Тулгуур гурван онол болох зөв амьсгалах, зөв идэх, зөв амрах тухай/ᠲᠤᠯᠭᠠᠭᠤᠷᠢ ᠭᠤᠷᠪᠠᠨ ᠣᠨᠣᠯ ᠪᠣᠯᠬᠤ ᠵᠥᠪ ᠠᠮᠢᠰᠬᠤᠯᠠᠬᠤ᠂ ᠵᠥᠪ ᠢᠳᠡᠬᠦ᠂ ᠵᠥᠪ ᠠᠮᠠᠷᠠᠬᠤ ᠲᠤᠬᠠᠢ

2020-06-03  

Бид тулгуур гурван онол болох зөв амьсгалах, зөв идэх, зөв амрах энэ 3-г амьдралдаа хийж хэвшүүлэх нь хэрэгтэй зүйл гэнэ.
Хүний ухааныг ерөнхийд нь 5 ангилдаг байна.
1. Бойжих ухаан
2. Боловсруулах ухаан
3. Суу ухаан
4. Оо суу ухаан
Төрийг төвшитгөх төмөр дөрвөн ухаан хэмээн Монгол өвөг Дээдсүүд хуваадаг байжээ. Энэ их ухаануудад тэгширч мэргэшсэн хүнийг Бөө хүн гэгдэх ба цолыг авдаг байна.
Ингээд эхний Бойжих ухаан гэдэг нь зөв амьсгалах, зөв идэх, зөв амрах гурван тулгуур үзэлтэй, 9-н шатны суурь ухаан бөгөөд бидний биеийг хэрхэн бойжуулж, зөв өсгөж, зөв үржүүлж, зөв өтлүүлэх, зөв үхүүлэх нь бүгд энэ ухаантай холбоотой гэнэ. Хүмүүс бидний бүхий л өвчин зөв амьсгалдаггүй, зөв иддэггүй, зөв амардаггүйгээс болж үүдсэн гэж нэг талаас үздэг байна. Хоолыг дунджаар 35-н удаа зажилж идэх нь хоолойгоор залгигдан биед шим тэжээлтэй хэрэгтэй зүйлс нь шимэгдэн хэрэгцээгүй зүйлс нь биеэс гадагшлах хүртэл бүх үйл ажиллагааны үндсэн зохицуулалтад чухал ач холбогдолтой байна. Бүхэл бүхлээр нь замбараагүй идэх болон яарч идэх нь биед хортой байна.
Зөв амьсгалах: Нуруу тэгш амар тайван байдалд суугаад гүн гүнзгий уушгиа тэлэн дүүрэн уртаар зөөлөн амьсгалж хамраараа зөөлөн гаргах нь энгийн бөгөөд эгэлгүй ач холбогдолтой арга ба бясалгалын мэргэжилтэн багш нар ч энэ тухай олон талаар зөвлөж буй билээ. Ууршиг, зүрх, толгой, судас гээд л бүх л хийн хоолой гуурс, судасны үйл ажиллагааг хүчилтөрөгчөөр тэтгэн эрүүл хэмийг түгээх чухал ач холбогдолтой. Зөв амьсгалдаггүй хүн дээш харж унтаж чаддаггүй доош юм уу хажуу тийшээ харж бас өндөр дэр дэрлэж унтдаг гэсэн судалгаа байна.
Амрах агшин зуур ч зөв сайн амарч чаддаггүй олон шалтгааныг бид дурдах ч зөв зүглүү харж унтах нь нэн чухал байна. Эрт үеэс Монгол гэрт унтах хүмүүс хойд зүгт толгой нь харж унтахаар зохицуулагдсан байдаг. Энэ нь биеийн соронзон хэмээ тэгшлэх зөв арга байсан байна. Унтаж байхад хүний соронзон долгион цахилгаан хэм бидний зулайгаар зөв урсгалаар нь ороод гарах байгалийн зохилдолгллтой ажээ. Тэгш зөв шулуун хэвтэхэд үүсэх ба хүзүүн дор, бэлхүүс дор, хөлийн тахим дор биетэйгээ тэгшлэх бага зэрэг дэр эвж өгссөнөөр энэ байгалийн эрчмүүд зулайгаар орж хөлийн улаар гардаг байна. Харин өндөр дэр дэрлэх эвхэрч нугарч унтах нь энэхүү биеийн соронзон зөв хэмээ сэргээхэд сайнгүй байдаг байна.

