Токүтэйгино-1 Хоол ундний чиглэлээр дадлагажин ажиллах иргэдийн ур чадварын шалгалтын Япон улсад зохиогдох тов болон хэрхэн цахим хуудсанд нь бүртгүүлэх талаар мэдээлэл/特定技能1号 外食業測定試験 2020年度 第1回 国内試験案内とマイページ登録について
Сайн байцгаана уу, энэ удаа та бүхэндээ Токүтэйгино-1 Хоол ундний чиглэлээр дадлагажин ажиллах иргэдийн ур чадварын шалгалтын Япон улсад зохиогдох тов болон хэрхэн цахим хуудсанд нь бүртгүүлэх талаар мэдээлэл хүргэе.
Доорх хуваарийн дагуу зохион байгуулагдах болсон байна.
Цахим бүртгэл:2020 оны 8/3 ний өдрөөс эхлэн 8/7-ний өдөр хүртэл явагдана.
Төлбөрийг 8/14-ний өдөр хүртэл хугацаанд төлөх ба төлөөгүй тохиолдолд таны бүртгэл хүчингүй болж хасагдана. Хасагдсан иргэдийн оронд дахин шинэ бүртгэл явагдах ба 8/18-ний өдрөөс 8/20-ний хүртэл, тус бүртгэлийн төлбөрийг 8/24-ний өдөр хүртэл хүлээн авах ба төлбөрийн мэдээлэл баталгаажаагүй тохиолдолд шалгалт өгөх эрхгүй болно.
Ингээд 8 сарын сүүлээр шалгалтын бүртгэлийн хуудсыг таны My page-д бүртгүүлсэн хаягаар тараагдана.
Шалгалт 9/7-9/11-ний өдрийн хооронд болох ба хариуг 10 дугаар сарын дундуур гаргах хуваарьтай байгаа юм байна.
Шалгалт хаана хэдний өдөр ямар цагийн хуваариар явагдахыг та тус хуудсанд бүртгүүлсний дараа харах боломжтой болно.
*Тус шалгалтад хэрхэн бүртгүүлэх вэ гэвэл та эхлээд доорх холбоосоор орно.
Орохоор таны харж буй дэлгэцийн баруун гарын талын дээд буланд байрлах 国内試験マイページ新規登録 гэсэн хэсгийг дарахаар бүртгэлийн цонх нээгдэх ба та өөрийн хувийн мэдээлэл болон цээж зураг оруулснаар бүртгүүлэх боломжтой болно. Танд амжилт хүсье.
Хамгийн сүүлийн 10 нийтлэл
2020-10-31
Зарлал/お知らせ
2020-10-29
Япон улсад ур чадвартай дадлагажигч гаргах тухай товч тайлбар/特定技能についてモンゴルの政府からのお知らせ 重要!!!
2020-10-29
Буцах визээр Япон улсад буй иргэдийн анхааралд/帰国準備ビサで在留中のモンゴル人の皆さんへ 重要!!!
2020-10-27
Тусгай үүргийн нислэгээр явах иргэдийн анхааралд/10月28日の特別便で帰国される皆知っている
2020-10-27
2020 оны 11 сард үйлдэгдэх тусгай үүргийн нислэгийн хуваарь/11月に運航予定のミアットモンゴル航空会社特別便について
2020-10-22
Япон улсын Цагаачлалын албаны албан есний мэдээллийн бас нэгэн холбоос/東京出入国在留管理局の公式アカウントについて
