Нийгмийн даатгалын тухай ойлголт/社会保険について

2020-08-11  

Даатгал гэж юу вэ?
Хүний амьдралд учирч болзошгүй тааламжгүй үйл явдлын эрсдэлийг бууруулах, учирч болох хохирлыг хамгийн богино хугацаанд арилгах үр дүнтэй санхүүгийн арга хэрэгсэл нь даатгал юм.
Нийгмийн даатгал гэж юу вэ?
Нийгмийн даатгал нь иргэн болон төр, аж ахуйн нэгж, байгууллагаас зохих журмын дагуу шимтгэл төлж нийгмийн даатгалын сан бvрдvvлэх, даатгуулагч өндөр наслах, хөдөлмөрийн чадвар алдах, өвчлөх, ажилгvй болоход өөрт нь, тэрчлэн даатгуулагч нас барахад тvvний асрамжид байсан хvмvvст хууль тогтоомжид заасан тэтгэвэр, тэтгэмж, төлбөр өгөх зэрэг гэнэт бий болсон эрсдэлийг бууруулах, давж гарахад дэмжлэг үзүүлэх зорилго бүхий нийгэм эдийн засгийн харилцааг зохицуулсан үйлчилгээ юм.

НИЙГМИЙН ДААТГАЛЫН ХЭЛБЭР
Нийгмийн даатгал нь:
Албан журмаар даатгуулах
Сайн дураар даатгуулах гэсэн хэлбэртэй байна.
Нийгмийн даатгалд дор дурдсан ажилтан АЛБАН ЖУРМААР даатгуулна:
Аж ахуйн нэгж, байгууллага, төрийн бус, шашны болон бусад байгууллага, иргэнтэй хөдөлмөрийн гэрээгээр, эсхүл ажил гүйцэтгэх гэрээ, хөлсөөр ажиллах гэрээгээр ажиллаж байгаа Монгол Улсын иргэн, гадаадын иргэн, харьяалалгүй хүн;
Монгол Улсын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа гадаадын аж ахуйн нэгж, байгууллага, гадаадын зээл тусламжаар хэрэгжиж байгаа төсөл, хөтөлбөрийн нэгж, гадаад орны дипломат төлөөлөгчийн газар, олон улсын байгууллагад ажиллаж байгаа Монгол Улсын иргэн, гадаадын иргэн, харьяалалгүй хүн;
Хуульд өөрөөр заагаагүй бол төрийн албан хаагч;
Хөдөлмөрийн гэрээгээр гадаад улсад ажиллаж байгаа Монгол Улсын иргэн.
Ажил олгогчтой хөдөлмөрийн гэрээ, ажил гүйцэтгэх гэрээ болон хөлсөөр ажиллах гэрээ байгуулан ажиллаж байгаагаас бусад дараах иргэн нийгмийн даатгалд САЙН ДУРЫН хэлбэрээр даатгуулж болно. Тухайлбал:
Бичил уурхай эрхлэгч;
Хувиараа хөдөлмөр эрхлэгч;
Малчин;
Газар тариалан эрхлэгч;
Чөлөөт уран бүтээлч;
Гадаад улсад ажиллаж, амьдарч буй иргэн;
Оюутан суралцагч.
САЙН ДУРЫН ДААТГАЛЫН ТӨРӨЛ

Та нийгмийн даатгалд сайн дурын хэлбэрээр даатгуулахдаа дараах 3 төрлийн даатгалд даатгуулна. Үүнд:
Тэтгэврийн даатгал
Тэтгэмжийн даатгал
Үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгал

