Япон улстай Их Британи чөлөөт худалдааны гэрээ байгуулна/日英FTA交渉開始、デジタル貿易などEU上回る協定目指す

2020-06-12  

6-р сарын 9-нд Япон, Их Британийн засгийн газрууд хоёр улсын хооронд чөлөөт худалдааны гэрээ (FTA) байгуулах хэлэлцээрийг албан ёсоор эхлүүллээ.

Их Британи нь Япон улстай худалдааны гэрээ хэлэлцэж, энэ оны сүүл гэхэд батлан 2021 оны 1-р сарын 1-нд хүчин төгөлдөр хэрэгжүүлэхээр зорьж байна. Албаны эх сурвалжийн мэдээлснээр Их Британийн Худалдааны сайд Лиз Трусс Мягмар гаригт Япон улсын Гадаад хэргийн сайд Тошимицү Мотегитэй утсаар ярьж, худалдааны асуудлыг хэлэлцжээ. Лиз Тусс “Коронавирусийн цар тахлаас болсон санхүүгийн хямралын үед хоёр орны худалдааны хэлцэл нь бизнес эрхлэгчдэд боломж олгож, эдийн засгийг дэмжин сэргээнэ” хэмээн мэдэгдсэн байна.

Их Британи нь Япон улстай байгуулах худалдааны гэрээг байгуулахдаа одоо хэрэгжиж буй Европын холбооны зарчим, журамд тулгуурлахыг хичээж байна. Япон улс нь тус улсын худалдааны дөрөв дэх том хамтрагч бөгөөд хоёр орны худалдааны эргэлт 2019 онд 31,4 тэрбум фунт-стерлинг байжээ.

https://www.jetro.go.jp/biznews/2020/06/e0105c661f5d0f70.html


Хамгийн сүүлийн 10 нийтлэл

2024-03-06
“НОМИН ТАЛСТ” ЯПОНД!

2024-01-22
2024 онд Японы Нотогийн хойгт болсон газар хөдлөлтийн сэргээн босголтонд зориулж Монгол Улсын Засгийн газар тусламж үзүүллээ.

2024-01-10
Япон Улсын Ното хойгийн газар хөдлөлт

2023-12-07
Интертайнмент визний талаар【興行】

2023-11-20
Монгол Улсын иргэдэд олгох богино хугацааны олон удаагийн визний журмыг хөнгөвчлөх болон богино хугацааны олон удаагийн визний төрөл шинээр нэмэгдэж байгаа тухай

2023-11-17
“Япон хүний эхнэр/нөхөр” (日本人の配偶者等) гэх оршин суух зөвшөөрлийн талаар та бүхэнд мэдээлэл хүргэе.

2020-10-31
Зарлал/お知らせ

2020-10-29
Япон улсад ур чадвартай дадлагажигч гаргах тухай товч тайлбар/特定技能についてモンゴルの政府からのお知らせ 重要!!!

2020-10-29
Буцах визээр Япон улсад буй иргэдийн анхааралд/帰国準備ビサで在留中のモンゴル人の皆さんへ 重要!!!

2020-10-27
Тусгай үүргийн нислэгээр явах иргэдийн анхааралд/10月28日の特別便で帰国される皆知っている

*