Япон улсын тэтгэврийн даатгалын тухай ойлголт/日本の国民年金制度と外国人-1

2020-08-13  

Сайн байцгаана уу. Та бүхэндээ энэ удаа Япон улсад ажиллаж байгаа тохиолдолд нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгал, хөдөлмөрийн даатгал, орши суугчийн албан татвараас гадна заавал тэтгэврийн даатгалд хамрагддаг тухай болон тус даатгалын талаар мэдээлэл хүргэхээр зорилоо.

*    Улсын тэтгэвэр, олон нийтийн тэтгэврийн тогтолцооны ерөнхий агуулга:

1)      Япон улсад оршин сууж буй 20-оос дээш 60 хүртэлх насны Японы иргэд болон гадаадын харьяат иргэд нь хуулинд заасны дагуу улсын тэтгэвэрт хамрагдаж, тэтгэврийн даатгалын шимтгэлийг төлөх үүрэгтэй байдаг.

2)      Улсын тэтгэврийн тогтолцоо нь нийгмийн харилцаанд оролцогчид нь харилцан туслалцах, асран халамжлах гэсэн зарчимд тулгуурлан оршин тогтнодог болно.

3)      Улсын тэтгэврийн тогтолцоонд өндөр насны тэтгэврээс гадна шаардлагатай үед олгогддог тахир дутуугийн тэтгэвэр, тэжээгчээ алдсаны тэтгэвэр ч багтдаг.

4)       Улсын тэтгэврээс олгогдох тэтгэврийн нэг хэсгийг төр хариуцдаг. 5) Улсын тэтгэврийн даатгалд төлсөн шимтгэлийн нийт дүнг нийгмийн даатгалын шимтгэл төлсөнд тооцон, татвараас чөлөөлдөг.

*Улсын тэтгэвэрт хамрагсад болон хамрагдах журам:

Улсын тэтгэвэрт хамрагсад нь доорх 3 ангилалд хуваагддаг бөгөөд дор дурдсаны дагуу хамрагддаг:

1) 1-р ангиллын тэтгэврийн даатгалд хамрагсад: Япон улсад оршин сууж буй 20-оос дээш 60 хүртэлх насныхан ба дор дурдсан 2-р, 3-р ангилалд хамрагдахгүй хүмүүс. → 1-р ангилалд хамрагдах гадаадын харьяат иргэд нь хот, дүүрэг, суурин, тосгоны захиргаанд очиж оршин суугчдын бүртгэлд орсны дараа тухайн захиргааны улсын тэтгэврийн бүртгэлийн хэсэгт очиж бүртгэлд хамрагдана. → Тэтгэврийн даатгалын шимтгэлийг Япон улсын тэтгэврийн байгууллагаас илгээсэн төлбөрийн бичгийн дагуу төлнө. (Дэлгэрэнгүйгээр: «4. Сар бүрийн тэтгэврийн даатгалын шимтгэл») Жич: Японы иргэншилгүй, эмчилгээний виз эсвэл урт хугацааны жуулчны визээр оршин суудаг хүмүүс үндэсний тэтгэврээс чөлөөлөгдөнө.

2) 2-р ангиллын тэтгэврийн даатгалд хамрагvg;: Үйлдвэр, аж ахуйн газрын ажилтан, албан хаагчид буюу ажиллагсдын тэтгэврийн даатгалд хамрагдах хүмүүс. → Тэтгэвэрт хамруулж бүртгүүлэх ажлыг тухайн ажил олгогч нь хариуцах бөгөөд даатгуулагч өөрөө бүртгүүлэх шаардлагагүй. Дэлгэрэнгүй мэдээллийг өөрийн ажлын газраасаа авна уу! → Тэтгэврийн даатгалын шимтгэлийг ажил олгогч нь цалингаас бодож суутгана.

3) 3-р ангиллын тэтгэврийн даатгалд хамрагсад: II ангиллын даатгуулагчийн хамааралтай 20-59 насны Японд амьдардаг бол, III ангиллын даатгуулагч болно. → Тэтгэвэрт хамруулах ажлыг 2-р ангиллын тэтгэврийн даатгуулагч нь өөрийн ажил олгогчоор дамжуулж хийж гүйцэтгэнэ. Дэлгэрэнгүй мэдээллийг тэжээгч болох нөхөр /эхнэр/ ажлын газраас авна уу→ Тэтгэврийн даатгалын шимтгэл төлөхгүй. 2-р ангиллын тэтгэврийн даатгалд хамрагдаж буй даатгуулагч шимтгэлийн төлбөрийг хариуцна. →Хэрэв та Япон улсаас гадагш түр хугацаагаар явах бол, III зэрэглэлийн даатгуулагч болж болно.

Үргэлжлэлийг дараагын мэдээнээс авна уу.


Хамгийн сүүлийн 10 нийтлэл

2024-06-04
Улаанбаатар хот болон Токио хот хооронд Хамтран ажиллах тухай санамж бичиг байгуулагдлаа

2024-05-15
БШУЯ, Шинагава дүүрэг, ЖАЙКА Олон улсын хамтын ажиллагааны байгууллага хамтран ажиллах Санамж бичиг байгууллаа.

2024-03-06
“НОМИН ТАЛСТ” ЯПОНД!

2024-01-22
2024 онд Японы Нотогийн хойгт болсон газар хөдлөлтийн сэргээн босголтонд зориулж Монгол Улсын Засгийн газар тусламж үзүүллээ.

2024-01-10
Япон Улсын Ното хойгийн газар хөдлөлт

2023-12-07
Интертайнмент визний талаар【興行】

2023-11-20
Монгол Улсын иргэдэд олгох богино хугацааны олон удаагийн визний журмыг хөнгөвчлөх болон богино хугацааны олон удаагийн визний төрөл шинээр нэмэгдэж байгаа тухай

2023-11-17
“Япон хүний эхнэр/нөхөр” (日本人の配偶者等) гэх оршин суух зөвшөөрлийн талаар та бүхэнд мэдээлэл хүргэе.

2020-10-31
Зарлал/お知らせ

2020-10-29
Япон улсад ур чадвартай дадлагажигч гаргах тухай товч тайлбар/特定技能についてモンゴルの政府からのお知らせ 重要!!!

*