Шинэ төрлийн Корона вирусийн халдварын нөхцөл байдал/新型コロナウイルスに関しての最新情報

2020-06-19  

Анагаах ухааны доктор ( Ph.D)
Л.Энхтуяа эгчийн мэдээг шууд хүргэж байна.
Токио хотод 6 сарын 18 ний өдөр,
шинээр 41 хүн шинэ Корона вирусын халдвар авсан болох нь тогтоогдсон гэж мэдээлэгдсэн.

Нэг өдөрт шинээр халдвар бүртгэгдсэн 40 хүнээс дээш болж байгаа нь энэ сарын 15 ний өдрөөс хойш юм.
Токио хотод 6 сарын 18 ний өдөр шинээр халдвар авсан хүмүүсийн насны байдал нь 10 насныхнаас 80 насны эрэгтэй, эмэгтэй нийт 41 хүн гэж мэдээлэгдсэн. Шинээр бүртгэгдсэн 41 хүнээс
10 насны 1 хүн
20 насны 15 хүн
30 насны 12 хүн гэсэн нийт 28 хүн ба нийт шинээр бүртгэгдсэн хүмүүсийн 70 % нь орчим болж байна.
Шинээр халдвар авсан 41 хүнээс 19 хүн нь өнөөг хүртэл халдвар авсан байсан хүмүүсийн ойрын харьцагч ба үүнээс 5 хүн нь бүлэг халдвар гарсан Коганэишын Мусашино Нэгдсэн Эмнэлгийн өвчтөн гэлээ.
Үлдсэн 22 хүн нь одоогоор халдварын зам нь тодорхойгүй байгаа гэлээ.
Мөн, 41 хүнээс 10 хүн нь шөнийн цэнгээний хотхон болох гудманд харьяалагдаж байгаа хүмүүс, Host club- ын эрэгтэй ажилтан, эмэгтэй үйлчлүүлэгчид, дээр нь уушны газар ажиллах эмэгтэй ажилтан эрэгтэй үйлчлүүлэгч нар гэлээ.
Шинээр бүртгэгдсэн нийт 41 хүмүүсийн 80 % нь Шинжүкү дүүрэг болж байна гэлээ.
Токио хотод халдвар авсан гэж бүртгэгдсэн нийт 5674 хүн болсон.
6 сарын 18 ний өдрийн
19 цаг 23 минутын мэдээнээс авлаа.
📍Таны мэдлэгт булангийн үргэлжлэл
Вакцины тухайд
3 дугаар шатанд байгаа 3 групп нь ямар нөхцөл байдалтай байгаа вэ?
# Америк улс
Маш хурдтай ажиллагаа гэж нэрлэгдэн вакцин гаргах ажиллагаанд ороод байгаа ба 1,7 их наяд иений хувь нэмэр оруулж байгаа, Moderna компани нь дараа сараас 3000 хүн багтаасан 3 дахь шатны эмнэлзүйн туршилт хийгдэж эхэлнэ гэж мэдээлсэн.
# Англи улс
Судалгаа ахицтай байгаа 2 дээд сургууль байгаа
* University of Oxford 8.8 тэрбум иен
* Imperial College London 2,5 тэрбум иен
University of Oxford-тай хамтран ажиллаж байгаа AstraZeneca нь бас 3 дахь шатны эмнэлзүйн туршилт эхлэх төлөвлөгөөтэй байгаа гэж мэдээлсэн.
# Хятад улс
Хятад улс вакцин шинээр гаргах нь багтаад халдварт өвчний эсрэг арга хэмжээнд 15 их наяд иен
Cansino Biologics Inc нь Канадтай хамтран 3 дахь шатны эмнэлзүйн туршилтад орохоор төлөвлөж байна.
📍3 дугаар шатанд орвол юу хийгдэх вэ гэвэл :
*Туршиж буй вакцин хийлгэх бүлэг
* Гол найрлага нь ороогүй эмийн бэлдмэл хийлгэх бүлэг гэсэн 2 бүлэг болгон хувааж, турших вакцин болон эмийн бэлдмэл хийгдсэн хүмүүсээ энгийн өдөр тутамын амьдралд нь оруулан ажиглалт судалгаа хийгддэг гэлээ.
# Цаашлаад үр дүнг нь хянахдаа:
Эмийн бэлдмэл хийгдсэн бүлгийн халдварын хувь нь өндөр, турших вакцин хийгдсэн бүлгийн халдварын хувь нь бага гэсэн үр дүн гарахгүй бол болохгүй юм.
Ийм үр дүн гарвал вакцин үйлчилж байна гэж үзнэ. Тэгвэл халдварын тархалт нь намдан буурч байгаа улс оронд энэ туршилтыг хийж чадахгүй гэсэн үг юм.Өөрөөр хэлбэл үр дүн нь мэдэгдэхгүй гэсэн үг болно.

Тийм учраас Америкийн мэргэжилтэн нь өөрийн улс орны халдварын тархалтын хувь нь буураад ирвэл энэ туршилтыг хийж чадахгүй тул гадаад улс уруу чиглэн сайтар судлах болох байхаа гэжээ. Ийм байдлаар вакцин хийгдэн гардаг байна.

https://www3.nhk.or.jp/news/html/20200618/k10012474941000.html


Хамгийн сүүлийн 10 нийтлэл

2024-03-06
“НОМИН ТАЛСТ” ЯПОНД!

2024-01-22
2024 онд Японы Нотогийн хойгт болсон газар хөдлөлтийн сэргээн босголтонд зориулж Монгол Улсын Засгийн газар тусламж үзүүллээ.

2024-01-10
Япон Улсын Ното хойгийн газар хөдлөлт

2023-12-07
Интертайнмент визний талаар【興行】

2023-11-20
Монгол Улсын иргэдэд олгох богино хугацааны олон удаагийн визний журмыг хөнгөвчлөх болон богино хугацааны олон удаагийн визний төрөл шинээр нэмэгдэж байгаа тухай

2023-11-17
“Япон хүний эхнэр/нөхөр” (日本人の配偶者等) гэх оршин суух зөвшөөрлийн талаар та бүхэнд мэдээлэл хүргэе.

2020-10-31
Зарлал/お知らせ

2020-10-29
Япон улсад ур чадвартай дадлагажигч гаргах тухай товч тайлбар/特定技能についてモンゴルの政府からのお知らせ 重要!!!

2020-10-29
Буцах визээр Япон улсад буй иргэдийн анхааралд/帰国準備ビサで在留中のモンゴル人の皆さんへ 重要!!!

2020-10-27
Тусгай үүргийн нислэгээр явах иргэдийн анхааралд/10月28日の特別便で帰国される皆知っている

*