Япон улсад зохиогдох Токүтэйгино-1 Хоол ундний үйлдвэрлэлийн чиглэлээр дадлагажин ажиллах иргэдийн 2020 оны эхний ур чадварын шалгалтын тов болон хэрхэн цахим хуудсанд нь бүртгүүлэх талаар мэдээлэл /特定技能1号 飲食料品製造業測定試験 2020年度 第1回 国内試験案内とマイページ登録について
Доорх хуваарийн дагуу зохион байгуулагдах ба Токүтэйгино-1 Хоол ундний чиглэлийн шалгалтын бүртгэлтэй нэг дор эхлэх болсон байна. Иймд та өөрийн сонирхсон салбараа зөв сонгож бүртгүүлээрэй.
Цахим бүртгэл:2020 оны 8/3 ний өдрөөс эхлэн 8/7-ний өдөр хүртэл явагдана.
Төлбөрийг 8/14-ний өдөр хүртэл хугацаанд төлөх ба төлөөгүй тохиолдолд таны бүртгэл хүчингүй болж хасагдана. Хасагдсан иргэдийн оронд дахин шинэ бүртгэл явагдах ба 8/18-ний өдрөөс 8/20-ний хүртэл, тус бүртгэлийн төлбөрийг 8/24-ний өдөр хүртэл хүлээн авах ба төлбөрийн мэдээлэл баталгаажаагүй тохиолдолд шалгалт өгөх эрхгүй болно.
Ингээд 8 сарын сүүлээр шалгалтын бүртгэлийн хуудсыг таны My page-д бүртгүүлсэн хаягаар тараагдана.
Шалгалт 9/7-9/11-ний өдрийн хооронд болох ба хариуг 10 дугаар сарын дундуур гаргах хуваарьтай байгаа юм байна.
Шалгалт хаана хэдний өдөр ямар цагийн хуваариар явагдахыг та тус хуудасны хамгийн доод хэсгээс дэлгэрэнгүй үзэж танилцана уу. Өөрийн байгаа газартай ойр газрыг сонгоорой.
*Тус шалгалтад хэрхэн бүртгүүлэх вэ гэвэл та эхлээд доорх холбоосоор орно.
https://otaff1.jp/insyoku/
Орохоор таны харж буй дэлгэцийн баруун гарын талын дээд буланд байрлах 国内試験マイページ新規登録 гэсэн хэсгийг дарахаар бүртгэлийн цонх нээгдэх ба та өөрийн хувийн мэдээлэл болон цээж зураг оруулснаар бүртгүүлэх боломжтой болно. Танд амжилт хүсье︕
Хамгийн сүүлийн 10 нийтлэл
2024-06-04
Улаанбаатар хот болон Токио хот хооронд Хамтран ажиллах тухай санамж бичиг байгуулагдлаа
2024-03-06
“НОМИН ТАЛСТ” ЯПОНД!
2024-01-10
Япон Улсын Ното хойгийн газар хөдлөлт
2023-12-07
Интертайнмент визний талаар【興行】
2023-11-17
“Япон хүний эхнэр/нөхөр” (日本人の配偶者等) гэх оршин суух зөвшөөрлийн талаар та бүхэнд мэдээлэл хүргэе.
2020-10-31
Зарлал/お知らせ
2020-10-29
Япон улсад ур чадвартай дадлагажигч гаргах тухай товч тайлбар/特定技能についてモンゴルの政府からのお知らせ 重要!!!