Япон улсад зохиогдох Токүтэйгино-1 Барилга, байгууламжийн цэвэрлэгээний чиглэлээр дадлагажин ажиллах иргэдийн 2020 оны ур чадварын шалгалт/特定技能のビルクリーニング業分野の技能測定・日本語能力試験の日程について

2020-07-30  

Япон улсад зохиогдох Токүтэйгино-1 Барилга, байгууламжийн цэвэрлэгээний чиглэлээр дадлагажин ажиллах иргэдийн 2020 оны ур чадварын шалгалт 4-5 дугаар сард зохион байгуулагдахаар байсан боловч шинэ төрлийн Корона вирусийн улмаас хойшлогдсон.

Тус шалгалтыг нөхөн 8-9 дүгээр сард зохион байгуулахаар болж 6/10-ний өдөр тус шалгалтыг өгөх нөхцөлийг хангасан иргэдийн цахим шуудан хаягруу мэдэгдэл илгээсэн байгаа гэсэн байгаа тул 4-5 дугаар сард бүртгүүлсэн байсан иргэд маань өөрийн e-mail-ээ шалгаж баталгаажуулж зааврын дагуу баталгаажуулаарай. 

Цаашид тус шалгалтыг өгөх хүсэлтэй байгаа иргэд доорх холбоосоор оронгуут дэлгэцийн баруун дээд буланд байрлах マイページ гэсэн хэсгийг даран орж та өөрийн хувийн мэдээлэл болон цээж зураг оруулснаар бүртгүүлэх боломжтой болно.

Мөн тус шалгалттай холбоотой Япон хэл дээрх дэлгэрэнгүй мэдээлэлтэй танилцах бол тус  холбоосоор орж авна уу.

特定技能

Шалгалтын агуулаг болон ямар шалгалтын асуултууд байх мэдээллийг Япон болон Англи хэл дээр хавсралтаар хүргэж байна.

Танд амжилт хүсье.    

Япон хэл:

https://www.j-bma.or.jp/wp-content/uploads/2020/01/2019_2020実技試験問題_日本語.pdf

Англи хэл:

https://www.j-bma.or.jp/wp-content/uploads/2020/01/2019_2020実技試験問題_英語.pdf


Хамгийн сүүлийн 10 нийтлэл

2024-03-06
“НОМИН ТАЛСТ” ЯПОНД!

2024-01-22
2024 онд Японы Нотогийн хойгт болсон газар хөдлөлтийн сэргээн босголтонд зориулж Монгол Улсын Засгийн газар тусламж үзүүллээ.

2024-01-10
Япон Улсын Ното хойгийн газар хөдлөлт

2023-12-07
Интертайнмент визний талаар【興行】

2023-11-20
Монгол Улсын иргэдэд олгох богино хугацааны олон удаагийн визний журмыг хөнгөвчлөх болон богино хугацааны олон удаагийн визний төрөл шинээр нэмэгдэж байгаа тухай

2023-11-17
“Япон хүний эхнэр/нөхөр” (日本人の配偶者等) гэх оршин суух зөвшөөрлийн талаар та бүхэнд мэдээлэл хүргэе.

2020-10-31
Зарлал/お知らせ

2020-10-29
Япон улсад ур чадвартай дадлагажигч гаргах тухай товч тайлбар/特定技能についてモンゴルの政府からのお知らせ 重要!!!

2020-10-29
Буцах визээр Япон улсад буй иргэдийн анхааралд/帰国準備ビサで在留中のモンゴル人の皆さんへ 重要!!!

2020-10-27
Тусгай үүргийн нислэгээр явах иргэдийн анхааралд/10月28日の特別便で帰国される皆知っている

*