Япон улсад гэр бүлийн виз мэдүүлэх иргэддээ/家族滞在ビザ申請者へ
Япон улсад гэр бүлийн виз мэдүүлэх иргэд маань заавал гэр бүлийн бүртгэл, гэрлэлтийн баталгаатай байх шаардлагатай/婚姻証明書、婚姻登録 -тай байх бөгөөд санхүү баталгаатай, байнгын тогтмол орлоготой байх шаардлагатай.
Өрхийн жилийн орлого 2 сая иенээс доошгүй байх нь виз гарахад эерэг нөлөө үзүүрлэнэ.
Гэр бүлээ өөрийн виз дээр батлан дааж буй иргэн маань 住民税 буюу оршин суугчийн албан татвар төлсөн хуудас заавал хавсаргагдах тул тус татвараа улирал бүр төлж явахыг анхааруулж байна.
Манай улсын Элчин сайдын яамны цахим хуудасны мэдээллийг хүргэж байна.
Монгол улсын иргэн гэрлэлтээ батлуулахдаа доорх материалыг бүрдүүлж ирнэ.
Гэрлэлтийг аль улсад бүртгүүлэхээс хамааран бүрдүүлэх материал бага зэрэг ялгаатай байна.
I. Япон улсын иргэнтэй гэрлэх тохиолдолд доорх материалыг бүрдүүлж ЭСЯ дээр өөрийн биеэр ирж Япон талд бүртгүүлэх зөвшөөрлийн хуудас /婚姻具備証明書/ авч, харъяа дүүрэгтээ бүртгүүлсний дараа Япон талд бүртгэгдсэн материал /戸籍謄本/ авч ЭСЯ ирснээр Монгол талд бүртгүүлнэ.
II. Гэрлэлтийг Монгол улсад бүртгүүлэх тохиолдолд / Улаанбаатар дахь УБЕГ-т бүртгэлийг хийнэ/
I. Гэрлэлтийг Япон улсад бүртгүүлэх тохиолдолд бүрдүүлэх материалууд:
-Монгол улсын иргэний бүрдүүлэх материал:
1. Гадаад паспортын хуулбар 2 хувь
2. Иргэний үнэмлэхийн нотариатаар баталгаажуулсан хуулбар 2 хувь
3. Төрсний гэрчилгээний нотариатаар баталгаажуулсан хуулбар 2 хувь
4. Гэрлэж байсан эсэх талаарх Улсын бүртгэлийн ерөнхий газрын тодорхойлолт /энэхүү тодорхойлолтын хүчинтэй хугацаа 45 хоног байна/ 1 эх хувь болон түүний хуулбар
5. Монгол улсад байнга оршин суудаг засаг захиргааны тодорхойлолт 1 эх хувь болон түүний хуулбар
6. Гадаад иргэний үнэмлэхийн /在留カード/ хуулбар 2 хувь
7. Япон дахь оршин суугчийн хаягийн тодорхойлолт /住民票/
8. Гэрлэлтээ бүртгүүлэхийг хүссэн дэлгэрэнгүй өргөдөл /Өргөдлийг тус тусдаа өөрийн гараар бичиж он сар өдөр, гарын үсгээ зурна/
9. Ажил болон сургуулийн тодорхойлолт 1 эх хувь болон түүний хуулбар
10. Эрүүл мэндийн тодорхойлолт /ДОХ, бэлгийн замаар халдварлах өвчин, сэтгэц, сүрьеэний шинжилгээний бичиг/ / Эрүүл мэндийн тодорхойлолт – татаж авах / , 健康診断(婚姻届用- татаж авах /
11. Консулын үйлчилгээний хураамж 2000 иен. /бэлнээр тушаах, эсвэл дансанд шилжүүлж баримтыг авчирна/
12. Гэрлэснийг бүртгэх анкет / татаж авах /
