Токио ходод Шинэ төрлийн Корона вирусийн халдвар авсан иргэдийн тоо нэмэгдсээр байна/東京感染者数31日は新たに463人、専門家分科会でコロナ感染状況評価
За таминээ гэдэг шиг манайхаан Токио ходод Шинэ төрлийн Корона вирусийн халдвар авсан иргэдийн тоо өдрөөс өдөрт буурах бус нэмэгдсэн үзүүлэлттэй байх боллоо. Өнөөдрийн 14:00 цагийн мэдээгээр Токио хотод 463 иргэн халдвар авсан нь тогтоогдсон байна, дахин хэд болж нэмэгдэхийг тодорхойлох аргагүй юм.
Японы Эрүүл мэнд, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Шинэ төрлийн Корона вуриусийн халдварын эсрэг тэмцэх 77 мэргэжилтний баг тус тус 32 муждаа томилогдон ажиллаж байгаа бөгөөд өнөөдрийн үдээс өмнөх хуралдаанаар энэ нөхцөл байдлын талаар Токио хот болон Осака хотын захирагч нар онлайн хэлбэрээр мөн оролцсон ба хотын дарга Коикэ: Токио хотын хэмжээнд онц байдал зарлахгүй гэж хэлэхээргүй нөхцөл байдалд байна. Энэ зуны амралтаараа аялах төлөвлөгөөтэй байсан иргэдийг тус төлөвлөгөөгөө цуцлахыг анхааруулж, “Go To Аялал” орон нутгийн аяныг ч халдварын тархалт ихсэж байгаа бүс нутгуудаас эхлэн хориглохыг тусгай 77 гишүүн бүхий онцгой комиссоос анхааруулсан байна.
Шинээр халдвар авч буй иргэд, ялангуяа өндөр настан, хүндээр өвчилж буй иргэд эрс нэмэгдэж байгаа ч Япон Улсын Засгийн газар дахин “онц байдал” зарлах бодолгүй байгаагаа илэрхийлээд томоохон хотуудын бүхий л төрлийн үйлчилгээний газрууд, залуучууд ихээр цуглардаг газар болох халдварын тархалтыг эрс нэмэгдүүлэх магадлал өндөр газруудад халдвараас урьдчилан сэргийлэх “зааварчилгаа”-г сайтар дагаж мөрдөхийг анхааруулж байна. “Тусгайлан авах арга хэмжээний тухай хууль”-ийн хүрээнд зааварчилгааг дагаж мөрдөөгүй аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааг нь зогсоох хүртэл арга хэмжээг авах ажээ.
Иймд дор бүрнээ эрүүл мэнддээ анхаарч витаминлаг зүйлс хэрэглэн дархлаагаа өндөр байлгаж халдвараас урьдчилан сэргийлье.
https://www3.nhk.or.jp/news/html/20200731/k10012542481000.html
Хамгийн сүүлийн 10 нийтлэл
2024-06-04
Улаанбаатар хот болон Токио хот хооронд Хамтран ажиллах тухай санамж бичиг байгуулагдлаа
2024-03-06
“НОМИН ТАЛСТ” ЯПОНД!
2024-01-10
Япон Улсын Ното хойгийн газар хөдлөлт
2023-12-07
Интертайнмент визний талаар【興行】
2023-11-17
“Япон хүний эхнэр/нөхөр” (日本人の配偶者等) гэх оршин суух зөвшөөрлийн талаар та бүхэнд мэдээлэл хүргэе.
2020-10-31
Зарлал/お知らせ
2020-10-29
Япон улсад ур чадвартай дадлагажигч гаргах тухай товч тайлбар/特定技能についてモンゴルの政府からのお知らせ 重要!!!