Өндөр боловсролтой мэргэшсэн боловсон хүчний виз болон онооны систем гэж юу вэ?高度人材ビザ・条件について

2020-06-19  

Гадаадын өндөр ур чадвартай боловсон хүчнийг дэмжих зорилгоор 2012 оны 5-р сарын 7-нд Япон улсын  Цагаачлалын алба буюу шинэ нэршлээрээ “Хилийн шалган нэвтрүүлэх, оршин суух хяналтын газар”-т/ХШНОСХГ/ тус тогтолцоог нэвтрүүлж байжээ.

Өндөр ур чадвартай боловсон хүчин гэж хэн вэ︖

Япон улсын үндсэн хөрөнгийг бий болгогч өндөр ур чадвартай боловсон хүчинтэй энэ зэрэгцэх ба тэрээр Япон улсад ирж ажилласнаар хөдөлмөрийн зах зээлийн өсөлт, үр ашгийг дээшлүүлэхэд бодитоор хувь нэмрээ оруулан ажиллах үүрэгтэй.

Тус визийг горилогчийн боловсрол зэрэг, ажлын туршлага, жилийн орлого зэргийг үндэслэн Япон улсын тус визийн үнэлгээний системийн дагуу үнэлгээ өгч нийлбэр нь 70 оноонд хүрсэн тохиолдолд оршин суух зөвшөөрөл авах виз олгодог байна.

Дотор нь доорх байдлаар 3 ангилна.

1.「高度学術研究活動」1-р шат/Эрдэм шинжилгээний дэвшилтэт үйл ажиллагаа хийх, судалгаа шинжилгээний зорилгоор ажиллах

Япон улсын төрийн болон хувийн байгууллагуудтай байгуулсан гэрээний үндсэн дээр судалгаа шинжилгээ хийх болон судалгаа шинжилгээг удирдах тохиолдолд олгоно.

2.「高度専門・技術活動」1-р шат/Өндөр төвшинд мэргэшсэн ур чадварын дагуу ажиллаж үйл ажиллагаа явуулах, Япон улсын төрийн болон хувийн байгууллагуудтай байгуулсан гэрээний үндсэн дээр Байгалийн шинжлэх ухаан, хүмүүнлэгийн ухааны чиглэлээр өндөр мэдлэг, технологи шаардагдах ажлыг хийж гүйцэтгэх иргэнд олгоно.

3.「高度経営・管理活動」1-р шат/Өндөр төвшний бизнес удирдлага, менежментийн үйл ажиллагаа явуулах Япон улсын төрийн болон хувийн байгууллагуудтай байгуулсан гэрээний үндсэн дээр тухайн бизнес компани, байгууллагыг удирдан зохион байгуулах тохиолдолд олгоно.

Тус визийн 1-р шатны ангиллын визтэй иргэн нь Цагаачлалын албанаас доорх давуу эрхийг эдлэнэ:

1. Оршин суух зөвшөөрлийн бүх заалтыг зөвшөөрөх
2:  Визийн хүчинтэй 5 жилийн хугацааг олгох.
3. .Тус хугацааны сунгалтыг албан ажил үүрэгтэй уялдуулан байнгын оршин суух эрх олгох боломжтой.
4. Гэр бүлийн гишүүн ажил эрхлэх боломжтой
5. Эцэг эхийн хамтаар амьдрах боломж олгох
6. Гэрийн үйлчлэгч, хүүхэд асрагч зэрэг хүмүүсийг авчран хамт амьдрах боломжтой.
7. Цагаачлалын албатай холбоотой үйлчилгээг түргэн шуурхай үзүүлэх.

Тус визийн 2 дугаар шатны ангиллын визрүү шилжвэл тухайн иргэн нь Цагаачлалын албанаас доорх давуу эрхийг эдэлнэ:

1-    р шатны визийн бүх давуу эрхийг эдлэхээс гадна, оршин суух хуулийн хугацаа заахгүй болно.

Бид дараах мэдээлэлээрээ Япон улсын Хууль зүйн яамнаас тусгайлан гаргасан тус визийн онооны системийн тухай тайлбар өгөх болно.

http://www.immi-moj.go.jp/newimmiact_3/pdf/h29_06_leaflet.pdf


Хамгийн сүүлийн 10 нийтлэл

2024-03-06
“НОМИН ТАЛСТ” ЯПОНД!

2024-01-22
2024 онд Японы Нотогийн хойгт болсон газар хөдлөлтийн сэргээн босголтонд зориулж Монгол Улсын Засгийн газар тусламж үзүүллээ.

2024-01-10
Япон Улсын Ното хойгийн газар хөдлөлт

2023-12-07
Интертайнмент визний талаар【興行】

2023-11-20
Монгол Улсын иргэдэд олгох богино хугацааны олон удаагийн визний журмыг хөнгөвчлөх болон богино хугацааны олон удаагийн визний төрөл шинээр нэмэгдэж байгаа тухай

2023-11-17
“Япон хүний эхнэр/нөхөр” (日本人の配偶者等) гэх оршин суух зөвшөөрлийн талаар та бүхэнд мэдээлэл хүргэе.

2020-10-31
Зарлал/お知らせ

2020-10-29
Япон улсад ур чадвартай дадлагажигч гаргах тухай товч тайлбар/特定技能についてモンゴルの政府からのお知らせ 重要!!!

2020-10-29
Буцах визээр Япон улсад буй иргэдийн анхааралд/帰国準備ビサで在留中のモンゴル人の皆さんへ 重要!!!

2020-10-27
Тусгай үүргийн нислэгээр явах иргэдийн анхааралд/10月28日の特別便で帰国される皆知っている

*