-Япон улсын иргэний бүрдүүлэх материал:
1. Ургийн бичиг /Эх материал/ /Монгол хэл дээрх орчуулгын хамт/
2. Гадаад паспортын хуулбар /Гадаад паспорт байхгүй тохиолдолд жолооны үнэмлэхийн хуулбар байж болно/
3. Хаягийн тодорхойлолт. / Монгол хэл дээрх орчуулгын хамт/
4. Эрүүл мэндийн тодорхойлолт /ДОХ, бэлгийн замаар халдварлах өвчин, сэтгэц, сүрьеэний шинжилгээний бичиг/ / Монгол хэл дээрх орчуулгын хамт/
5. Гэрлэлтээ бүртгүүлэхийг хүссэн дэлгэрэнгүй өргөдөл /Монгол хэл дээрх орчуулгын хамт/
Гэрлэлтээ бүртгүүлэхээр ЭСЯ-нд хандахдаа дээрх материалыг бүрэн бүрдүүлж, гэрлэх хос хоёул өөрийн биеэр ЭСЯ-нд хүрэлцэн ирж гэрлэлтээ бүртгүүлнэ. Гэрлэлтийн гэрчилгээг ЭСЯ-наас олгоно. /Материалын бүрдэл дутуу тохиолдолд хүсэлтийг хүлээн авахгүй/
II. Гэрлэлтийг Монгол улсад бүртгүүлэх тохиолдолд Япон улсын иргэний бүрдүүлэх материалууд:
1. Гэрлэхийг хүссэн өргөдөл бичиж, монгол хэл дээр албан ёсны орчуулга хийлгэж нотариатаар баталгаажуулсан байх.
2. Гэр бүлийн талаарх Японы холбогдох байгууллагын тодорхойлолт
3. Эрүүл мэндийн тодорхойлолт /ДОХ, бэлгийн замаар халдварлах өвчин, сэтгэц, сүрьеэний шинжилгээний бичиг/
4. Гэмт хэрэг зөрчилд холбогдож байсан эсэх талаар цагдаагийн газрын тодорхойлолт
5. Монгол улсад амьдрах хөрөнгийн эх үүсвэрийн талаарх эрх бүхий байгууллагын тодорхойлолт
6. Иргэний бичиг баримтын нотариатаар баталгаажуулсан хуулбар
7. Цээж зураг 1 хувь
8. Виз бүртгэлийн зөрчилгүйн тодорхойлолт.
Дээрх материалуудыг бүрдүүлж Улаанбаатар дахь ГИХАЭА-нд гэрлэх тухай хүсэлтээ гаргана.
Жич: Гадаад хэл дээр бичигдсэн тодорхойлолтыг монгол хэл дээр албан ёсны орчуулга хийлгэж нотариатаар батлуулсан байна.
Embassy of Mongolia /хаяг/:
21-4, Kamiyama-cho, Shibuya-ku, Tokyo 150-0047
Tel: 03-3469-2088
Fax: 03-3469-2216
E-mail: tokyo.consul.dep@gmail.com
Web: http://tokyo.embassy.mn
Хамгийн сүүлийн 10 нийтлэл
2024-06-04
Улаанбаатар хот болон Токио хот хооронд Хамтран ажиллах тухай санамж бичиг байгуулагдлаа
2024-03-06
“НОМИН ТАЛСТ” ЯПОНД!
2024-01-10
Япон Улсын Ното хойгийн газар хөдлөлт
2023-12-07
Интертайнмент визний талаар【興行】
2023-11-17
“Япон хүний эхнэр/нөхөр” (日本人の配偶者等) гэх оршин суух зөвшөөрлийн талаар та бүхэнд мэдээлэл хүргэе.
2020-10-31
Зарлал/お知らせ
2020-10-29
Япон улсад ур чадвартай дадлагажигч гаргах тухай товч тайлбар/特定技能についてモンゴルの政府からのお知らせ 重要!!!