Ур чадварын дадлагажигчдын байгууллагаас гаргасан Япон улсад дадлагажих хугацаанд ямар хууль тогтоомжуудад хамрагдах тухай/技能実習生の皆さんへ

2020-07-28  

Япон улсын гадаад иргэдийн ур чадварын дадлагажигчдын байгууллагаас гаргасан Япон улсад дадлагажих хугацаанд ямар хууль тогтоомжуудад хамрагдах тухай мэдээллийг хүргэж байна.

Ур чадварын тухай хуульд:

Ур чадварын дадлагажигч нарыг хамгаалах үүднээс дадлагажигч нарыг хариуцсан ажилтны зүгээс хориотой зүйлсийг тогтоож өгсөн байдаг. Хууль зөрчсөн тохиолдолд, ур чадварын дадлагажигч нь Хилийн шалган нэвтрүүлэх, оршин суух хяналтын газрын/Цагаачлалын алба/ дарга болон Эрүүл мэнд, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдад өргөдөл гаргах эрхтэй.

Байгууллага нь ур чадварын дадлагажигч нарт зөвлөгөө өгч,тусламж үзүүлэн хамгааллаар хангах тухай хуульчлан тогтоож өгсөн.

Ур чадварын дадлагажигч нь Цагаачлалын албанаас зөвшөөрөгдсөн оршин суух зөвшөөрөл нь “Ур чадварын дадлагажигч ” учраас заасан ангиллын дагуу ажиллах бөгөөд үүнээс гадуурх үйл ажиллагаа болох цагийн ажил хийх болон дур мэдэж гэрээнээс гадуурх ажил хөдөлмөр эрхлэхийг хориглоно.

Ур чадварын дадлагажигч нь дадлага хэрэгжүүлэгч газартай хөдөлмөрийн гэрээнд тулгуурлан дадлага хийх учир Япон дахь бусад ажилчдын адил хөдөлмөрийн стандартын тухай  хуулинд захирагдана.

Дадлагажигчийг гэрлэлт, жирэмслэлт төрөлт зэрэг шалтгаанаар нь шалтаглаж ажлаас нь халах гэх мэт зүй бус үйлдлийг эрэгтэй, эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлтийн тэгш байдлыг хангах тухай хуулиар зөвшөөрдөггүй.

Хэрэв ийм шалтгаанаар ажлаас халагдсан бол харьяа нийслэл, хот мужын Хөдөлмөрийн товчоонд мэдэгдэж зөвлөгөө авах эрхтэй.

Дадлагажигч нь үйлдвэрчний эвлэлд гишүүнээр элсэн орж, өөрийн хөдөлмөрийн нөхцөлийг сайжруулах зэргээр хэрэглэгчтэй санал солилцох эрхтэй.

Дадлагажуулагч байгууллага болон хянагч байгууллага нь ур чадварын дадлагажигчийг эвлэлд гишүүнээр элсэн орох ба үйлдвэрчний эвлэлийн үйл ажиллагаагаар шалтаглаж ажлаас халах, гишүүнээс хасахыг шаардах гэх мэт зүй зохисгүй үйлдэл хийж болохгүй. Хэрэв ийм үйлдэл хийвэл үйлдвэрчний эвлэлээр дамжуулан хөдөлмөрийн харилцааг зохицуулах комисс тусламж хүсэж болно.

Нийгмийн даатгалын тухай хуулийн заалт нь эрүүл мэндийн даатгал, тэтгэврийн даатгал, хөдөлмөрийн даатгал, татварын холбоотой хууль тогтоомжид захирагдах болно гэж тус тус заажээ.

Япон улсад дадлагажигчаар ирэх гэж буй иргэддээ анхааруулж хэлэхэд ирэхээсээ өмнө маш сайн бодож үзээрэй. Ирсэн байгаа иргэдийн хувьд тус хариуцсан байгууллагаас гаргасан гарын авлагатай маш сайн уншиж танилцах хэрэгтэй ба дур мэдэн визийн ангилал өөрчлүүлэх, өөр ажилд орох боломжгүй бөгөөд энэ бүх асуудлыг таны гэрээт компани байгууллага хариуцна гэдгийг сайн ойлгоно уу. Та биднээс зөвлөгөө авч болох ч визийн ангилал солиулах, өөр ажилд зуучлуулах боломжгүй юм.

Өмнө бид тус гарын авлагыг хүргэж байсан ба энэ удаа 3 дахь шинэчлэгдсэн хувийг хүргэж байна.

https://www.otit.go.jp/files/user/200129-09.pdf


Хамгийн сүүлийн 10 нийтлэл

2024-03-06
“НОМИН ТАЛСТ” ЯПОНД!

2024-01-22
2024 онд Японы Нотогийн хойгт болсон газар хөдлөлтийн сэргээн босголтонд зориулж Монгол Улсын Засгийн газар тусламж үзүүллээ.

2024-01-10
Япон Улсын Ното хойгийн газар хөдлөлт

2023-12-07
Интертайнмент визний талаар【興行】

2023-11-20
Монгол Улсын иргэдэд олгох богино хугацааны олон удаагийн визний журмыг хөнгөвчлөх болон богино хугацааны олон удаагийн визний төрөл шинээр нэмэгдэж байгаа тухай

2023-11-17
“Япон хүний эхнэр/нөхөр” (日本人の配偶者等) гэх оршин суух зөвшөөрлийн талаар та бүхэнд мэдээлэл хүргэе.

2020-10-31
Зарлал/お知らせ

2020-10-29
Япон улсад ур чадвартай дадлагажигч гаргах тухай товч тайлбар/特定技能についてモンゴルの政府からのお知らせ 重要!!!

2020-10-29
Буцах визээр Япон улсад буй иргэдийн анхааралд/帰国準備ビサで在留中のモンゴル人の皆さんへ 重要!!!

2020-10-27
Тусгай үүргийн нислэгээр явах иргэдийн анхааралд/10月28日の特別便で帰国される皆知っている

*