Япон улсад урт хугацаагаар сурч,ажиллаж амьдрах гадаадын иргэдэд олгодог шар хуудасны хуулийн хүчинтэй хугацааг сунгалаа/在留資格認定証明書の有効期間に係る新たな取扱いについて

2020-06-27  

🌸🌸🌸Япон улсын Цагаачлалын албанаас 2020 оны 6 дугаар сарын 26-ний өдөр буюу өчигдөр гадаадын иргэдийн оршин суух зөвшөөрөлтэй холбоотой шинэ мэдээлэл гаргасныг хүргэж байна🌸🌸🌸.
Шинэ төрлийн Корона вирусийн нөлөөнөөс болж Япон улсад сурч, ажиллаж амьдрах зорилгоор оршин суух зөвшөөрлийн виз нь гарсан боловч хуулийн заасан хугацаа болох 3-н сар дотор амжиж ирж чадахгүй байгаа иргэдэд дэмжлэг үзүүлэн тус хугацааг 6-н сарын хугацаатай болгон дахин 3-н сараар сунгаад байсан билээ. Гэвч энэ хугацаа мөн хангалтгүй байсан ба тухайн иргэний визийн зөвшөөрлийн хугацаа нэгэнт дууссан тохиолдолд дахин виз мэдүүлэх шаардлагатай тулгараад байсан юм. Энэ нь бүх бичиг баримтыг дахин шинээр бүрдүүлэн мэдүүлэх хэрэг бөгөөд аль аль талдаа хүндрэлтэй үр дүн гарсаар байв.
Харин өчигдрөөс эхлэн энэ нөхцөл байдал дуусгавар болж 2019 оны 10 дугаар сарын 1-с 2021оны 1дүгээр сарын 29-ний өдрийг хүртэл хугацаанд үйлдэгдсэн визийн зөвшөөрлийн хилээр нэвтрэх эрхийн хугацааг 2021 оны 4 дүгээр сарын 30-ний өдөр хүртэл хугацаан дотор хүчинтэйд тооцохоор болжээ.
Жишээлбэл: 2020 оны 1 сарын 1-нд виз нь гарсан иргэний 在留資格認定証明書/шар хуудасны хуулийн хугацаа 7 дугаар сарын 1-нд дуусах ба энэ хугацаанд хилээр орж ирээгүй бол дахин шинээр виз мэдүүлж хугацаа алдах болон олон бичиг баримт бүрдүүлэх хэрэг гарах байсан бол энэ шинэ журмаар хугацаа нь ирэх жилийн 4 дүгээр сарын 29-ний өдөр хүртэл хүчинтэйд тооцогдох болжээ. Танд таалагдсан бол shere and like бусдадаа түгээе!!!
Япон хэл дээрх мэдээллийг доорх холбоосоор орж авна уу.

http://www.moj.go.jp/content/001316712.pdf?fbclid=IwAR27EaZQL4dljD7AvHCuDGFGP8idk3i3NWUwW9CNGn5LPiawMlxQ7tcnErc


Хамгийн сүүлийн 10 нийтлэл

2020-10-31
Зарлал/お知らせ

2020-10-29
Япон улсад ур чадвартай дадлагажигч гаргах тухай товч тайлбар/特定技能についてモンゴルの政府からのお知らせ 重要!!!

2020-10-29
Буцах визээр Япон улсад буй иргэдийн анхааралд/帰国準備ビサで在留中のモンゴル人の皆さんへ 重要!!!

2020-10-27
Тусгай үүргийн нислэгээр явах иргэдийн анхааралд/10月28日の特別便で帰国される皆知っている

2020-10-27
Япон улсад их дээд сургууль болон магистер төгссөн, Япон хэлний N1 түвшинтэй бол Токүтэйкацүдо-46 виз горилоно/特定活動46号(日本の大卒者でN1合格者)

2020-10-27
2020 оны 11 сард үйлдэгдэх тусгай үүргийн нислэгийн хуваарь/11月に運航予定のミアットモンゴル航空会社特別便について

2020-10-22
Япон улсад ажиллаж буй гадаад иргэдийн тоон үзүүлэлт ба хөдөлмөр эрхлэлтийн тухай хуулийн товч мэдээлэл/在日外国人就労者と就労知識について

2020-10-22
Япон улсын Цагаачлалын албаны албан есний мэдээллийн бас нэгэн холбоос/東京出入国在留管理局の公式アカウントについて

2020-10-22
Корона вирусийн нөлөөтэй холбоотой гадаадын иргэдэд одоо хэрнэ үзүүлэж буй дэмжлэг/新型コロナウイルス感染症の影響に対する外国人及び受入れ機関への支援策①(外国人への支援)

2020-10-21
Япон улсад оршин сууж буй иргэн “Ур чадвартай ажилтан”/Токүтэйгино-1 ангиллын ажиллах виз болгох тухай/在留中の場合取得している在留資格を特定技能ビザに切り替える流れについて

*