ХУУЧИН АВТОМАШИН, БАРАА БҮТЭЭГДЭХҮҮН ИМПОРТЛОХ зорилгоор зорчих виз/中古車・商品の輸入を目的する場合「短期」ビザを申請する

2020-06-16  

Энэ тухай зөвөлгөө асуулт маш их байгаа тул манай улсын ЭСЯ-ны мэдээлэлийг шууд хүргэж байна. Мөн Япон хэл дээрх мэдээлэлтэй танилцах бол доорх холбоосоор орж авна уу.

http://www.immi-moj.go.jp/

※Япон талын уригч байгууллагын бичиг баримтыг эх хувиар шаардахыг анхаарна уу.
Япон талын уригч компаний батлан даалтын бичиг (эх хувь) (Эндээс загварыг татаж авч болно.)
Япон талын уригч компаний урилга эх хувь (Эндээс загварыг татаж авч болно.)
Ажлын хөтөлбөрийн загварыг эндээс татаж авна уу.
Япон талын уригч компаний улсын бүртгэлийн гэрчилгээний лавлагаа(登記簿謄本) эх хувь)
–    Компаний өнөөгийн байдлын бүх мэдээллийн баримт бичиг
–    Виз мэдүүлэгч тус бүрээс компаний улсын бүртгэлийн тухай бичиг баримтыг
заавал эх хувиар авна. Мэдүүлсэн эх хувь нь 3 сарын хугацаанд хүчинтэйд
тооцно.
–   Уригч тал нь Японы хөрөнгийн биржид бүртгэлтэй хувьцаат компани бол
зөвхөн “Кайша Шикихоо” номын холбогдох хуудсын хуулбар байж болно.

※Виз мэдүүлэгчээс шаардах бичиг баримт
Виз мэдүүлэгч нь хуучин бараа бүтээгдэхүүн борлуулдаг компанид ажилладаг, аль эсвэл удирдах ажилтан байх тохиолдолд энд дарна уу
Виз мэдүүлэгч нь хуучин бараа бүтээгдэхүүнийг хувиараа импортлон борлуулдаг тохиолдолд энд дарна уу.

Гадаад паспорт (Хоёроос доошгүй хоосон нүүртэй байна.)
Жич: Гадаад паспортын 4-р хуудас дээр байгаа паспорт эзэмшигчийн гарын үсэг гэсэн
хэсэгт өөрийн гарын үсгийг заавал зурах.
Виз мэдүүлгийн хуудас (Эндээс татаж, ар өвөргүй хэвлэнэ үү.)
Цээж зураг 1 хувь (Сүүлийн 6 сарын дотор авахуулсан 4.5х4.5 см хэмжээтэй цагаан фонтой 1 хувь цээж зураг (малгай, нүдний шилгүй) -ийг  виз мэдүүлгийн хуудас дээр наах)
Виз мэдүүлэгчийн ажил байдлыг тодорхойлох бичиг баримт

4.1 Ажлын газрын тодорхойлолт
– Тухайн компани, байгууллагын нэр, хаяг, утасны дугаар бүхий албан бланкан дээр бичигдсэн байна.
– Овог нэр, төрсөн он сар өдөр, албан тушаал, ажилд орсон огноо, цалин зэргийг тодорхой тусгасан байна.

4.2 Нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар болон эх хувь, эсвэл НД-ын  төлөлтийн лавлагааг ТҮЦ машинаас авч ирэх (сүүлийн 3 жилийн төлсөн мэдээлэл)

4.3 Виз мэдүүлэгч нь компаний захирал бол (компани,байгууллага)-ын улсын бүртгэлийн гэрчилгээ, байгууллагын дүрмийн хуулбар болон эх хувь (төрийн өмчит байгууллага бол шаардлаггүй)

Виз мэдүүлэгчийн ажлын газрын албан томилолтын бичиг (загвар чөлөөтэй)
– Тухайн компани/байгууллагын нэр хаяг, утасны дугаар бүхий албан бланкан
дээр бичигдсэн байна.
– Албан томилолтын бичигт, виз мэдүүлэгчийн тухай мэдээлэл (овог нэр, төрсөн он сар өдөр, албан тушаал, гадаад паспортын дугаар), томилолтын зорилго (бизнесийн уулзалт хийх, гэрээ хэлэлцээр байгуулах, хурал зөвлөгөөнд оролцох зэрэг), томилолтын хугацаа, томилогдон ажиллах компаний тухай мэдээлэл (нэр, хаяг, утасны дугаар, хариуцсан хүний овог нэр, албан тушаал зэрэг), мөн томилолтын зардлыг хаанаас гаргаж байгааг тодорхой дурдсан байна.
– Виз мэдүүлэгчийн тоо цөөн бол ажлын газрын тодорхойлолт болон албан томилолтын бичгийг хамтатган бичиж болно. (Эндээс загварыг татаж авч болно.)
Гэхдээ гураваас дээш хүн виз мэдүүлэх бол ажлын газрын тодорохойлолтыг тусад нь бичнэ. Мөн томилолтын бичгийн хамт нийт виз мэдүүлэгчдийн нэрсийн жагсаалтыг хавсаргаж өгнө.
Зардал даах компани,байгууллагын татвар төлөлтийн тодорхойлолт

