Шинэ төрлийн Корона вирусийн эсрэг авч буй арга хэмжээний нэг болох түрээсийн төлбөрийн хөнгөлөлт олгох тухай

2020-07-08  

Япон улсын засгийн газар Шинэ төрлийн Корона вирусийн эсрэг авч буй “Амьжиргааг дэмжих багц арга хэмжээ”-ний хүрээнд компанийн түрээсийн төлбөрийн /тодорхой заалттайгаар/ буцалтгүй мөнгөн тусламж үзүүлэхээр болжээ. Улсаас болон дүүргээс гэж 2 газраас авахаар байгаа юм байгаан шүү, удахгүй нарийн мэдээлэл өгөх болно.

Энэ тухай илүү дэлгэрэнгүй мэдээлэлээ энэ сарын 14-нд гарах юм байна. Урьдчилсан байдлаар мэдээлэлж буй мэдээлэл нь: Өргөдөл хүлээж авч эхлэх хугацаа нь 2020 оны 7 дугаар сарын 14-ний өдрөөс эхлэн 2021 оны 1 дүгээр сарын 15-ний өдөр хүртэл бөгөөд зөвхөн цахимаар өргөдөл гаргах боломжтой. Өргөдөл гаргах явцад ойлгомжгүй зүйл гарвал мэдээж асууж лавлах төв болон холбоо барих утас зэрэг үйлчилгээг удахгүй гаргах юм байна.

Өргөдөл гаргах иргэдэд доорх 3-н шаардлага тавигдана:

*2020 оны 4 дүгээр сарын 1-ний өдрийн байдлаар үндсэн компанийн суурь хөрөнгө нь 1 тэрбум иен доторх дунд, жижиг дунд, жижиг, хувиараа бизнес эрхлэгч байх.

*2020 оны 5 дугаар сараас 12 дугаар сар хүртэл тус вирусийн нөлөөгөөр өмнөх жилийнхээс борлуулалтын хувь 1 сард 50%-с их хэмжээгээр буурсан, өмнөх жилтэй харилцуулахад борлуулалтын орлого 3-н сар үргэлжилсэн хугацаагаар 30%-с их хувиар бууралттай байгаа компани.

*Бизнесийн зорилгоор түрээсэлдэг газар эсвэл барилга байгууламжийн түрээсээ байнга төлдөг иргэн байх тохиолдолд.

Тэтгэмжийн хувь хэмжээ нь компани, аж ахуйн нэгжийн тухайд дээд тал нь 6,000,000 иен байх ба хувиараа визээс эрхлэгч иргэн байх тохиолдолд 3,000,000 иен байх юм байна. Бодолтын талаар та манай Япон хэл дээр бэлдсэн хүснэгтээс хараарай.
Тус бодолтоор гарсан дүнг 6-д үржүүлэх буюу 6-н сарын түрээсийн тэтгэмж болгон олгох юм байна.

Жижиг дунд бизнесийн үйл ажиллагаа хамгийн ихтэйд тооцогдох дүүргүүдийн холбоосыг доорх байдлаар гаргажээ. Тусламжийн мөнгөний дүн тухайн дүүрэг бүс нутгаас хамаарч өөр өөр байж магадгүй  юм байна.
Тиймээс та холбоосоор нь орж сайтар уншиж танилцаарай.

Шинжюүкү дүүрэг
https://www.city.shinjuku.lg.jp/jigyo/sangyo01_000001_00017.html
Бүнкёо дүүрэг
https://www.city.bunkyo.lg.jp/tetsuzuki/coronakinkyukeizaitaisaku/yachinjosei.html
Кото дүүрэг
https://www.city.koto.lg.jp/102020/jizokuka_yachin_intro.html
Сүгинами дүүрэг
https://www.city.suginami.tokyo.jp/guide/shigoto/covid-19/1060258.html
Итабаши дүүрэг
https://www.city.itabashi.tokyo.jp/bunka/chusho/yuushi/1023061.html
Хачиоүжи хот
https://www.city.hachioji.tokyo.jp/kurashi/sangyo/001/p026875_d/fil/tenanto.pdf
Тачикава хот
https://www.city.tachikawa.lg.jp/sangyoshinko/coronatyushokigyousien/yachinsien.html
Тачида хот
https://www.city.machida.tokyo.jp/jigyousha/shien/rentoffice.html
Кодара хот
https://www.city.kodaira.tokyo.jp/kurashi/082/082364.html
Хино хот
http://www.city.hino.lg.jp/sangyo/chusho/1014487.html
Комаэ хот
https://www.city.komae.tokyo.jp/index.cfm/44,106001,327,3391,html
Нишитокио хот
https://www.city.nishitokyo.lg.jp/smph/kurasi/iza/corona_jigyou/yatinhojyo.html

【家賃支援給付金】

【家賃支援給付金】


Хамгийн сүүлийн 10 нийтлэл

2020-10-31
Зарлал/お知らせ

2020-10-29
Япон улсад ур чадвартай дадлагажигч гаргах тухай товч тайлбар/特定技能についてモンゴルの政府からのお知らせ 重要!!!

2020-10-29
Буцах визээр Япон улсад буй иргэдийн анхааралд/帰国準備ビサで在留中のモンゴル人の皆さんへ 重要!!!

2020-10-27
Тусгай үүргийн нислэгээр явах иргэдийн анхааралд/10月28日の特別便で帰国される皆知っている

2020-10-27
Япон улсад их дээд сургууль болон магистер төгссөн, Япон хэлний N1 түвшинтэй бол Токүтэйкацүдо-46 виз горилоно/特定活動46号(日本の大卒者でN1合格者)

2020-10-27
2020 оны 11 сард үйлдэгдэх тусгай үүргийн нислэгийн хуваарь/11月に運航予定のミアットモンゴル航空会社特別便について

2020-10-22
Япон улсад ажиллаж буй гадаад иргэдийн тоон үзүүлэлт ба хөдөлмөр эрхлэлтийн тухай хуулийн товч мэдээлэл/在日外国人就労者と就労知識について

2020-10-22
Япон улсын Цагаачлалын албаны албан есний мэдээллийн бас нэгэн холбоос/東京出入国在留管理局の公式アカウントについて

2020-10-22
Корона вирусийн нөлөөтэй холбоотой гадаадын иргэдэд одоо хэрнэ үзүүлэж буй дэмжлэг/新型コロナウイルス感染症の影響に対する外国人及び受入れ機関への支援策①(外国人への支援)

2020-10-21
Япон улсад оршин сууж буй иргэн “Ур чадвартай ажилтан”/Токүтэйгино-1 ангиллын ажиллах виз болгох тухай/在留中の場合取得している在留資格を特定技能ビザに切り替える流れについて

*