Шинэ төрлийн Корона вирусийн нөлөөгөөр буцах боломжгүй байгаа иргэдийн анхааралд/帰国が困難な中長 期在留者及び元中長期在留者からの在留諸申請の取扱いに ついて

2020-06-18  

入管最新情報 Шинэ төрлийн Корона вирусийн нөлөөгөөр буцах боломжгүй байгаа иргэдийн анхааралд

Тус хугацаанд Цагаачлалын албанаас Шинэ төрлийн Корона вирусийн халдварын тархалтын эсрэг авч буй арга хэмжээний хүрээнд визийн хугацаан дотроо нутаг буцаж чадаагүй иргэдийг буцах боломжтой болох хүртэл хугацаанд:

1.  Визийн хугацаа нь дууссан, сунгах шаардлагатай иргэдэд дэмжлэг үзүүлэх зорилгоор 90 хоног буюу 3-н сарын виз олгоод байгаа билээ. Мөн тус хугацаанд оюутны визтэй, тусгай үйл ажиллагааны визтэй, дунд болон урт хугацааны оршин суух визтэй иргэд хүсэлт гаргавал 6-н сар буюу 180 хоногийн токүтэй кацүдо/特定活動 виз болгох боломжтой.

2.   Токүтэй кацүдо/特定活動 виз болгосноор ажилгүй болсон, ажилгүй байгаа иргэд буцах боломжтой болох хүртэл хугацаанд  цагийн ажил/アルバイト 7 хоногт 28-н цагаар хийх боломжтой болно.

Хүсэлтийг яаж өгөх вэ︖

Халдварын тархалтаас хамгаалж иргэдийн хүсэлтийг 2020 оны 6 дугаар сарын 30-ний өдөр хүртэл зөвхөн шуудангаар хүлээн авна.

Дадлагажигчаар ажиллаж амьдарч буй иргэдийн хүсэлтийг хариуцсан байгууллага нь нэгтгэн өгнө үү.

2020 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн байдлаар шинэчлэн зарласан мэдээлэл:

1 Оюутны визтэй иргэн нь 2020 оны 1 дүгээр сарын 1-ний өдрийн байдлаар сургуулиа төгссөн байх ба цагийн ажил хийх эрх даруулсан буюу 資格外活動許可-тай иргэн хүсэлт гаргах шаардлагагүй цагийн ажил хийж болно.

2.Дадлагажигч/技能実習болон тусгай үйл ажиллагаа/特定活動- ний визтэй иргэн 3 болон 6-н сараар хөдөлмөр эрхлэх нь зөвшөөрөгдөнө.

3.Бусад ангиллын визтэй иргэний хувьд богино хугацаагаар ирсэн бол 90 хоног, 特定活動-визийн ангилалтай иргэний хувьд 6-н сар буюу 180 хоног ажиллах эрх олгох юм байна.

Дэлгэрэнгүй мэдээлэл болон өөрийн визийн ангилалд тохирох заалттай хавсралт файлаас уншиж танилцана уу.


Хамгийн сүүлийн 10 нийтлэл

2024-06-04
Улаанбаатар хот болон Токио хот хооронд Хамтран ажиллах тухай санамж бичиг байгуулагдлаа

2024-05-15
БШУЯ, Шинагава дүүрэг, ЖАЙКА Олон улсын хамтын ажиллагааны байгууллага хамтран ажиллах Санамж бичиг байгууллаа.

2024-03-06
“НОМИН ТАЛСТ” ЯПОНД!

2024-01-22
2024 онд Японы Нотогийн хойгт болсон газар хөдлөлтийн сэргээн босголтонд зориулж Монгол Улсын Засгийн газар тусламж үзүүллээ.

2024-01-10
Япон Улсын Ното хойгийн газар хөдлөлт

2023-12-07
Интертайнмент визний талаар【興行】

2023-11-20
Монгол Улсын иргэдэд олгох богино хугацааны олон удаагийн визний журмыг хөнгөвчлөх болон богино хугацааны олон удаагийн визний төрөл шинээр нэмэгдэж байгаа тухай

2023-11-17
“Япон хүний эхнэр/нөхөр” (日本人の配偶者等) гэх оршин суух зөвшөөрлийн талаар та бүхэнд мэдээлэл хүргэе.

2020-10-31
Зарлал/お知らせ

2020-10-29
Япон улсад ур чадвартай дадлагажигч гаргах тухай товч тайлбар/特定技能についてモンゴルの政府からのお知らせ 重要!!!

*