ᠪᠢᠳᠡ ᠲᠤᠯᠭᠠᠭᠤᠷᠢ ᠭᠤᠷᠪᠠᠨ ᠣᠨᠣᠯ ᠪᠣᠯᠬᠤ ᠵᠥᠪ ᠠᠮᠢᠰᠬᠤᠯᠠᠬᠤ᠂ ᠵᠥᠪ ᠢᠳᠡᠬᠦ᠂ ᠵᠥᠪ ᠠᠮᠠᠷᠠᠬᠤ ᠡᠨᠡ 3 ᠶᠢ ᠠᠮᠢᠳᠤᠷᠠᠯ ᠳᠤ ᠪᠠᠨ ᠬᠢᠵᠦ ᠬᠡᠪᠰᠢᠭᠦᠯᠬᠦ ᠨᠢ ᠬᠡᠷᠡᠭ ᠲᠡᠢ ᠵᠦᠢᠯ ᠭᠡᠨ᠎ᠡ᠃
ᠬᠦᠮᠦᠨ ᠦ ᠤᠬᠠᠭᠠᠨ ᠢ ᠶᠡᠷᠦᠩᠬᠡᠢ ᠳᠦ ᠨᠢ 5 ᠠᠩᠭᠢᠯᠠᠳᠠᠭ ᠪᠠᠶᠢᠨ᠎ᠠ᠃
1 ᠪᠣᠶᠢᠵᠢᠬᠤ ᠤᠬᠠᠭᠠᠨ
2 ᠪᠣᠯᠪᠠᠰᠤᠷᠠᠭᠤᠯᠬᠤ ᠤᠬᠠᠭᠠᠨ
3ᠰᠤᠤ ᠤᠬᠠᠭᠠᠨ
4 ᠥ ᠰᠤᠤ ᠤᠬᠠᠭᠠᠨ
ᠲᠥᠷᠥ ᠶᠢ ᠲᠥᠪᠰᠢᠳᠬᠡᠬᠦ ᠲᠡᠮᠦᠷ ᠳᠥᠷᠪᠡᠨ ᠤᠬᠠᠭᠠᠨ ᠬᠡᠮᠡᠨ ᠮᠣᠩᠭᠣᠯ ᠡᠪᠦᠭᠡ ᠳᠡᠭᠡᠳᠦᠰ ᠦᠳ ᠬᠤᠪᠢᠶᠠᠳᠠᠭ ᠪᠠᠶᠢᠴᠠᠢ᠃ ᠡᠨᠡ ᠶᠡᠬᠡ ᠤᠬᠠᠭ᠎ᠠ ᠨᠤᠭᠤᠳ ᠲᠤ ᠲᠡᠭᠰᠢᠷᠡᠵᠦ ᠮᠡᠷᠭᠡᠰᠢᠭᠰᠡᠨ ᠬᠦᠮᠦᠨ ᠢ ᠪᠥᠭᠡ ᠬᠦᠮᠦᠨ ᠭᠡᠭᠳᠡᠬᠦ ᠪᠠ ᠴᠣᠯᠠ ᠶᠢ ᠠᠪᠳᠠᠭ ᠪᠠᠶᠢᠨ᠎ᠠ᠃
ᠢᠩᠭᠢᠭᠡᠳ ᠡᠬᠢᠨ ᠦ ᠪᠣᠶᠢᠵᠢᠬᠤ ᠤᠬᠠᠭᠠᠨ ᠭᠡᠳᠡᠭ ᠨᠢ ᠵᠥᠪ ᠠᠮᠢᠰᠬᠤᠯᠠᠬᠤ᠂ ᠵᠥᠪ ᠢᠳᠡᠬᠦ᠂ ᠵᠥᠪ ᠠᠮᠠᠷᠠᠬᠤ ᠭᠤᠷᠪᠠᠨ ᠲᠤᠯᠭᠠᠭᠤᠷᠢ ᠦᠵᠡᠯ ᠲᠡᠢ᠂ 9 ᠍ ᠶᠢᠨ ᠱᠠᠲᠤᠨ ᠤ ᠰᠠᠭᠤᠷᠢ ᠤᠬᠠᠭᠠᠨ ᠪᠥᠭᠡᠳ ᠪᠢᠳᠡᠨ ᠦ ᠪᠡᠶ᠎ᠡ ᠶᠢ ᠬᠡᠷᠬᠢᠨ ᠪᠣᠶᠢᠵᠢᠭᠤᠯᠵᠤ᠂ ᠵᠥᠪ ᠥᠰᠬᠡᠵᠦ᠂ ᠵᠥᠪ ᠦᠷᠡᠵᠢᠭᠦᠯᠵᠦ᠂ ᠵᠥᠪ ᠥᠲᠡᠯᠡᠭᠦᠯᠬᠦ᠂ ᠵᠥᠪ ᠦᠬᠦᠭᠦᠯᠬᠦ ᠨᠢ ᠪᠦᠭᠦᠳᠡ ᠡᠨᠡ ᠤᠬᠠᠭᠠᠨ ᠲᠠᠢ ᠬᠣᠯᠪᠣᠭᠠᠲᠠᠢ ᠭᠡᠨ᠎ᠡ. ᠬᠦᠮᠦᠰ ᠪᠢᠳᠡᠨ ᠦ ᠪᠦᠬᠦᠢ ᠯᠠ ᠡᠪᠡᠳᠴᠢᠨ ᠵᠥᠪ ᠠᠮᠢᠰᠬᠤᠯᠠᠳᠠᠭ ᠦᠭᠡᠢ᠂ ᠵᠥᠪ ᠢᠳᠡᠳᠡᠭ ᠦᠭᠡᠢ᠂ ᠵᠥᠪ ᠠᠮᠤᠷᠠᠳᠠᠭ ᠦᠭᠡᠢ ᠡᠴᠡ ᠪᠣᠯᠵᠤ ᠡᠭᠦᠳᠦᠭᠰᠡᠨ ᠭᠡᠵᠦ ᠨᠢᠭᠡ ᠲᠠᠯ᠎ᠠ ᠠᠴᠠ ᠦᠵᠡᠳᠡᠭ ᠪᠠᠶᠢᠨ᠎ᠠ᠃ ᠬᠣᠭᠣᠯᠠ ᠶᠢ ᠳᠤᠮᠳᠠᠴᠢ ᠪᠠᠷ 35 ᠶᠢᠨ ᠤᠳᠠᠭ᠎ᠠ ᠵᠠᠵᠢᠯᠵᠤ ᠢᠳᠡᠬᠦ ᠨᠢ ᠬᠣᠭᠣᠯᠠᠢ ᠪᠠᠷ ᠵᠠᠯᠭᠢᠭᠳᠠᠨ ᠪᠡᠶ᠎ᠡ ᠳᠦ ᠰᠢᠮ᠎ᠡ ᠲᠡᠵᠢᠭᠡᠯ ᠲᠡᠢ ᠬᠡᠷᠡᠭᠲᠡᠢ ᠵᠦᠢᠯᠡᠰ ᠨᠢ ᠰᠢᠮᠡᠭᠳᠡᠨ ᠬᠡᠷᠡᠭᠴᠡᠭᠡ ᠦᠭᠡᠢ ᠵᠦᠢᠯᠡᠰ ᠨᠢ ᠪᠡᠶᠡᠰ ᠭᠠᠳᠠᠭᠰᠢᠯᠠᠬᠤ ᠬᠦᠷᠲᠡᠯ᠎ᠡ ᠪᠦᠬᠦ ᠦᠢᠯᠡ ᠠᠵᠢᠯᠯᠠᠭᠠᠨ ᠤ ᠦᠨᠳᠦᠰᠦᠨ ᠵᠣᠬᠢᠴᠠᠭᠤᠯᠤᠯᠲᠠ ᠳᠤ ᠴᠢᠬᠤᠯᠠ ᠠᠴᠢ ᠬᠣᠯᠪᠣᠭᠳᠠᠯ ᠲᠠᠢ ᠪᠠᠶᠢᠨ᠎ᠠ. ᠪᠦᠬᠦᠯᠢ ᠪᠦᠬᠦᠯᠢ ᠪᠡᠷ ᠨᠢ ᠵᠠᠮᠪᠠᠷᠠᠭ᠎ᠠ ᠦᠭᠡᠢ ᠢᠳᠡᠬᠦ ᠪᠣᠯᠤᠨ ᠶᠠᠭᠠᠷᠠᠵᠤ ᠢᠳᠡᠬᠦ ᠨᠢ ᠪᠡᠶ᠎ᠡ ᠳᠦ ᠬᠣᠣᠷᠠᠲᠠᠢ ᠪᠠᠶᠢᠨ᠎ᠠ᠃
ᠵᠥᠪ ᠠᠮᠢᠰᠬᠤᠯᠠᠬᠤ᠄ ᠨᠢᠷᠤᠭᠤ ᠲᠡᠭᠰᠢ ᠠᠮᠤᠷ ᠲᠠᠶᠢᠪᠤᠩ ᠪᠠᠶᠢᠳᠠᠯ ᠳᠤ ᠰᠠᠭᠤᠭᠠᠳ ᠭᠦᠨ ᠭᠦᠨᠵᠡᠭᠡᠢ ᠠᠭᠤᠰᠬᠢ ᠪᠠᠨ ᠲᠡᠯᠡᠨ ᠳᠦᠭᠦᠷᠡᠩ ᠤᠷᠲᠤ ᠪᠠᠷ ᠵᠥᠭᠡᠯᠡᠨ ᠠᠮᠢᠰᠬᠤᠯᠠᠵᠤ ᠬᠠᠮᠠᠷ ᠢᠶᠠᠷ ᠢᠶᠠᠨ ᠵᠥᠭᠡᠯᠡᠨ ᠭᠠᠷᠭᠠᠬᠤ ᠨᠢ ᠡᠩ ᠦᠨ ᠪᠥᠭᠡᠳ ᠡᠭᠡᠯ ᠦᠭᠡᠢ ᠠᠴᠢ ᠬᠣᠯᠪᠣᠭᠳᠠᠯ ᠲᠠᠢ ᠠᠷᠭ᠎ᠠ ᠪᠠ ᠪᠢᠰᠢᠯᠭᠠᠯ ᠤᠨ ᠮᠡᠷᠭᠡᠵᠢᠯᠲᠡᠨ ᠪᠠᠭᠰᠢ ᠨᠠᠷ ᠴᠤ ᠡᠨᠡ ᠲᠤᠬᠠᠢ ᠣᠯᠠᠨ ᠲᠠᠯ᠎ᠠ ᠪᠠᠷ ᠵᠥᠪᠯᠡᠵᠦ ᠪᠤᠢ ᠪᠢᠯᠡ᠃ ᠠᠭᠤᠷᠰᠢᠭ᠂ ᠵᠢᠷᠦᠬᠡ᠂ ᠲᠣᠯᠣᠭᠠᠢ᠂ ᠰᠤᠳᠠᠰᠤ ᠭᠡᠳ ᠯᠠ ᠪᠦᠬᠦ ᠯᠠ ᠬᠡᠢ ᠶᠢᠨ ᠬᠣᠭᠣᠯᠠᠢ ᠭᠤᠤᠷᠰᠤ᠂ ᠰᠤᠳᠠᠰᠤᠨ ᠤ ᠦᠢᠯᠡ ᠠᠵᠢᠯᠯᠠᠭ᠎ᠠ ᠶᠢ ᠬᠦᠴᠢᠯᠲᠦᠶᠢᠷᠦᠭᠴᠢ ᠪᠡᠷ ᠲᠡᠳᠬᠦᠨ ᠡᠷᠡᠭᠦᠯ ᠬᠡᠮ ᠢ ᠲᠦᠭᠡᠭᠡᠬᠦ ᠴᠢᠬᠤᠯᠠ ᠠᠴᠢ ᠬᠣᠯᠪᠣᠭᠳᠠᠯ ᠲᠠᠢ᠃ ᠵᠥᠪ ᠠᠮᠢᠰᠬᠤᠯᠠᠳᠠᠭ ᠦᠭᠡᠢ ᠬᠦᠮᠦᠨ ᠳᠡᠭᠡᠭᠰᠢ ᠬᠠᠷᠠᠵᠤ ᠤᠨᠲᠠᠵᠤ ᠴᠢᠳᠠᠳᠠᠭ ᠦᠭᠡᠢ ᠳᠣᠭᠣᠭᠰᠢ ᠶᠤᠮ ᠤᠤ ᠬᠠᠵᠠᠭᠤ ᠲᠡᠰᠢ ᠪᠡᠨ ᠬᠠᠷᠠᠵᠤ ᠪᠠᠰᠠ ᠥᠨᠳᠦᠷ ᠳᠡᠷ᠎ᠡ ᠳᠡᠷᠡᠯᠡᠵᠦ ᠤᠨᠲᠠᠳᠠᠭ ᠭᠡᠰᠡᠨ ᠰᠤᠳᠤᠯᠭ᠎ᠠ ᠪᠠᠶᠢᠨ᠎ᠠ᠃
ᠠᠮᠤᠷᠠᠬᠤ ᠭᠱᠠᠨ ᠵᠠᠭᠤᠷ᠎ᠠ ᠴᠤ ᠵᠥᠪ ᠰᠠᠶᠢᠨ ᠠᠮᠠᠷᠠᠵᠤ ᠴᠢᠳᠠᠳᠠᠭ ᠦᠭᠡᠢ ᠣᠯᠠᠨ ᠰᠢᠯᠲᠠᠭᠠᠨ ᠢ ᠪᠢᠳᠡ ᠳᠤᠷᠠᠳᠬᠤ ᠴᠤ ᠵᠥᠪ ᠵᠦᠭᠯᠡᠭᠦ ᠬᠠᠷᠠᠵᠤ ᠤᠨᠲᠠᠬᠤ ᠨᠢ ᠨᠡᠩ ᠴᠢᠬᠤᠯᠠ ᠪᠠᠶᠢᠨ᠎ᠠ᠃ ᠡᠷᠲᠡ ᠦᠶᠡᠰ ᠮᠣᠩᠭᠣᠯ ᠭᠡᠷ ᠲᠦ ᠤᠨᠲᠠᠬᠤ ᠬᠦᠮᠦᠰ ᠬᠣᠶᠢᠳ ᠵᠦᠭ ᠲᠦ ᠲᠣᠯᠣᠭᠠᠢ ᠨᠢ ᠬᠠᠷᠠᠵᠤ ᠤᠨᠲᠠᠬᠤ ᠪᠠᠷ ᠵᠣᠬᠢᠴᠠᠭᠤᠯᠤᠭᠳᠠᠭᠰᠠᠨ ᠪᠠᠶᠢᠳᠠᠭ᠃ ᠡᠨᠡ ᠨᠢ ᠪᠡᠶ᠎ᠡ ᠶᠢᠨ ᠰᠣᠷᠢᠨᠵᠢᠨ ᠬᠡᠮ ᠢᠶᠡᠨ ᠲᠡᠭᠰᠢᠯᠡᠬᠦ ᠵᠥᠪ ᠠᠷᠭ᠎ᠠ ᠪᠠᠶᠢᠭᠰᠠᠨ ᠪᠠᠶᠢᠨ᠎ᠠ᠃ ᠤᠨᠲᠠᠵᠤ ᠪᠠᠶᠢᠬᠤ ᠳᠤ ᠬᠦᠮᠦᠨ ᠦ ᠰᠣᠷᠢᠨᠵᠢᠨ ᠳᠣᠯᠭᠢᠶᠠᠨ ᠴᠠᠬᠢᠯᠭᠠᠨ ᠬᠡᠮ ᠪᠢᠳᠡᠨ ᠦ ᠵᠤᠯᠠᠢ ᠪᠠᠷ ᠵᠥᠪ ᠤᠷᠤᠰᠬᠠᠯ ᠢᠶᠠᠷ ᠨᠢ ᠣᠷᠣᠭᠠᠳ ᠭᠠᠷᠬᠤ ᠪᠠᠶᠢᠭᠠᠯ ᠤᠨ ᠵᠣᠬᠢᠯᠳᠤᠯᠯ ᠲᠠᠢ ᠠᠵᠡᠢ᠃ ᠲᠡᠭᠰᠢ ᠵᠥᠪ ᠰᠢᠯᠤᠭᠤᠨ ᠬᠡᠪᠲᠡᠬᠦ ᠳᠦ ᠡᠭᠦᠰᠬᠦ ᠪᠠ ᠬᠦᠵᠦᠭᠦᠨ ᠳᠣᠣᠷ᠎ᠠ᠂ ᠪᠡᠯᠬᠡᠭᠦᠰᠦ ᠳᠣᠣᠷ᠎ᠠ᠂ ᠬᠥᠯ ᠦᠨ ᠲᠠᠬᠢᠮ ᠳᠣᠣᠷ᠎ᠠ ᠪᠡᠶᠡᠲᠡᠢ ᠪᠡᠨ ᠲᠡᠭᠰᠢᠯᠡᠬᠦ ᠪᠠᠭ᠎ᠠ ᠵᠡᠷᠭᠡ ᠳᠡᠷ᠎ᠡ ᠡᠪᠢᠵᠦ ᠥᠭᠰᠥᠭᠰᠡᠨ ᠢᠶᠡᠷ ᠡᠨᠡ ᠪᠠᠶᠢᠭᠠᠯ ᠤᠨ ᠡᠷᠴᠢᠮ ᠦᠳ ᠵᠤᠯᠠᠢ ᠪᠠᠷ ᠣᠷᠣᠵᠤ ᠬᠥᠯ ᠦᠨ ᠤᠯᠠ ᠪᠠᠷ ᠭᠠᠷᠳᠠᠭ ᠪᠠᠶᠢᠨ᠎ᠠ᠃ ᠬᠠᠷᠢᠨ ᠥᠨᠳᠦᠷ ᠳᠡᠷ᠎ᠡ ᠳᠡᠷᠡᠯᠡᠬᠦ ᠡᠪᠬᠡᠷᠴᠢ ᠨᠤᠭᠤᠷᠠᠵᠤ ᠤᠨᠲᠠᠬᠤ ᠨᠢ ᠡᠨᠡᠬᠦ ᠪᠡᠶ᠎ᠡ ᠶᠢᠨ ᠰᠣᠷᠢᠨᠵᠢᠨ ᠵᠥᠪ ᠬᠡᠮ ᠢᠶᠡᠨ ᠰᠡᠷᠭᠦᠭᠡᠬᠦ ᠳᠦ ᠰᠠᠶᠢᠨ ᠦᠭᠡᠢ ᠪᠠᠶᠢᠳᠠᠭ ᠪᠠᠶᠢᠨ᠎ᠠ᠃


