ЯПОН УЛСАД 3-5 ЖИЛИЙН ГЭРЭЭГЭЭР АЖИЛЛАХААР СОНИРХОЖ БУЙ ИРГЭДИЙН АНХААРАЛД/特定技能ビザで日本で3年、5年のビザで働く方々へ
ЯПОН УЛСАД 3-5 жилийн гэрээгээр УР ЧАДВАР ЭЗЭМШИГЧ, ДАДЛАГАЖИГЧААР ажиллах хүсэлтэй, зорилготой, тэмүүлэлтэй залуусаа урьж байна.
Монгол Улсын иргэд нь Япон Улсад ажиллаж, ур чадвараа дээшлүүлэн, эх орондоо буцан ирж, томилогдсон компанидаа ажиллаж, олсон мэдлэг, чадвараа бусдад заан өгч, туршлагаа хуваалцаж, мөн хувийн амьдралаа дээшлүүлэхийн зэрэгцээ бизнес эхлэх санхүүгийн эх үүсвэртэй болж ирэх явдалд “Ур чадвар эзэмших, дадлагажих” хөтөлбөрийн эрхэм зорилго оршино.
Япон улсад ур чадвар эзэмшүүлэх ажлын чиглэлүүд:
1. Ахмад настанг асрах, тусламж үзүүлэх чиглэлээр Япон улсын Ахмад настаны Нийгэм халамжийн төвүүд, Асаргаа сувилгааны төвүүд дээр ажиллахаар
2. Хүнсний үйлдвэрт ажиллахаар
ТАВИГДАХ ШААРДЛАГА
20-35 настай
Бие болон сэтгэцийн эрүүл мэнд сайн
Батлан даагчтай байх
Эцэг эх нь хариуцлагатай хүлээх эрх зүйн чадамжтай, илгээгч байгууллагатай харилцаа холбоотой байх
Эзэмшсэн мэргэжлээ дээшлүүлэх хүсэл тэмүүлэлтэй байх
1 – с дээш жил мэргэжлээрээ ажилласан байх
Эх орондоо буцаж ирээд томилогдсон компанидаа ажиллах
Хувийн бизнес хийх хүсэл зорилготой байх
Зан чанарын хувьд: Харилцааны соёлтой, өмнөө тавьсан зорилго тэмүүлэлтэй, аливаа зүйлд тэсвэртэй хүлээцтэй, үнэнч шударга, цаг баримталдаг, хувийн сахилга бат сайтай, багаар ажиллах болон хөдөлмөрийн чадвартай, хариуцлагатай, эрх зүйн чадамжтай иргэн байна.
Бүрдүүлэх материал:
Хувийн өргөдөл
Төрсний гэрчилгээ
Бүрэн ба бүрэн бус дунд боловсролын гэрчилгээ
Мэргэжлийн сургууль болон их дээд сургуулийн гэрчилгээ
Иргэний үнэмлэх
2 хувь цээж зураг /3х4/
Монгол улсдаа өндөр хөгжлийг авчиръя.
Танд амжилт хүсье.
Хамгийн сүүлийн 10 нийтлэл
2024-06-04
Улаанбаатар хот болон Токио хот хооронд Хамтран ажиллах тухай санамж бичиг байгуулагдлаа
2024-03-06
“НОМИН ТАЛСТ” ЯПОНД!
2024-01-10
Япон Улсын Ното хойгийн газар хөдлөлт
2023-12-07
Интертайнмент визний талаар【興行】
2023-11-17
“Япон хүний эхнэр/нөхөр” (日本人の配偶者等) гэх оршин суух зөвшөөрлийн талаар та бүхэнд мэдээлэл хүргэе.
2020-10-31
Зарлал/お知らせ
2020-10-29
Япон улсад ур чадвартай дадлагажигч гаргах тухай товч тайлбар/特定技能についてモンゴルの政府からのお知らせ 重要!!!