Япон улсын иргэн болох зөвшөөрөл ба заалт/帰化許可申請・要件

2020-06-18  

Энэ удаагын нийтлэлээрээ гадаадын иргэдээс ирж буй асуултын дагуу Япон улсын иргэн болох шалгуур нөхцөлийн талаар мэдээлэл бэлдэх даалгаврыг удирдлагын зүгээс тавьсан тул ЭСЯ-ний үндсэн мэдээллийн хамт нийтлэн хүргэж байна.

Гадаад иргэдийн асуулт:
1. Би Япон улсад 3-н жил тууштай сурсан тиймээс Япон улсын иргэн болох хүсэлтэй байна.
2. Япон улсад гэр бүлтэйгээ иргэншил авч амьдрах хүсэлтэй байна.
3. Япон улсад 5-н жил цагийн ажил хийж тууштай амьдарсан би Япон улсын иргэний виз мэдүүлэх боломжтой юу.
4. Япон улсын иргэнтэй гэр болоод 2 жил болж байна. Япон улсын иргэншил авч болох уу.
5. Япон улсын иргэний гэр байж байгаад салсан Япон улсын иргэний виз мэдүүлж болох уу.
Дээрхийн аль нь ч боломжгүй юм. Япон улсын иргэншил авахад та 5-н жил тууштай оршин суусан байх ба Цагаачлалын алба таны эрхэлж буй ажил алба болон таны Япон хэлний мэдлэг чадвар, санхүүгийн баталгаатай хуримтлалтай эсэг, иргэншил авах хуулийн гол заалтууд буюу нөхцөлүүдийг хангасан эсгийг хардаг. Япон улсын иргэнтэй гэр болсон тохиолдолд 3-с дээш жил хамт амьдарсан байх ба хууль бус үйлдэл, гэмт хэрэгт холбогдож байгаагүй зэрэг бүгд үзүүлэлт болно.  

Манай Монгол улсын иргэдийн хувьд шалгуур нөхцөл: Харьяатын тухай хуулиар тогтоосон журмын дагуу Монгол Улсын харьяат өөрийн хүсэлтийн дагуу Монгол Улсын харьяатаас гарч болно. Монгол Улсын харьяатаас гарахдаа гадаад улсын эрх бүхий байгууллагаас тухайн улсын харьяатаар хүлээн авах тухай урьдчилсан зөвшөөрлийг авсан байна.

Бүрдүүлэх баримт бичиг:
1. Өргөдөл  (өргөдлийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэр дээр гаргах бөгөөд Монгол Улсын харьяатаас гарах болсон шалтгаан, харьяат болохыг хүссэн улс, харьяат болох улсдаа шилжин суурьшсан огноо, эцэг, эх, эхнэр /нөхөр/, хүүхэд нь аль улсын харьяат болох, тэдгээрийн хөдөлмөр эрхлэлтийн байдал, хүүхдийн иргэний харьяаллыг өөрчлөх эсэх талаар тусгана).
2. Гурван үеийн намтар (өөрийн эхнэр/нөхрийн, эцэг, эхийн, өвөг эцэг, эмэг эхийн)

3. Мэдүүлгийн хуудас

4. Төрсний гэрчилгээ, иргэний үнэмлэх, гадаад паспорт, 16 хүртэл насны хүүхэдтэй бол хүүхдийн төрсний гэрчилгээний тус тус нотариатаар гэрчлүүлсэн хуулбар

5. Гэр бүлтэй бол гэрлэлтийн гэрчилгээний,  гэрлэлтээ цуцлуулсан бол энэ тухай эрх бүхий байгууллагаас гаргасан албан ёсны шийдвэрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар

6. 16 хүртэл насны хүүхдийнхээ иргэний харьяаллыг өөрчлөх бол энэ талаар эцэг эхийн харилцан бичгээр тохиролцсон зөвшөөрлийг нотариатаар гэрчлүүлсэн хуулбар

7. 16-18 насны хүүхдийн иргэний харьяаллыг өөрчлөх тохиолдолд түүний  бичгээр гаргасан зөвшөөрлийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар

8. Монгол Улсын иргэний харьяаллаас гарсан тохиолдолд өөрийн харьяаллыг олгохыг зөвшөөрсөн тухайн гадаад улсын эрх бүхий холбогдох байгууллагын албан ёсны зөвшөөрөл, орчуулгын хамт

9. Монгол Улсад иргэний өр төлбөр, нэхэмжлэлгүй болох талаар дараах байгууллагуудаас гаргасан тодорхойлолт
– шүүх
– шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага;
– татварын байгууллага
– сургалтын төрийн сан

10. Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт 7000иен

11. Цээж зураг 3 хувь  4х6

Япон улсын Гадаад хэргийн яамны албан ёсны цахим хуудсаар орж дэлгэрэнгүй мэдээлэл авна уу.

http://www.moj.go.jp/ONLINE/NATIONALITY/6-2.html


Хамгийн сүүлийн 10 нийтлэл

2024-06-04
Улаанбаатар хот болон Токио хот хооронд Хамтран ажиллах тухай санамж бичиг байгуулагдлаа

2024-05-15
БШУЯ, Шинагава дүүрэг, ЖАЙКА Олон улсын хамтын ажиллагааны байгууллага хамтран ажиллах Санамж бичиг байгууллаа.

2024-03-06
“НОМИН ТАЛСТ” ЯПОНД!

2024-01-22
2024 онд Японы Нотогийн хойгт болсон газар хөдлөлтийн сэргээн босголтонд зориулж Монгол Улсын Засгийн газар тусламж үзүүллээ.

2024-01-10
Япон Улсын Ното хойгийн газар хөдлөлт

2023-12-07
Интертайнмент визний талаар【興行】

2023-11-20
Монгол Улсын иргэдэд олгох богино хугацааны олон удаагийн визний журмыг хөнгөвчлөх болон богино хугацааны олон удаагийн визний төрөл шинээр нэмэгдэж байгаа тухай

2023-11-17
“Япон хүний эхнэр/нөхөр” (日本人の配偶者等) гэх оршин суух зөвшөөрлийн талаар та бүхэнд мэдээлэл хүргэе.

2020-10-31
Зарлал/お知らせ

2020-10-29
Япон улсад ур чадвартай дадлагажигч гаргах тухай товч тайлбар/特定技能についてモンゴルの政府からのお知らせ 重要!!!

*