Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газар гадаад паспортын хүчинтэй хугацааны сунгалтын бүртгэл хөтлөх үйлчилгээг 2018 оны 1 сард зогчоосон ба гадаад паспортын хугацаа нь дууссан тохиолдолд сунгуулахгүй, дахин шинээр авна/パスポートの期限が切れた場合の更新手続きについて

2020-06-25  

Бүрдүүлэх материал:
1. Гадаад паспорт шинээр авах мэдүүлгийн маягт бөглөх, Маягт татаж авах;
2. Гадаад паспорт авах тухай ЭСЯ-нд хандаж бичсэн хувийн өргөдөл /Холбоо барих хаяг, утасны дугаараа бичсэн байх шаардлагатай/;
3. Иргэний үнэмлэхний хуулбар /Хэрэв иргэний үнэмлэхний хүчинтэй хугацаа дууссан бол иргэний шинэчилсэн бүртгэл хийлгэх шаардлагатай. Монгол Улсын иргэний үнэмлэхийг 16 нас хүрсэн иргэнд анх удаа, 25, 45 нас хүрсэн иргэнд шинэчлэн сольж олгодог бөгөөд иргэд тухай бүрд шинэчилсэн бүргэлд дахин хамрагдах шаардлагатай/;
4. Хэрэв 16-аас доош настай бол төрсний гэрчилгээ, эцэг, эх буюу асран хамгаалагч, харгалзан дэмжигчийн иргэний үнэмлэхний хуулбар;
5. Гадаад паспортаа үрэгдүүлсэн бол цагдаагийн газрын тодорхойлолт;
6. Гадаад паспортын хуудас дууссан эсхүл гэмтээсэн тохиолдолд тухайн паспортын хуулбар;
7. Сүүлийн 6 сарын дотор авахуулсан цээж зураг
8. Паспортын төлбөр
9. Хэвлэгдэж ирсэн паспортыг өөрийн биеэр хүрэлцэн ирж авах боломжгүй тохиолдолд өөрт хаягласан баталгаат шуудангийн дугтуй (Self-addressed, prepaid and certified envelope with tracking number).

Гадаад Паспортын Хугацаа Сунгуулах


Хамгийн сүүлийн 10 нийтлэл

2020-10-31
Зарлал/お知らせ

2020-10-29
Япон улсад ур чадвартай дадлагажигч гаргах тухай товч тайлбар/特定技能についてモンゴルの政府からのお知らせ 重要!!!

2020-10-29
Буцах визээр Япон улсад буй иргэдийн анхааралд/帰国準備ビサで在留中のモンゴル人の皆さんへ 重要!!!

2020-10-27
Тусгай үүргийн нислэгээр явах иргэдийн анхааралд/10月28日の特別便で帰国される皆知っている

2020-10-27
Япон улсад их дээд сургууль болон магистер төгссөн, Япон хэлний N1 түвшинтэй бол Токүтэйкацүдо-46 виз горилоно/特定活動46号(日本の大卒者でN1合格者)

2020-10-27
2020 оны 11 сард үйлдэгдэх тусгай үүргийн нислэгийн хуваарь/11月に運航予定のミアットモンゴル航空会社特別便について

2020-10-22
Япон улсад ажиллаж буй гадаад иргэдийн тоон үзүүлэлт ба хөдөлмөр эрхлэлтийн тухай хуулийн товч мэдээлэл/在日外国人就労者と就労知識について

2020-10-22
Япон улсын Цагаачлалын албаны албан есний мэдээллийн бас нэгэн холбоос/東京出入国在留管理局の公式アカウントについて

2020-10-22
Корона вирусийн нөлөөтэй холбоотой гадаадын иргэдэд одоо хэрнэ үзүүлэж буй дэмжлэг/新型コロナウイルス感染症の影響に対する外国人及び受入れ機関への支援策①(外国人への支援)

2020-10-21
Япон улсад оршин сууж буй иргэн “Ур чадвартай ажилтан”/Токүтэйгино-1 ангиллын ажиллах виз болгох тухай/在留中の場合取得している在留資格を特定技能ビザに切り替える流れについて

*