Хамгийн сүүлийн 10 нийтлэл

2024-06-04
Улаанбаатар хот болон Токио хот хооронд Хамтран ажиллах тухай санамж бичиг байгуулагдлаа

2024-05-15
БШУЯ, Шинагава дүүрэг, ЖАЙКА Олон улсын хамтын ажиллагааны байгууллага хамтран ажиллах Санамж бичиг байгууллаа.

2024-03-06
“НОМИН ТАЛСТ” ЯПОНД!

2024-01-22
2024 онд Японы Нотогийн хойгт болсон газар хөдлөлтийн сэргээн босголтонд зориулж Монгол Улсын Засгийн газар тусламж үзүүллээ.

2024-01-10
Япон Улсын Ното хойгийн газар хөдлөлт

2023-12-07
Интертайнмент визний талаар【興行】

2023-11-20
Монгол Улсын иргэдэд олгох богино хугацааны олон удаагийн визний журмыг хөнгөвчлөх болон богино хугацааны олон удаагийн визний төрөл шинээр нэмэгдэж байгаа тухай

2023-11-17
“Япон хүний эхнэр/нөхөр” (日本人の配偶者等) гэх оршин суух зөвшөөрлийн талаар та бүхэнд мэдээлэл хүргэе.

2020-10-31
Зарлал/お知らせ

2020-10-29
Япон улсад ур чадвартай дадлагажигч гаргах тухай товч тайлбар/特定技能についてモンゴルの政府からのお知らせ 重要!!!

*