Шинэ төрлийн Корона вирусийн нөлөөнөөс болж нутаг буцах боломжгүй байгаа иргэдэд цагаачлалын албанаас оршин суух хугацаан д ямар боломжуудыг гаргасан вэ/帰国困難者に対する在留諸申請及び在留資格認定証明書交付申請の取扱い

2020-06-29  

Хилийн шалган нэвтрүүлэх, оршин суух хяналтын газар буюу Цагаачлалын албанаас доорх мэдээллийг 2020 оны 6 дугаар сарын 26-ний өдрийн байдлаар нэгтгэн гаргасныг хүргэж байна. Япон хэл дээрх мэдээллийг давхар хавсаргав.

1.   短期滞在ビザ/Богино хугацааны визээр байгаа иргэн:

Тус хугацаанд шууд 90 хоногоор оршин суух хуулийн хугацааг сунгах.

2.   技能実習、特定活動 визийн ангилалд барилгын ажил, хөлөг онгоцны засварын ажлаар байгаа гадаадын иргэд:

  • 特定活動/Токүтэйкацүдо визийн ангилал болгон өөрчлөн 6 сарын оршин суух хуулийн хугацаа олгох.
  • Өмнө хийж байсан салбарын хүрээнд ажиллах тохиолдолд зөвшөөрөгдөнө. /Барилгын салбарт ажиллаж байсан бол барилгын салбартаа ажиллана гэсэн үг юм/.
  • 特定活動/Токүтэйкацүдо ангиллын визээр солилцоогоор ирсэн ажилтан болон үйлдвэрлэлийн салбарын ажилчдын хувьд мөн тус тусын салбартаа ажиллах тохиолдолд зөвшөөрөгдөнө.
  • 短期滞在ビザ Богино хугацааны визээр байгаа иргэн болон特定活動/Токүтэйкацүдо визийн ангиллаар 6-н сараар  оршин суух зөвшөөрөлтэй иргэд мөн хамаарна.
  • 特定活動/Токүтэйкацүдо визийн ангиллаар зуны мэргэжил дээшлүүлэх хөтөлбөр, сургалтаар ирсэн иргэний хувьд тус гэрээт байгууллагадаа ажиллах хүсэлт гаргавал 3-н сарын ажиллах эрхтэйгээр特定活動/Токүтэйкацүдо виз олгох.

3.   留学/сурах визээр байгаа иргэн хөдөлмөр эрхлэх зөвшөөрөл хүсэх тохиолдолд

特定活動/Токүтэйкацүдо визийн ангилал болгон өөрчлөн 6 сарын оршин суух хуулийн хугацаа олгох ба 7 хоногт 28-н цаг дотор цагийн ажил хийхийг зөвшөөрөх.

  • 2020 оны 1 сарын 1-ний байдлаар сургуулиа төгссөн иргэн байх.
  • Өмнө нь短期滞在ビザ/богино хугацааны болон特定活動ビザ/тусгай үйл ажиллагааны 6-н сарын визтэй иргэд мөн адил хамаарах болохыг анхаарна уу.

4.   Бусад ангиллын визтэй иргэд хамаарах ба дээрх 2 ба 3 дугаар заалт дахь болон хөдөлмөр эрхлэхгүй гэсэн иргэдэд хамаарахгүй болно.

特定活動/Токүтэйкацүдо визийн ангилал болгон өөрчлөн 6 сарын оршин суух хуулийн хугацаа олгох.

  • Дээр дурдсан заалтыг шинэ төрлийн Kорона вирусийн нөлөөнөөс болж нутаг буцах боломжгүй хүнд байдалд байгаа иргэдэд хамаарна.

http://www.moj.go.jp/content/001323011.pdf


Хамгийн сүүлийн 10 нийтлэл

2024-03-06
“НОМИН ТАЛСТ” ЯПОНД!

2024-01-22
2024 онд Японы Нотогийн хойгт болсон газар хөдлөлтийн сэргээн босголтонд зориулж Монгол Улсын Засгийн газар тусламж үзүүллээ.

2024-01-10
Япон Улсын Ното хойгийн газар хөдлөлт

2023-12-07
Интертайнмент визний талаар【興行】

2023-11-20
Монгол Улсын иргэдэд олгох богино хугацааны олон удаагийн визний журмыг хөнгөвчлөх болон богино хугацааны олон удаагийн визний төрөл шинээр нэмэгдэж байгаа тухай

2023-11-17
“Япон хүний эхнэр/нөхөр” (日本人の配偶者等) гэх оршин суух зөвшөөрлийн талаар та бүхэнд мэдээлэл хүргэе.

2020-10-31
Зарлал/お知らせ

2020-10-29
Япон улсад ур чадвартай дадлагажигч гаргах тухай товч тайлбар/特定技能についてモンゴルの政府からのお知らせ 重要!!!

2020-10-29
Буцах визээр Япон улсад буй иргэдийн анхааралд/帰国準備ビサで在留中のモンゴル人の皆さんへ 重要!!!

2020-10-27
Тусгай үүргийн нислэгээр явах иргэдийн анхааралд/10月28日の特別便で帰国される皆知っている

*