Корона вирусээс сэргийлж чадаж буйг шалгах 6 асуулт/新型コロナウイルス感染を予防出来ているかをチェック

2020-07-27  

Дэлхийн хэмжээнд Корона вирусийн халдвар авсан нийт 16,117,992 иргэн үүнээс 645,699 иргэн нас баржээ.
Тус халдварт хүн бүр өртөх эрсдэлтэй учираас хэн нэгэн бидний аюулгүй байдлыг хангана гэж найдах хэрэггүй харин оронд нь өөрийгөө болон бусдыгаа гэр бүлээ хамгаалахад хувь нэмрээ оруулах нь бидний хувь хүний хариуцлага билээ.

Үүний тулд та дараах асуултыг өөрөөсөө асуугаарай.
1. Халдварт өртөх эрсдэлээ хэрхэн бууруулах талаар та мэдэх үү?
2. Амны хаалт байнга зүүдэг үү?
3. Бусад хүмүүсээс дор хаяж 1 метрийн зайнаас харьцаж байна уу?
4. Гараа тогтмол угааж, халдваргүйжүүлж байна уу?
5. Эрүүл мэндийн байгууллагын зөвлөмжийг хэрэгжүүлж байна уу?
6. Коронавируст халдварын талаарх албан ёсны мэдээллийг хаанаас авахыг та мэдэх үү?
Та дээрх асуултын хариултаар өөрийгөө корона вирусээс хэрхэн сэргийлж байгаагаа амархан мэдэж авч болно.

Япон улсын хэмжээнд 7 дугаар сарын 26-ний өдрийн байдлаар нийт 835-н иргэн халдвар авсан нь тогтоогдсон ба үүний 239 иргэн нь Токио хотын иргэд байна.
Гэртээ байсан хэрнэ халвар авсан гэгдэж байгаа иргэд мөн байгаа ажээ.

Эх сурвалж:

https://www.tv-tokyo.co.jp/mv/nms/news/post_206806/
https://www3.nhk.or.jp/news/html/20200727/k10012534041000.html

https://www3.nhk.or.jp/news/html/20200727/k10012534231000.html?utm_int=news_contents_news-main_001


Хамгийн сүүлийн 10 нийтлэл

2024-03-06
“НОМИН ТАЛСТ” ЯПОНД!

2024-01-22
2024 онд Японы Нотогийн хойгт болсон газар хөдлөлтийн сэргээн босголтонд зориулж Монгол Улсын Засгийн газар тусламж үзүүллээ.

2024-01-10
Япон Улсын Ното хойгийн газар хөдлөлт

2023-12-07
Интертайнмент визний талаар【興行】

2023-11-20
Монгол Улсын иргэдэд олгох богино хугацааны олон удаагийн визний журмыг хөнгөвчлөх болон богино хугацааны олон удаагийн визний төрөл шинээр нэмэгдэж байгаа тухай

2023-11-17
“Япон хүний эхнэр/нөхөр” (日本人の配偶者等) гэх оршин суух зөвшөөрлийн талаар та бүхэнд мэдээлэл хүргэе.

2020-10-31
Зарлал/お知らせ

2020-10-29
Япон улсад ур чадвартай дадлагажигч гаргах тухай товч тайлбар/特定技能についてモンゴルの政府からのお知らせ 重要!!!

2020-10-29
Буцах визээр Япон улсад буй иргэдийн анхааралд/帰国準備ビサで在留中のモンゴル人の皆さんへ 重要!!!

2020-10-27
Тусгай үүргийн нислэгээр явах иргэдийн анхааралд/10月28日の特別便で帰国される皆知っている

*