Гэр бүлийн виз мэдүүлэх тухай/家族滞在ビザと申請について(夫婦とも外国籍の場合)

2020-06-26  

Сүүлийн үед гэр бүлийн виз мэдүүлэх хүсэлтэй байгаа олон иргэд бидэнд хандаж байна. Иймд бага боловч мэдээлэл олгох үүднээс тус нийтлэлийг оруулж байна.

 Гэр бүлийн хоёр хоёулаа гадаад улсын иргэд байх тохиолдолд хэн нэг нь /эхнэр эсвэл нөхөр/Япон улсад сурч, ажиллаж амьдарч буй албан ёсны оршин суух зөвшөөрөлтэй иргэн байх ба гэр бүлээ татан авах эрхтэй визийн ангиллаар оршин суугч байна.

扶養者 буюу өөрийн визээр гэр бүлээ авах иргэн

申請人-виз горилогч буюу  эхнэр болон нөхрийн визээр Япон улсад хамт амьдрах виз хүсэгч, үүнд  төрсөн хүүхэд мөн хамаарна.

Японд оюутны визтэй иргэн өөрийн визээр гэр бүлийн виз мэдүүлэх тохиолдолд өөрийн сургуульд мэдэгдэж туслалцаа авах нь зүйтэй ба хэрэв та үндсэн ажилтнаар ажилладаг бол мөн өөрийн ажлын хариуцсан хуулийн ажилтантайгаа зөвлөөрэй. Учир нь таны гэр бүлийн визийг мэдүүлэхэд сургууль болон ажлын байрны зүгээс хуулийн чухал бичиг баримтууд шаардагддаг болно. Ташрамд хэлэхэд Та Япон улсын Хилийн шалган нэвтрүүлэх, оршин суух хяналтын газар болох Цагаачлалын албанд визийн материалаа өгөхдөө сүүлийн “-н сарын дотор үйлдсэн бичиг баримтыг өгөхийг анхаараарай.

Япон улсад оршин суух зөвшөөрлийг Япон улсын Хууль зүйн яамнаас олгох бөгөөд Цагаачлалын алба 入国管理局-д визийн хүсэлт гарган мэдүүлнэ.
Япон улсад доорх визийн ангиллаар сурч, ажиллаж байгаа иргэн гэр бүлийн мэдүүлж болдог.
Үүнд:

“Багш, профессор”, “урлаг”, “шашин”, “мэдээ”, “хөрөнгө оруулалт”, “хууль, нягтлан бодох бүртгэл”,”эрүүл мэндийн салбар”, “судалгаа”, “боловсрол”, “технологи”, “олон улсын бизнес”, “соёлын үйл ажиллагаа”, “оюутан” .
(Зөвхөн эхнэр ба нөхөр, төрсөн хүүхдэд хамааралтай )

Виз мэдүүлэхэд бүрдүүлэх бичиг баримтын жагсаалт:
1. Оршин суух зөвшөөрлийн мэдүүлгийн хуудас
/Албан ёсны цахим хуудаснаас татаж авч зааврын дагуу бөглөнө үү. /
2. Цээж зураг 4*3 хэмжээтэй
/Сүүлийн 3 сар дотор авахуулсан байх/
/Зурагны ард виз мэдүүлэгчийн овог нэрийг бичиж наасан байх/
3. Хариуг илгээх дугтуй
/Дугтуйн дээр хариуг илгээх хаягийг тодорхой бичиж, 392иений маркийг наасан байх/
4. Виз мэдүүлэгчтэй гэр бүлийг батлах бичиг баримт
Доорх бичиг баримтын аль нэг байж болно.
(1) Гэр бүлийн бүртгэл戸籍謄本 1ш
(2) Гэрлэлтийн гэрчилгээ 1ш
(3) Төрсний гэрчилгээ 1ш
(4) Гэрлэлт бүртгүүлсэн тодорхойлолт 1ш

