Шинэ төрлийн Корона вирус дэгдсэн нөхцөл байдлын хүрээнд Япон улсын засгийн газраас авсан арга хэмжээнүүд/新型コロナウイルス感染症に関する情報外国人向け
Шинэ төрлийн Корона вирусийн эсрэг Япон улсын засгийн газрын зүгээс ард иргэд болон Япон улсад оршин сууж буй нийт гадаадын иргэдэд ямар арга хэмжээ авч, дэмжлэг туслалцааг үзүүлснийг багц мэдээлэл болгон Эрүүл мэнд, Нийгэм хамгаалал, Хөдөлмөрийн яамны албан ёсны цахим хуудсаар дамжуулан мэдээлсэн мэдээллийг Монгол Япон хоёр орны хэл дээр доорх холбоосоор хавсарган хүргэж байна.
Тус мэдээллийн үндсэн агуулга нь:
・ 2020 оны 4 дүгээр сарын 27-ний өдрийн байдлаар Япон улсад оршин суух зөвшөөрөл болон албан бүртгэлтэй иргэн бүрд буцалтгүй мөнгөн тэтгэмж олгох
・ Хүүхэдтэй айл өрхүүдэд тэтгэмж олгох
・ Өрхийн амжиргаа,аж ахуйн нэгж байгууллага иргэнд хүүгүй зээл олгох
・ Жижиг дунд бизнес эрхлэгчдэд 2,000,000 хүртэлх иений буцалтгүй тусламж олгох
・ Нийгмийн даатгалын шимтгэлийн төлбөрийг хойшлуулах.
・ Орон сууц байрны төлбөрийг хөнгөлөх
・ Амьжиргааны доод түвшиний халамжийн тэтгэмж
・ Осол гэмтлийн тэтгэмж
・ Ажил алба амарч цалин буурсан иргэдийн тэтгэмж
・ Ажлын байрыг хадгалах, эдийн засгийг дэмжих мөнгөн тэтгэлэг
・ Цалинтайгаар амраах, чөлөө олгох тэтгэмж/хувь болон улсын байгууллага аль аль нь хамаарна/ зэрэг тусын шаардлага нөхцөл заалтуудыг маш ойлгомжтой тайлбарлан гаргасан байгаа тул унжиж танилцан мэдээллээ баталгаажуулж аваарай.
Монгол хэл дээр мэдээлэл
https://www.mhlw.go.jp/content/000632262.pdf
Япон хэл дээр мэдээлэл
https://www.mhlw.go.jp/content/000630407.pdf
Орчуулсан:
行政書士法人BULAN
Ochirbat SARNAI
Хамгийн сүүлийн 10 нийтлэл
2024-06-04
Улаанбаатар хот болон Токио хот хооронд Хамтран ажиллах тухай санамж бичиг байгуулагдлаа
2024-03-06
“НОМИН ТАЛСТ” ЯПОНД!
2024-01-10
Япон Улсын Ното хойгийн газар хөдлөлт
2023-12-07
Интертайнмент визний талаар【興行】
2023-11-17
“Япон хүний эхнэр/нөхөр” (日本人の配偶者等) гэх оршин суух зөвшөөрлийн талаар та бүхэнд мэдээлэл хүргэе.
2020-10-31
Зарлал/お知らせ
2020-10-29
Япон улсад ур чадвартай дадлагажигч гаргах тухай товч тайлбар/特定技能についてモンゴルの政府からのお知らせ 重要!!!