлагажигч гаргах тухай товч тайлбар/特定技能についてモンゴルの政府からのお知らせ 重要!!!
2020-10-29
Буцах визээр Япон улсад буй иргэдийн анхааралд/帰国準備ビサで在留中のモンゴル人の皆さんへ 重要!!!
2020-10-27
Тусгай үүргийн нислэгээр явах иргэдийн анхааралд/10月28日の特別便で帰国される皆知っている
2020-10-27
2020 оны 11 сард үйлдэгдэх тусгай үүргийн нислэгийн хуваарь/11月に運航予定のミアットモンゴル航空会社特別便について
2020-10-22
Япон улсын Цагаачлалын албаны албан есний мэдээллийн бас нэгэн холбоос/東京出入国在留管理局の公式アカウントについて