Виз мэдүүлэгчийн харьяалагдах компани, байгууллагын улсын бүртгэлийн гэрчилгээ (эх хувь болон хуулбар)
Виз мэдүүлэгчийн харьяалагдах компани, байгууллагын санхүүгийн бичиг баримт болгож доорх бичиг баримтыг бүрэн гүйцэд бүрдүүлж өгнө.
Үүнд:
8.1 Дансны эцсийн үлдэгдэлийн тодорхойлолт
8.2 Дансны сүүлийн 3 сарын хуулга
Өөрөөр хэлбэл нэг дансны 2 материал бүрдүүлж өгнө.

≪ Анхаарах зүйлс≫
Виз мэдүүлэгч нь өөрийн хүсэлтээр хоёр ба түүнээс дээш дансны тодорхойлолт болон өгч болно.
Банкны тодорхойлолт болон хуулгыг зөвхөн тухайн банкнаас гаргуулж авна уу.
Банк бус санхүүгийн байгууллагын тодорхойлолт, хуулга болон кредит картууд санхүүгийн баталгаа болохгүйг анхаарна уу.
Нислэгийн захиалгын хуудас
Зочид буудлын захиалгын хуудас
Виз мэдүүлэгчийн харьяалагдах компаний QR кодтой гаалийн лавлагаа болон жагсаалт (Гаалийн ерөнхий газраас эх хувиар нь бүрдүүлж авах)

≪ Анхаарах зүйлс≫
-Виз мэдүүлэхэд өгсөн материалыг буцаан олгохгүй тул дахин авах боломжгүй ганц хувь бичиг баримтын эх хувийг нь шалгуулан хуулбарыг нь өгнө үү.
-Консулын зүгээс шаардлагатай гэж үзвэл , дээр дурдсанаас бусад бичиг баримтыг нэмэлтээр гаргуулж болзошгүйг анхаарна уу.
-Бүрдүүлсэн бичиг баримт дутуу тохиолдолд хүлээж авахгүй тул зорчих өдөр болон виз олгогдох хугацааг хангалттай тооцож урьдчилж виз мэдүүлнэ үү.
-Тус ЭСЯ-ны консулын хэлтэс нь  тухайн виз мэдүүлэгчийн нислэгийн тийз худалдан авалтад нийцүүлэн визний хариуг яаралтай шийдвэрлэх боломжгүйг анхаарна уу.
-Татгалзсан хариу гарсан тохиолдолд нислэгийн тийз буцаах зардлыг тус ЭСЯ хариуцахгүй бөгөөд виз шийдэгдэхээс өмнө нислэгийн тийз худалдан авахгүй байхыг анхаарна уу.

B  Виз мэдүүлэгч нь хуучин бараа бүтээгдэхүүнийг хувиараа импортлон борлуулдаг тохиолдолд энд дарна уу.

Виз мэдүүлэгч нь хуучин бараа бүтээгдхүүнийг хувиараа импортлон борлуулдаг  тохиолдолд
Гадаад паспорт (Хоёроос доошгүй хоосон нүүртэй байна.)
Жич: Гадаад паспортын 4-р хуудас дээр байгаа паспорт эзэмшигчийн гарын үсэг гэсэн
хэсэгт өөрийн гарын үсгийн заавал зурах.

Виз мэдүүлгийн хуудас (Эндээс татаж, ар өвөргүй хэвлэнэ үү.)
Цээж зураг( Сүүлийн 6 сарын дотор авахуулсан 4.5х4.5 см хэмжээтэй цагаан фонтой 1 хувь цээж зураг (малгай, нүдний шилгүй) -ийг  виз мэдүүлгийн хуудас дээр наах)
Виз мэдүүлэгч нь санхүүгийн чадамжаа илтгэх материал болгож өөрийн нэр
дээрх хувийн дансны доорх материалыг бүрэн гүйцэд бүрдүүлж өгнө.
Үүнд:
4.1 Дансны эцсийн үлдэгдэлийн тодорхойлот
4.2 Дансны сүүлийн 6 сарын хуулга
Өөрөөр хэлбэл нэг дансны 2 материал бүрдүүлж өгнө.

