Шинэ Төрлийн Корона вирусийн халдвар авсан нийт 229-н иргэн өнөөдөр бүртгэгдсэн байна/7月9日の時点で東京都 新たに224人の感染確認.

2020-07-09  

Өнөөдөр буюу 2020.07.09-ний өдөр Шинэ төрлийн Корона вирусийн халдвар авсан нь шинээр бүртгэгдсэн нийт 229-н иргэн байна.
Үүгээр Токио хот дотор халдвар авсан иргэний тоо 7272 болж байгаа ба энэ сар гарсаар 8-н өдөр дараалан халдвар авсан иргэний тоо 100-с дээш байна. Иймд халдвараас урьдчилан сэргийлэх арга хэмжээгээ өндөржүүлэн, илүү их хариуцлагатай байхыг уриалж байгаа юм байна.

Токио хотын хэмжээнд шинэ төрлийн Корона вирусийн PCR шинжилгээг өгч буй иргэдийн тоо эрс нэмэгдэж 2020.05.25-нд 920-н иргэн байсан бол, 06.12-ний байдлаар 2118-н иргэн болж өссөн ба 07.03-ний өдөр 2715-н иргэн болоод байна. Тус шинжилгээг эмчид биеийн байдлаа үзүүлж тухайн эмч тус шинжилгээг өгөх шаардлагатай гэж үзсэн тохиолдолд PCR Center-т очиж өгнө.
Зэрэгцээд энгийн ханиад, улаан хоолойн үрэвсэл шалтгаалан халуурах зэрэг шинж тэмдэг байгаа тул та тайван байж нэн түрүүнд эмчид хандаарай.

Ташрамд дуулгахад Токио хот дахь эмнэлгүүд Корона вирусийн халдвар авсан тохиолдолд хэвтэн эмчлүүлэх өвчтөнд зориулан 3000-н ор бэлдэх ажлыг засгийн газраас хүлээсэн бөгөөд үүний 1000 орчим ор бэлэн байгаа гэж мэдээлсэн байна.

Манайхан анхаарал болгоомжтой байцгаая.

https://www3.nhk.or.jp/news/html/20200709/k10012505871000.html


Хамгийн сүүлийн 10 нийтлэл

2024-03-06
“НОМИН ТАЛСТ” ЯПОНД!

2024-01-22
2024 онд Японы Нотогийн хойгт болсон газар хөдлөлтийн сэргээн босголтонд зориулж Монгол Улсын Засгийн газар тусламж үзүүллээ.

2024-01-10
Япон Улсын Ното хойгийн газар хөдлөлт

2023-12-07
Интертайнмент визний талаар【興行】

2023-11-20
Монгол Улсын иргэдэд олгох богино хугацааны олон удаагийн визний журмыг хөнгөвчлөх болон богино хугацааны олон удаагийн визний төрөл шинээр нэмэгдэж байгаа тухай

2023-11-17
“Япон хүний эхнэр/нөхөр” (日本人の配偶者等) гэх оршин суух зөвшөөрлийн талаар та бүхэнд мэдээлэл хүргэе.

2020-10-31
Зарлал/お知らせ

2020-10-29
Япон улсад ур чадвартай дадлагажигч гаргах тухай товч тайлбар/特定技能についてモンゴルの政府からのお知らせ 重要!!!

2020-10-29
Буцах визээр Япон улсад буй иргэдийн анхааралд/帰国準備ビサで在留中のモンゴル人の皆さんへ 重要!!!

2020-10-27
Тусгай үүргийн нислэгээр явах иргэдийн анхааралд/10月28日の特別便で帰国される皆知っている

*