Гадаадад ажиллах хүч илгээх тухай/特定技能現地の人材送り出し機関について

2020-08-06  

Гадаад улс орнуудад гэрээгээр ажиллах тухай Монгол улсын Нийгэм хөдөлмөрийн яамны мэдээлэлийг хүргэж байна.
Япон Улсын ур чадварын дадлагажигч ажилтны хөтөлбөрт хамрагдах талаар
Монгол Улсын иргэдийг Япон Улсад ур чадварын дадлагажигч ажилтнаар илгээх ажлыг хуульд заасны дагуу Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас олгосон тусгай зөвшөөрөлтэй байгууллагаар дамжуулан зохион байгуулж байна.
Иргэн та Япон улсад дадлагажигчаар ажиллахын тулд дараах шаардлагыг хангасан байх ёстой.

Хэрэв та:
18 нас хүрсэн,
дадлага олгох мэргэжлээр ажилласан туршлагатай,
япон хэлний тодорхой түвшний мэдлэгтэй бол Япон улсад дадлагажигч зуучлах эрхтэй байгууллагад хандаж болно.
Зуучлагч байгууллага таныг Япон компаний ярилцлагад оруулж, болзол хангаж чадвал эрүүл мэндийн үзлэгт оруулна. Эрүүл мэндээр тэнцсэн хүнд Японы компаниас оршин суух зөвшөөрлийг авч ирүүлнэ. Үүний дараа та зөвшөөрлөө Японы ЭСЯ-нд хүргүүлэн визээ хүснэ. Энэ олон шатны ажил зөвшөөрөлтэй байгууллагаас бүрэн хамаардаг тул та сайтар лавлаж тодруулах нь зүйтэй юм.
Зуучлах зөвшөөрөлтэй байгууллагад хандахдаа анхаарах мэдээллийг энд дарж үзнэ үү.
2020 оны 7 дугаар сарын байдлаар  Япон улсад ур чадварын дадлагажигч зуучлах тусгай зөвшөөрөлтэй 84 байгууллага байна.

Дэлгэрэнгүй мэдээллийг хавсралт хэсгээс татаж авна уу.

https://www.mlsp.gov.mn/uploads/op/files/zuvshuurultei_baiguullaga-2020.07-nii-baidlaarh.pdf


Хамгийн сүүлийн 10 нийтлэл

2024-03-06
“НОМИН ТАЛСТ” ЯПОНД!

2024-01-22
2024 онд Японы Нотогийн хойгт болсон газар хөдлөлтийн сэргээн босголтонд зориулж Монгол Улсын Засгийн газар тусламж үзүүллээ.

2024-01-10
Япон Улсын Ното хойгийн газар хөдлөлт

2023-12-07
Интертайнмент визний талаар【興行】

2023-11-20
Монгол Улсын иргэдэд олгох богино хугацааны олон удаагийн визний журмыг хөнгөвчлөх болон богино хугацааны олон удаагийн визний төрөл шинээр нэмэгдэж байгаа тухай

2023-11-17
“Япон хүний эхнэр/нөхөр” (日本人の配偶者等) гэх оршин суух зөвшөөрлийн талаар та бүхэнд мэдээлэл хүргэе.

2020-10-31
Зарлал/お知らせ

2020-10-29
Япон улсад ур чадвартай дадлагажигч гаргах тухай товч тайлбар/特定技能についてモンゴルの政府からのお知らせ 重要!!!

2020-10-29
Буцах визээр Япон улсад буй иргэдийн анхааралд/帰国準備ビサで在留中のモンゴル人の皆さんへ 重要!!!

2020-10-27
Тусгай үүргийн нислэгээр явах иргэдийн анхааралд/10月28日の特別便で帰国される皆知っている

*