Шинэ төрлийн Корона вирусийн нөлөөнөөс болж Япон улс-луу орж ирэх боломжгүй байгаа иргэдэд Цагаачлалын албанаас ямар боломжуудыг олгосон вэ︖/ 在留資格認定証明書が交付された方又は在留資格認定証明書交付申請中の方

2020-06-30  

Япон улсад урт хугацаагаар буюу 6-с дээш сарын хугацаагаар сурах, ажиллах амьдрах зорилгоор оршин суух иргэнд олгодог хилээр нэвтрэх зөвшөөрлийн хуудас болох шар хуудас авсан байгаа болон авахаар мэдүүлсэн иргэдэд цагаачлалын албанаас доорх мэдээллийг гаргасан байна.

Мөн та доорх холбоосоор орж Цагаачлалын албанд виз мэдүүлэхдээ хамт хавсаргах 理由書/шалтгааны хуудасыг бөглөж /өөрийн паспортын дагуух овог нэрийг болон бусад хэсгийг бөглөх/ илгээгээрэй.

http://www.moj.go.jp/nyuukokukanri/kouhou/nyuukokukanri01_00155.html

Үргэлжлэл-2

Хилээр нэвтрэх зөвшөөрлийн хуудас болох шар хуудсаа авсан иргэний тухайд/在留資格認定証明書tが交付された方

Хуулиндаа бол олгогдсон өдрөөс хойш 3 сарын дотор хилээр орж ирээгүй тохиолдолд хүчингүй болдог байсан. Шинээ төрлийн Корона вирусийн хүнд үед улсын зүгээс авсан арга хэмжээний хүрээнд 2019 оны 10 дугаар сарын 1-ний өдрөөс 2021 оны 1 дүгээр сарын 29-ний өдрийг хүртэл хугацаанд үйлдэгдэн гарсан шар хуудсыг 2021 оны 4 дүгээр сарын 30-ний өдөр хүртэл хугацаанд өмнө мэдээлсэн хилээр нэвтрэхийг түр хугацаанд хязгаарласан орнуудын жагсаалтын дагуух орнуудын хувьд хүчинтэйд тооцох болсон байгаа билээ.

Хилээр нэвтрэх зөвшөөрлийн хуудас болох шар хуудас авахаар бичиг баримт бүрдүүлж байгаа иргэний тухайд/在留資格認定証明書交付申請中の方

Ийм тохиолдолд та нэн түрүүнд таныг хүлээж авах талтайгаа нөхцөл байдлын талаар сайтар зөвшилцөн, сургууль болон ажилд орох хугацааг өөрчлөх, энэ тухай 理由書/шалтгааны хуудаст сайтар дэлгэрэнгүй тайлбарлан бичиж оруулахыг зөвлөж байна. Доорх холбоосоор орж нарийн асуулт хариулт хэлбэрээр ойлгомжтой тайлбарласан мэдээлэлтэй танилцаарай.

http://www.moj.go.jp/content/001319321.pdf

2. Дахин нэвтрэх эрхтэйгээр виз мэдүүлсэн байх хугацаандаа хилээр гараад орж ирж чадахгүй байгаа иргэдийн тухайд:

Хилээр гарахынхаа өмнө, визийн хуулийн хүчинтэй хугацаа сунгалт, ангилал солиулах, байнгын оршин суугчийн виз зэрэг хүсэлт гаргасан байсан боловч шинэ төрлийн Корона вирусийн нөлөөнөөс болж хилээр орж ирж чадахгүй байгаа тохиолдолд Япон улсад оршин сууж буй гэр бүл, хамаатан садан, нэг бол ажил сургуулийн зүгээс хариуцсан ажилтан таныг төлөөлөн хөөцөлдөх боломжийг олгосон байна. Энэ талаар Үргэлжлэл-3- с мэдээлэл авна уу.

Орчуулсан:
行政書士法人BULAN
Ochirbat SARNAI


Хамгийн сүүлийн 10 нийтлэл

2024-03-06
“НОМИН ТАЛСТ” ЯПОНД!

2024-01-22
2024 онд Японы Нотогийн хойгт болсон газар хөдлөлтийн сэргээн босголтонд зориулж Монгол Улсын Засгийн газар тусламж үзүүллээ.

2024-01-10
Япон Улсын Ното хойгийн газар хөдлөлт

2023-12-07
Интертайнмент визний талаар【興行】

2023-11-20
Монгол Улсын иргэдэд олгох богино хугацааны олон удаагийн визний журмыг хөнгөвчлөх болон богино хугацааны олон удаагийн визний төрөл шинээр нэмэгдэж байгаа тухай

2023-11-17
“Япон хүний эхнэр/нөхөр” (日本人の配偶者等) гэх оршин суух зөвшөөрлийн талаар та бүхэнд мэдээлэл хүргэе.

2020-10-31
Зарлал/お知らせ

2020-10-29
Япон улсад ур чадвартай дадлагажигч гаргах тухай товч тайлбар/特定技能についてモンゴルの政府からのお知らせ 重要!!!

2020-10-29
Буцах визээр Япон улсад буй иргэдийн анхааралд/帰国準備ビサで在留中のモンゴル人の皆さんへ 重要!!!

2020-10-27
Тусгай үүргийн нислэгээр явах иргэдийн анхааралд/10月28日の特別便で帰国される皆知っている

*