7 сарын 7-н буюу Танабата/七夕

2020-07-07  

Жилд ганц удаа тохиох тэнгэрийн заадас нийлэх 7 дугаар сарын 7-ний өдрийг Танабата гэх ба оддын баяр ч гэж нэрэлдэг. Тус шөнө хүслээ бичсэн өнгө өнгийн цаас болон цаасан чимэглэлийг хулс модны навчинд өлгөж, оддод хүслээ шивнэдэг Японы уламжлалт баярын нэг юм.

Танабатагын домог
Хятадын Хикобоши хүү, Орихимэ хэмээх гүнж хоёрын тухай Хятадын домгоос үүсэлтэй од гаригийн баяр Кикодэнээс эхлэлтэй бөгөөд наймдугаар зууны үеэс Японд тэмдэглэж эхэлжээ. Орихимэ гүнж нь Тэнгэрийн бурхны охин бөгөөд үүлэнд уран, эелдэг сайхан сэтгэлтэй охин байжээ. Насанд хүрээд Хикобоши хэмээх маш ажилсаг хичээнгүй залуу хүүтэй ханилан суужээ. Энэ хоёр бага залуу хүүхэд байхдаа их л цовоо сэргэлэн ажилсаг хүүхдүүд байсан боловч гэрлэснийхээ дараа ажлаа умартан эрхлэгдэн суудаг болжээ. Тэнгэрийн бурхан үүнд ихэд хилэгнэж тэр хоёрыг сүүн замын хоёр талд амьдруулах тушаал буулгажээ. Ихэд гашуудан уйтгарлаж, өдөр бүр уйлан дуулах Орихимэ гүнжийг тэнгэрийн бурхан өрөвдөн тэр хоёрыг жилд нэг удаа 7 сарын долооны шөнө уулзахыг зөвшөөрчээ. Хүмүүс энэ шөнө тэнгэрт тэр хоёрыг сүүн зам даван уулзах учралыг харж баясдаг байна. Танабатагийн үер охидыг усан дээр байршуулан зассан өрөөнд суулган эртний нэхмэлийн машинаар даавуу нэхүүлж, түүнийгээ өвөг дээдэстээ өргөн барьж залбирдаг байжээ. Үүнээс гадна “Тана” гэх үг нь ариун зүйлийг нэг шат ахиулах гэсэн утгатай. Яваандаа энэхүү ёслол болон Кикодэн нь хоорондоо холилдож хүслээ цаасан дээр бичиж, хулсны модонд өлгөдөг болжээ. Ингээд энэ өдөр хүүхдүүд өөрсдийн хүслийг жижигхэн дөрвөлжин цаасан дээр бичиж хулс модны мөчрийг чимэглэдэг бол дэлгүүр хоршоо ч мөн адил өнгө өнгийн цаасан чимэг өлгөсөн хулс модны мөчрөөр гоёдог болжээ.

Тус баяраар хийдэг зан үйл
Танабата чимэглэлийн гол утга учир нь гар урлал болон оёх эрдэмдээ сайн Орихимэд зориулж өргөл өргөн, өөрийн гар урлал болон оёх эрдмийг сайжруулахыг хүсэн залбирдаг байсан гэгддэг. Гэтэл Эдогийн үед энгийн ард иргэдийн дунд Танабатагийн баяр дэлгэрснээр сургууль болон сүмд шавилан сууж байсан хүүхдүүд эрдэм мэдлэгтэй болохыг ерөөн хүсэж хүслээ бичиж эхэлжээ. Эхэн үедээ зэрлэг төмсний навчин дээр тогтсон шүүдрийн усыг цуглуулж, бэхийг бэлдэн таван өнгийн цаасан дээр хүслээ бичдэг байжээ. Зэрлэг төмсний навч нь бурхнаас ирсэн Тэнгэрийн усыг тосдог гэгддэг байсан тул тус усаар бэхээ бэлдсэнээр бичиг үсэгт гарамгай болно гэж үздэг байжээ. Харин хулсанд өлгөж буй чиглэлүүд нь тус бүр өөрийн гэсэн утгатай.

Бэлгэдлийн хоол
Танабатагийн баяраар “Соомэн” гэх хүйтэн гоймонг иддэг. Нарагийн үеийн хааны ордны Энги зан үйлийн явцад танабатагийн тухай хаикүг уншихдаа сакүбэи гэх идээг тавьдаг байжээ.  Сакүбэи нь соомэн буюу хүйтэн гоймонгийн нэгэн төрөл бөгөөд гурилыг урт бүдүүн олс мэт хэлбэртэй болгон тосонд чанаж болгосон амттан юм. Энэ нь эртний Хятадад 7 сарын 7-ны өдөр өөд болсон хүүхдийн сүнс хар сүнс болон ирж, өвчин тараасан тул хүүхдүүдийн дуртай сакүбэигээр өргөл барьж тайтгаруулдаг гэх домог бий. Хүйтэн гоймон нь бэлгэдлийн хоол болсноос хойш тэнгэрийн заадас, оёдлын утас гэх мэт олон утгыг илэрхийлсээр иржээ.

https://tg-uchi.jp/topics/5924


Хамгийн сүүлийн 10 нийтлэл

2020-10-31
Зарлал/お知らせ

2020-10-29
Япон улсад ур чадвартай дадлагажигч гаргах тухай товч тайлбар/特定技能についてモンゴルの政府からのお知らせ 重要!!!

2020-10-29
Буцах визээр Япон улсад буй иргэдийн анхааралд/帰国準備ビサで在留中のモンゴル人の皆さんへ 重要!!!

2020-10-27
Тусгай үүргийн нислэгээр явах иргэдийн анхааралд/10月28日の特別便で帰国される皆知っている

2020-10-27
Япон улсад их дээд сургууль болон магистер төгссөн, Япон хэлний N1 түвшинтэй бол Токүтэйкацүдо-46 виз горилоно/特定活動46号(日本の大卒者でN1合格者)

2020-10-27
2020 оны 11 сард үйлдэгдэх тусгай үүргийн нислэгийн хуваарь/11月に運航予定のミアットモンゴル航空会社特別便について

2020-10-22
Япон улсад ажиллаж буй гадаад иргэдийн тоон үзүүлэлт ба хөдөлмөр эрхлэлтийн тухай хуулийн товч мэдээлэл/在日外国人就労者と就労知識について

2020-10-22
Япон улсын Цагаачлалын албаны албан есний мэдээллийн бас нэгэн холбоос/東京出入国在留管理局の公式アカウントについて

2020-10-22
Корона вирусийн нөлөөтэй холбоотой гадаадын иргэдэд одоо хэрнэ үзүүлэж буй дэмжлэг/新型コロナウイルス感染症の影響に対する外国人及び受入れ機関への支援策①(外国人への支援)

2020-10-21
Япон улсад оршин сууж буй иргэн “Ур чадвартай ажилтан”/Токүтэйгино-1 ангиллын ажиллах виз болгох тухай/在留中の場合取得している在留資格を特定技能ビザに切り替える流れについて

*