≪ Анхаарах зүйлс≫
– Виз мэдүүлэхээс өмнө дансанд гэнэт орлого хийх нь виз олгохоос татгалзах үндэслэлийн нэг болдог тул анхаарна уу.
– Банкны тодорхойлолт ба хуулгыг зөвхөн тухайн банкнаас гаргуулж авна уу.- Виз мэдүүлэгч нь өөрийн хүсэлтээр хоёр ба түүнээс дээш банкны дансны
эцсийн үлдэгдлийн тодорхойлолт болон хуулгыг бүрдүүлэн өгч болно.
– Банк бус санхүүгийн байгууллагын тодорхойлолт, хуулга болон кредит
картууд санхүүгийн баталгаа болохгүйг анхаарна уу.

Виз мэдүүлэгчийн нэр дээрх QR кодтой гаалийн лавлагаа болон жагсаалт (Гаалийн ерөнхий газраас эх хувиар нь бүрдүүлж авах)
Нислэгийн захиалгын хуудас
Зочид буудлын захиалгын хуудас
≪ Анхаарах зүйлс≫
-Виз мэдүүлэхэд өгсөн материалыг буцаан олгохгүй тул дахин авах боломжгүй ганц хувь бичиг баримтын эх хувийг нь шалгуулан хуулбарыг нь өгнө үү.
-Консулын зүгээс шаардлагатай гэж үзвэл , дээр дурдсанаас бусад бичиг баримтыг нэмэлтээр гаргуулж болзошгүйг анхаарна уу.
-Бүрдүүлсэн бичиг баримт дутуу тохиолдолд хүлээж авахгүй тул зорчих өдөр болон виз олгогдох хугацааг хангалттай тооцож урьдчилж виз мэдүүлнэ үү.
-Тус ЭСЯ-ны консулын хэлтэс нь  тухайн виз мэдүүлэгчийн нислэгийн тийз худалдан авалтад нийцүүлэн визний хариуг яаралтай шийдвэрлэх боломжгүйг анхаарна уу.
-Татгалзсан хариу гарсан тохиолдолд нислэгийн тийз буцаах зардлыг тус ЭСЯ хариуцахгүй бөгөөд виз шийдэгдэхээс өмнө нислэгийн тийз худалдан авахгүй байхыг анхаарна уу.


Хамгийн сүүлийн 10 нийтлэл

2020-09-30
Амьдралд хэрэгтэй 10-н зөвөлгөө/強く生きる10つの方法

2020-09-29
Ажлын байрны гэмтэл, бэртэл, өвчин зэргийн нөхөн олговор (үйлдвэрийн осол мэргэжлээс хамаарах даатгал)/仕事でのけが・病気などの補償(労災保険)

2020-09-29
“Тусгай ур чадвартай ажилтан” гэдэг оршин суух зөвшөөрлийн шинэ ангиллын тухай/特定技能ビザに関するモンゴル語版での日本の外務省の公式ページ

2020-09-29
Эрүүл мэнд хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны тухай/健康と労働安全衛生法の内法・健康診断などについて

2020-09-28
Япон улсын Эрүүл мэндийн даатгал/日本の医療保険について

2020-09-28
Оршин суух зөвшөөрөл 特定技能/Тусгай ур чадвартай ажилтан Монгол хэл дээрх зурагт мэдээлэл

2020-09-25
Тусгай ур чадвартай ажилтан 1-р зэрэг болон 2-р зэрэг/特定技能1号と2号の違いについて

2020-09-25
Тусгай ур чадвартай ажилтан 1-р зэрэг/特定技能1号-т нийт 14-н салбарт хийж гүйцэтгэх ажил үүрэг

2020-09-24
Шинэ төрлийн Корона вирус дэгдсэнтэй холбоотойгоор Ажлаас халах, чөлөөлөх/新型コロナウイルスの影響を受けて退職・解雇された場合

2020-09-23
Япон улсад ажиллаж буй иргэддээ Япон улсын Эрүүл мэнд, нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яамны Монгол хэл дээрх цахим хуудас болон Монгол хэл дээрээ утасаар зөвөлгөө авах боломжтой болсон тухай мэдээлэл хүргэж байна/就労条件に関する総合情報サイト (確かめよう就労条件をモンゴル語版)

*