Япон улстай Их Британи чөлөөт худалдааны гэрээ байгуулна/日英FTA交渉開始、デジタル貿易などEU上回る協定目指す
6-р сарын 9-нд Япон, Их Британийн засгийн газрууд хоёр улсын хооронд чөлөөт худалдааны гэрээ (FTA) байгуулах хэлэлцээрийг албан ёсоор эхлүүллээ.
Их Британи нь Япон улстай худалдааны гэрээ хэлэлцэж, энэ оны сүүл гэхэд батлан 2021 оны 1-р сарын 1-нд хүчин төгөлдөр хэрэгжүүлэхээр зорьж байна. Албаны эх сурвалжийн мэдээлснээр Их Британийн Худалдааны сайд Лиз Трусс Мягмар гаригт Япон улсын Гадаад хэргийн сайд Тошимицү Мотегитэй утсаар ярьж, худалдааны асуудлыг хэлэлцжээ. Лиз Тусс “Коронавирусийн цар тахлаас болсон санхүүгийн хямралын үед хоёр орны худалдааны хэлцэл нь бизнес эрхлэгчдэд боломж олгож, эдийн засгийг дэмжин сэргээнэ” хэмээн мэдэгдсэн байна.
Их Британи нь Япон улстай байгуулах худалдааны гэрээг байгуулахдаа одоо хэрэгжиж буй Европын холбооны зарчим, журамд тулгуурлахыг хичээж байна. Япон улс нь тус улсын худалдааны дөрөв дэх том хамтрагч бөгөөд хоёр орны худалдааны эргэлт 2019 онд 31,4 тэрбум фунт-стерлинг байжээ.
https://www.jetro.go.jp/biznews/2020/06/e0105c661f5d0f70.html
Хамгийн сүүлийн 10 нийтлэл
2024-06-04
Улаанбаатар хот болон Токио хот хооронд Хамтран ажиллах тухай санамж бичиг байгуулагдлаа
2024-03-06
“НОМИН ТАЛСТ” ЯПОНД!
2024-01-10
Япон Улсын Ното хойгийн газар хөдлөлт
2023-12-07
Интертайнмент визний талаар【興行】
2023-11-17
“Япон хүний эхнэр/нөхөр” (日本人の配偶者等) гэх оршин суух зөвшөөрлийн талаар та бүхэнд мэдээлэл хүргэе.
2020-10-31
Зарлал/お知らせ
2020-10-29
Япон улсад ур чадвартай дадлагажигч гаргах тухай товч тайлбар/特定技能についてモンゴルの政府からのお知らせ 重要!!!