Токүтэйгино-1 Зочид буудлын салбарт ажиллах гадаад иргэдийн ур чадварын шалгалтын тов гарлаа/特定技能-1 宿泊業測定試験実施する

2020-06-08  

Шинэ төрлийн Корона вирусийн нөлөөнөөс болж тодорхойгүй хугацаагаар хойшлогдоод байсан Токүтэйгино-1 Зочид буудлын салбарт ажиллах гадаад иргэдийн ур чадварын шалгалтын тов гарлаа. Энэ удаа шалгалтыг таблет ашиглан явуулахаар болсон/試験はタブレット端末を使用して行います/ ба 17-с дээш насны, Японд оршин суух зөвшөөрөлтэй иргэн бол тус шалгалтыг өгөх боломжтой. Харин тухайн өдөр биеийн байдал сэжигтэй, /бие муу байх, халуунтай байх зэрэг/ тохиолдолд шалгалтад оролцуулахгүй гэсэн байна.

※Корона вирусийн тархалтын нөлөөнөөс шалтгаалан өөрчлөлт гарч болзошгүйг анхаарна уу.

Шалгалтын өдрүүд:

・2020/7/11, 12  Фүкүока/福岡

・2020/7/13  Осака/大阪

・2020/7/14, 15  Нагоя/名古屋

・2020/7/17,18,19  Токио/東京

・2020/7/28  Наха/那覇

※Тус шалгалтыг 1 хүн 1 удаа өгөх боломжтой.

Шалгалтын бүртгэлийг 2020/6/10-ны өдрийн япон цагаар 13:00 цагаас эхлэн 6/24-ны өдрийн 12:00 цаг хүртэл цахимаар авч эхлэнэ.

Шалгалтын хураамж 7000иен байх ба цахимаар бүртгүүлснээс хойш 5 өдрийн дотор төлбөр баталгаажаагүй бол шалгалтад оролцуулахгүй бөгөөд бэлнээр төлбөр авахгүй гэсэн байна.

Танд амжилт хүсье.

7月に試験を実施いたします。


Хамгийн сүүлийн 10 нийтлэл

2024-03-06
“НОМИН ТАЛСТ” ЯПОНД!

2024-01-22
2024 онд Японы Нотогийн хойгт болсон газар хөдлөлтийн сэргээн босголтонд зориулж Монгол Улсын Засгийн газар тусламж үзүүллээ.

2024-01-10
Япон Улсын Ното хойгийн газар хөдлөлт

2023-12-07
Интертайнмент визний талаар【興行】

2023-11-20
Монгол Улсын иргэдэд олгох богино хугацааны олон удаагийн визний журмыг хөнгөвчлөх болон богино хугацааны олон удаагийн визний төрөл шинээр нэмэгдэж байгаа тухай

2023-11-17
“Япон хүний эхнэр/нөхөр” (日本人の配偶者等) гэх оршин суух зөвшөөрлийн талаар та бүхэнд мэдээлэл хүргэе.

2020-10-31
Зарлал/お知らせ

2020-10-29
Япон улсад ур чадвартай дадлагажигч гаргах тухай товч тайлбар/特定技能についてモンゴルの政府からのお知らせ 重要!!!

2020-10-29
Буцах визээр Япон улсад буй иргэдийн анхааралд/帰国準備ビサで在留中のモンゴル人の皆さんへ 重要!!!

2020-10-27
Тусгай үүргийн нислэгээр явах иргэдийн анхааралд/10月28日の特別便で帰国される皆知っている

*