Гэрээгээр ажиллаж буй дадлагажигч нар татвараас чөлөөлөх тухай мэдээлэл/技能実習生の社会保険について
Гэрээгээр ажиллаж буй дадлагажигч нар татвараас чөлөөлөх тухай мэдээлэл
Зарчмын хувьд ур чадварын дадлагажигчдын цалин хөлснөөсөө орлогын татвар (улсын татвар) болон иргэний татвар (орон нутгийн татвар)-ыг суутган авах бөгөөд тухайн хүний төрсөн орон болон Япон улсын хооронд байгуулагдсан Албан Татварын Тухай Олон Улсын Гэрээ/ АТТОУГ/байгаа тохиолдолд тухайн улсын татваруудаас чөлөөлөгдөх тохиолдол байдаг.
● Тус татварын гэрээний дагуу татвараас чөлөөлөгдөх тохиолдолд, хоёр улсын гэрээтэй холбоотой гаргах өргөдөл болон бусад хавсаргасан материал багтана.-ийг цалин олгогч этгээд (дадлагажуулагч этгээд )-ээр дамжин Татварын газарт хүргүүлэх шаардлагатай. Тодорхойг Улсын Татварын Газрын цахим хуудас (www.nta.go.jp)-наас үзэх юм уу, оршин суух газартаа ойрхон байгаа татварын албанаас лавлана уу.
● АТТОУГ-ний дагуу иргэний татвараас чөлөөлөгдөх тохиолдолд , АТТОУГ-тэй холбоотой өргөдөл хүсэлтийг тухайн орон нутгийн төр захиргааны байгууллагад гаргах шаардлагатай байдаг. Тодорхойг оршин суугаа хот, тосгоныхоо захиргааны байгуулагаас лавлана уу.
Вьетнам, Хятад, Филиппин , Индонез ,Тайланд , Шри-Ланк орнуудын хувьд журмын дагуу татвар оногдуулах заалттай байгаа бол Мьянмар, Камбож, Монгол болон Лаос улстай АТТОУГ байгуулагдаагүй болно.
*Анхааруулахад:
1. Зөвхөн орлогын татварт хамаарна.
2. Дадлагажигч илгээсэн тус улс орнуудын хувьд Япон улс дахь дадлагажуулагч байгууллагаас олгогдож буй цалин хөлсөнд оногдуулах татварын тухай дурдсан баримт бичиг юм.
Хамгийн сүүлийн 10 нийтлэл
2024-06-04
Улаанбаатар хот болон Токио хот хооронд Хамтран ажиллах тухай санамж бичиг байгуулагдлаа
2024-03-06
“НОМИН ТАЛСТ” ЯПОНД!
2024-01-10
Япон Улсын Ното хойгийн газар хөдлөлт
2023-12-07
Интертайнмент визний талаар【興行】
2023-11-17
“Япон хүний эхнэр/нөхөр” (日本人の配偶者等) гэх оршин суух зөвшөөрлийн талаар та бүхэнд мэдээлэл хүргэе.
2020-10-31
Зарлал/お知らせ
2020-10-29
Япон улсад ур чадвартай дадлагажигч гаргах тухай товч тайлбар/特定技能についてモンゴルの政府からのお知らせ 重要!!!