САЙН ДУРЫН ДААТГАЛД ХЭРХЭН ДААТГУУЛАХ ВЭ?
Гэрээ байгуулж, даатгуулах: Нийгмийн даатгалд сайн дураар даатгуулах иргэд оршин суугаа аймаг, сум, дүүргийнхээ нийгмийн даатгалын байгууллага /байцаагч, ажилтан/-тай “Сайн дурын даатгалд даатгуулсан тухай гэрээ” байгуулна.
Энэхүү гэрээг 2 хувь үйлдэж 1 хувийг даатгуулагч /иргэн/, нөгөө хувийг нийгмийн даатгалын хэлтэс /байцаагч, ажилтан /-т хадгална.
Бүрдүүлэх материал:
Иргэний үнэмлэх (хуулбар);
3×4 хэмжээний зураг — 1 ш;
Нийгмийн даатгалын дэвтэр.
Гэрээ цуцлах: Дараах тохиолдолд нийгмийн даатгалын байгууллагатай байгуулсан “Сайн дурын даатгалд даатгуулсан тухай гэрээ”-г цуцална. Үүнд:
Аж ахуйн нэгж, байгууллагад ажилд орох;
Өндөр насны тэтгэвэр тогтоолгох;
Нас барах зэрэг тохиолдолд шимтгэлийн тооцоог дуусгаж, аймаг, сум, дүүргийн нийгмийн даатгалын хэлтэс /байцаагч, ажилтан/ “Сайн дурын даатгалд даатгуулсан тухай гэрээ”-г цуцалсан шалтгааныг даатгуулагчийн нийгмийн даатгалын дэвтэрт бичиж, баталгаажуулж өгнө.

САЙН ДУРЫН ДААТГАЛЫН ШИМТГЭЛ ТӨЛӨЛТ
Сайн дурын даатгуулагч нийгмийн даатгалын байгууллага (байцаагч)-тай байгуулсан гэрээгээр тохирсон хугацаанд өөрийн мэдүүлсэн хөдөлмөрийн хөлс, орлогоос дараах хувь хэмжээгээр тооцон шимтгэлээ төлнө:
Тэтгэврийн даатгалд – 11,0% (2019 онд 11.5%, 2020 онд 12.5%)
Тэтгэмжийн даатгалд –  1,0%
Үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгалд – 1,0%
Шимтгэл төлөх сарын орлогыг дараах байдлаар тодорхойлно. Үүнд:
Нийгмийн даатгалд сайн дураар даатгуулах иргэд нийгмийн даатгалын байгууллагатай тохиролцон хоёр талын гэрээ байгуулах бөгөөд гэрээнд шимтгэл тооцох сарын орлого, шимтгэл төлөх хугацаа (сар, улирал, хагас жил)-г тодорхой тусгаж өгнө.
Шимтгэл тооцох сарын орлогын доод хэмжээ нь Засгийн газрын баталсан тухайн үед мөрдөж байгаа хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс багагүй байна.
Шимтгэл тооцох сарын орлогын дээд хэмжээ тухайн үед мөрдөж байгаа хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 10 дахин нэмэгдүүлснээс ихгүй байна.


Хамгийн сүүлийн 10 нийтлэл

2020-09-28
Япон улсын Эрүүл мэндийн даатгал/日本の医療保険について

2020-09-28
Оршин суух зөвшөөрөл 特定技能/Тусгай ур чадвартай ажилтан Монгол хэл дээрх зурагт мэдээлэл

2020-09-25
Тусгай ур чадвартай ажилтан 1-р зэрэг болон 2-р зэрэг/特定技能1号と2号の違いについて

2020-09-25
Тусгай ур чадвартай ажилтан 1-р зэрэг/特定技能1号-т нийт 14-н салбарт хийж гүйцэтгэх ажил үүрэг

2020-09-24
Шинэ төрлийн Корона вирус дэгдсэнтэй холбоотойгоор Ажлаас халах, чөлөөлөх/新型コロナウイルスの影響を受けて退職・解雇された場合

2020-09-23
Япон улсад ажиллаж буй иргэддээ Япон улсын Эрүүл мэнд, нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яамны Монгол хэл дээрх цахим хуудас болон Монгол хэл дээрээ утасаар зөвөлгөө авах боломжтой болсон тухай мэдээлэл хүргэж байна/就労条件に関する総合情報サイト (確かめよう就労条件をモンゴル語版)

2020-09-23
Япон улсад гэрлэлтээ цуцлуулах тохиолдолд/婚姻の解消について(モンゴル国)

2020-09-23
Япон улсад гэрлэлтийн бүртгэл хийлгэх тухай/婚姻証明書の手続きについて(モンゴル国)

2020-09-23
Япон улсад төрсөн хүүхдийн төрсний бүртгэл хийлгэх тухай/新生児 出生証明書の手続きについて(モンゴル国)

2020-09-23
Анх удаагаа Япон Улсад зорчих гэж байгаа бол/初めて日本へおいでの方へ

*