Шинэ төрлийн Корона вирусийн 2 дахь давлагаа ирж байна уу?/新型コロナウイルスの第2波が来てるか?

2020-07-17  

Шинэ төрлийн Корона вирусийн халдвар Япон улсын хэмжээнд нэлээдгүй буурах хандлагатай байсан боловч энэ 7 дугаар сар гарсаар ялангуяа Токио хотод өдөр бүр 100-с дээш үзүүлэлттэй байсаар 10-ний өдрөөс эхлэн шинээр халдвар авсан нь тогтоогдох иргэдийн тоо 200-г даваад байгаа нь Шинэ төрлийн Корона вирусийн 2 дахь давлагаа ирж байна уу гэлтэй. 7 дугаар сарын 16-ний өдөр 286 иргэн халдвар авсан бол өнөөдөр буюу 293 иргэн халвар авсан гэж бүртгэгдсэн байна.

Үүнтэй холбогдуулан эмч, мэргэжилтнүүдийн заавар, зөвлөгөөнд үндэслэн Токио хотын халдварын нөхцөл байдлыг 4 төвшинд хуваагаад байсныг Токио хотын захиргаанаас 15-ний өдрөөс эхлэн  хамгийн ноцтой төвшин буюу “Хот дотор тархсан халдвар” гэсэн төвшинд хүрээд буйг албан ёсоор зарласан.

Энэ тухай Токио хотын захиргаанаас мэдээлж буйгаар өчигдрийг хүртэлх 1 долоо хоногийн хугацаанд Токио хотноо шинээр халдвар авсан иргэдийн тоо дунджаар 173.7 хүн байгаа бөгөөд үүнээс халдвар авсан зам нь тодорхойгүй буй иргэд өмнөх долоо хоногоос даруй 2 дахин нэмэгдсэн байна. Энэхүү нөхцөл байдлыг эмч, мэргэжилтнүүдийн зүгээс онцгойлон анхаарч, яаралтай арга хэмжээ авах ёстой гэдгийг тэмдэглэж байна. Гэвч дээрх нөхцөл байдлыг энэ оны 3-5 дугаар сар буюу Япон Улсад “онц байдал” цуцлагдах хүртэлх хугацаатай харьцуулахад халдвар авч буй иргэдийн нас, хүндээр өвчилж буй байдал зэрэг нь өөр байгаа нь мэргэжилтнүүдийн анхаарлыг татаж байна. Токио хотын захиргаанаас долоо хоног бүр халдварын нөхцөл байдал, эрүүл мэндийн тогтолцооны талаар эмч, мэргэжилтнүүдийг цуглуулж санал, бодлыг нь сонсох уулзалтыг зохион байгуулж буй бөгөөд 15-ны өдрийн уулзалтын үеэр Токио хотын захирагч Ю.Коикэ “…энэхүү уулзалтыг долоо хоногийн пүрэв гараг бүр зохион байгуулж буй хэдий ч сүүлийн үед нөхцөл байдал хүнд байгаа тул нэг өдрийн өмнө ийнхүү уулзалтыг хийлээ. Цаашид халдвар авагчдын тоо улам нэмэгдэж буйтай холбогдуулан мэргэжилтнүүдийн санал, мэдээллийг нэгтгэж хотын захиргааны зүгээс яаралтай арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлэх болно. Токио хотноо халдвар улам тархаж байна. Нэлээдгүй хүнд нөхцөл байдал ороод байна” гэдгийг онцлов.

Мэргэжилтнүүдийн мэдээ мэдээллээс хуваалцах бол доорх холбоосоор орно уу.

https://www3.nhk.or.jp/news/special/coronavirus/explanation/

Япон улсын нян бактери судлалын докторын хувийн цахим хуудсанд нийтэлсэн мэдээллээс иш авхад тус вирусын халдварт өртөн эмчлүүлэж буй иргэдийн дийлэнх нь дархлаа муу эсвэл дархлаа нь муудсан иргэд байна. Тиймээс иргэд дор бүрнээ дархлаагаа өндөр сайн байлгах тал дээр анхаарч халдвараас сэргийлэх арга хэмжээгээ аваад байхад айх зүйл байхгүй гэжээ.

https://www3.nhk.or.jp/news/special/coronavirus/?utm_int=detail_contents_news-link_001


Хамгийн сүүлийн 10 нийтлэл

2024-03-06
“НОМИН ТАЛСТ” ЯПОНД!

2024-01-22
2024 онд Японы Нотогийн хойгт болсон газар хөдлөлтийн сэргээн босголтонд зориулж Монгол Улсын Засгийн газар тусламж үзүүллээ.

2024-01-10
Япон Улсын Ното хойгийн газар хөдлөлт

2023-12-07
Интертайнмент визний талаар【興行】

2023-11-20
Монгол Улсын иргэдэд олгох богино хугацааны олон удаагийн визний журмыг хөнгөвчлөх болон богино хугацааны олон удаагийн визний төрөл шинээр нэмэгдэж байгаа тухай

2023-11-17
“Япон хүний эхнэр/нөхөр” (日本人の配偶者等) гэх оршин суух зөвшөөрлийн талаар та бүхэнд мэдээлэл хүргэе.

2020-10-31
Зарлал/お知らせ

2020-10-29
Япон улсад ур чадвартай дадлагажигч гаргах тухай товч тайлбар/特定技能についてモンゴルの政府からのお知らせ 重要!!!

2020-10-29
Буцах визээр Япон улсад буй иргэдийн анхааралд/帰国準備ビサで在留中のモンゴル人の皆さんへ 重要!!!

2020-10-27
Тусгай үүргийн нислэгээр явах иргэдийн анхааралд/10月28日の特別便で帰国される皆知っている

*