5. Япон дахь гэр бүлийн хүний гадаад иргэний карт мөн паспортын хуулбар 1ш
6.Япон дахь гэр бүлийн хүний ажил болон орлого
(1) Япон дахь гэр бүлийн хүн нь ажил эрхэлдэг бол
a. Ажлын газрын тодорхойлолт болон компанийн зүгээс дэмжих бичиг буюу зөвшөөрлийн бичиг 1ш
b. Оршин суугчийн татвар төлсөн тодорхойлолт  (住民税)-ийн татвар төлснийг нотлох баримт
/Тус тодорхойлолт нь бүтэн 1жилийн орлогыг давхар нотолно)
Японоор Казэй шёомэйшё 課税証明書, Ноозэй шёомэйшё納税証明書
тус бүр 1ш байна.
Дээрх татвар болон таны орлоготой холбоотой тодорхойлолтууд нь гэр бүлийн виз олгох хэсэгт ихээхэн нөлөө үзүүлдэг. Таны жилийн орлого 2 сая иенээс бага бол гэр бүлээ татахад хүндрэл үүсэх магадлал өндөр байдаг. Ийм тохиолдолд гэр бүлийн хүний Монгол дахь хадгаламж хангалттай хөрөнгийн баталгааг хавсаргахыг зөвлөж байна.
(2) Япон дахь гэр бүлийн хүн нь ажил эрхэлдэггүй сурдаг тохиолдолд
a. Япон дахь гэр бүлийн хүний нэр дээрх дансны үлдэгдлийн тодорхойлолт болон улс болон сургуулиас тэтгэлэг авдаг бол тэтгэлгийн хугацааг тодорхойлсон баримт
b. Мөн дээрх баримттай дүйцэхүйц виз мэдүүлэгчийн амьдрах зардлыг батлан дааж чадахыг нотлох баримт
Үүнд Монголоос Япон руу мөнгө гуйвуулсан баримт, банкаар бус гэр бүл найз нөхдөөрөө авчруулсан бол хилээр орсон тэмдэглэгээтэй паспортын хуулбар зэрэг хэрэгтэй болно.

Анхаарах зүйлүүд:
Монгол болон бусад орны хэлээр бичигдсэн бичиг баримтыг заавал Япон хэл дээр орчуулсан байх.
Мэдүүлсэн бичиг баримтыг хүсэлт гаргавал буцаан олгодог ч тодорхой хэмжээний мөнгө мөн хугацаа ордог тул учраас өөр дээрээ хэвлэж авсан байх шаардлагатай.

Танд амжилт хүсье.

http://www.moj.go.jp/ONLINE/IMMIGRATION/ZAIRYU_KOSHIN/zairyu_koshin10_20.html

http://www.moj.go.jp/ONLINE/IMMIGRATION/16-3.html

Хамгийн сүүлийн 10 нийтлэл

2020-09-29
“Тусгай ур чадвартай ажилтан” гэдэг оршин суух зөвшөөрлийн шинэ ангиллын тухай/特定技能ビザに関するモンゴル語版での日本の外務省の公式ページ

2020-09-29
Эрүүл мэнд хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны тухай/健康と労働安全衛生法の内法・健康診断などについて

2020-09-28
Япон улсын Эрүүл мэндийн даатгал/日本の医療保険について

2020-09-28
Оршин суух зөвшөөрөл 特定技能/Тусгай ур чадвартай ажилтан Монгол хэл дээрх зурагт мэдээлэл

2020-09-25
Тусгай ур чадвартай ажилтан 1-р зэрэг болон 2-р зэрэг/特定技能1号と2号の違いについて

2020-09-25
Тусгай ур чадвартай ажилтан 1-р зэрэг/特定技能1号-т нийт 14-н салбарт хийж гүйцэтгэх ажил үүрэг

2020-09-24
Шинэ төрлийн Корона вирус дэгдсэнтэй холбоотойгоор Ажлаас халах, чөлөөлөх/新型コロナウイルスの影響を受けて退職・解雇された場合

2020-09-23
Япон улсад ажиллаж буй иргэддээ Япон улсын Эрүүл мэнд, нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яамны Монгол хэл дээрх цахим хуудас болон Монгол хэл дээрээ утасаар зөвөлгөө авах боломжтой болсон тухай мэдээлэл хүргэж байна/就労条件に関する総合情報サイト (確かめよう就労条件をモンゴル語版)

2020-09-23
Япон улсад гэрлэлтээ цуцлуулах тохиолдолд/婚姻の解消について(モンゴル国)

2020-09-23
Япон улсад гэрлэлтийн бүртгэл хийлгэх тухай/婚姻証明書の手続きについて(モンゴル国)

*