Япон улсын тэтгэврийн даатгалын тухай ойлголт/日本の国民年金制度と外国人-2

2020-08-13  

Үргэлжлэл-2

Тэтгэврийн дэвтэр:
Улсын тэтгэвэрт хамрагдах бүртгэл дууссаны дараа тэтгэврийн дэвтэр олгогдоно. Тэтгэврийн дэвтэр нь тэтгэвэр авах болон тэтгэврийн талаар зөвлөгөө авахад биеийн байцаалт болдог чухал баримт бичиг юм. Насан турш ашиглах учраас ариг гамтай эдэлж, сайтар хадгалах шаардлагатай.
Хэрэв дэвтрээ бохирдуулсан, хаяж үрэгдүүлсэн тохиолдолд 1-р ангиллын тэтгэврийн даатгалд хамрагсад нь орон нутгийн тэтгэврийн байгууллага ба оршин суугаа орон нутгийн засаг захиргааны байгууллагад хандаж, 2-р ангиллын тэтгэврийн даатгалд хамрагсад нь орон нутгийн тэтгэврийн байгууллага ба ажил олгогчоор дамжуулан, 3-р ангиллын тэтгэврийн даатгалд хамрагсад нь ажил олгогчоор дамжуулан дахин олгуулах хүсэлтийг гаргана.

4. Сар бүрийн тэтгэврийн даатгалын шимтгэл Үндэсний тэтгэврийн шимтгэлийн хувь хэмжээ нь 2020 оны 4-р сараас 2021 оны 3-р сар хүртэл нэг сард ¥16,540 байна. Сар бүрийн шимтгэлийг дараа сарын эцэс хүртэл төлнө. Шимтгэлийн төлбөрийг банк санхүүгийн байгууллага, шуудан, 24 цагийн дэлгүүрт бэлнээр төлж болохоос гадна дансны шилжүүлгээр ба интернет ашиглан төлөх боломжтой. Мөн түүнчлэн тодорхой хугацааны шимтгэлийг урьдчилж төлбөл шимтгэлийн хэмжээг буруулдаг тогтолцоо ч бий. Ялангуяа бэлнээр урьдчилж төлснөөс дансаар урьдчилж төлбөл шимтгэлийн хэмжээг бууруулах хувь нь их болдог.

5. Тэтгэврийн даатгалын шимтгэлийг төлөхөд хүндрэлтэй үед (Тэтгэврийн даатгалын шимтгэлийг хөнгөлөх тогтолцоо) Орлого багатай гэх зэрэг шалтгаанаар тэтгэврийн даатгалын шимтгэлийг төлөхөд хүндрэлтэй үед хот, дүүрэг, суурин, тосгоны захиргаанд хандаж тэтгэврийн даатгалын шимтгэлийг хөнгөлөх хүсэлтийг гаргаж болно. Тэтгэврийн байгууллага нь өмнөх жилийн орлого зэргийг хянаж шалгаад зөвшөөрсөн тохиолдолд тэтгэврийн даатгалын шимтгэлийн төлбөрөөс чөлөөлөх буюу нэг хэсгийг хөнгөлдөг. Тэтгэврийн даатгалын шимтгэлийг хөнгөлөх тогтолцооны төрөл, төлөх шимтгэлийн хэмжээ, шимтгэлийг бүтэн төлсөн үетэй шимтгэлийг хөнгөлсөн үеийг харьцуулсан өндөр насны суурь тэтгэврийн хэмжээ нь баруун талын хүснэгтийн дагуу болно.

Анхаарах зүйл:

1) 1/4, 1/2 болон 3/4 хувийн хөнгөлөлтийн төлбөрийг хийгээгүй тохиолдолд тухайн хөнгөлөлт нь хүчингүй болж, шимтгэл төлөөгүйтэй адилтган үзэх учраас ирээдүйд авах өндөр насны суурь тэтгэврийн хэмжээнд тооцогдохгүйгээр зогсохгүй шаардлагатай үед олгогддог тахир дутуугийн тэтгэвэр, тэжээгчээ алдсаны тэтгэвэр зэргийг авч чадахгүй байдалд хүргэж болзошгүй тул анхаарна уу!

2) Оюутанд зориулсан төлбөрийн тусгай тогтолцоог зөвхөн оюутан ашиглаж болно. Гэхдээ тус тогтолцоо нь зарим нэг сургуулиас бусад гадаадын боловсролын байгууллагын Япон дахь салбар сургуулиудад хамаарахгүй.

Мөн богино хугацааны сургалтанд хамаарахгүй. Хөнгөлөх тогтолцооны төрөл Шимтгэлийн хэмжээ Өндөр насны суурь тэтгэврийн хэмжээ Бүрэн чөлөөлөх 0 иен 8-ны 4 1/4 төлөх (3/4 хөнгөлөх) 4,140иен

8-ны 5 1/2 төлөх (1/2 хөнгөлөх) 8,270 иен

8-ны 6 3/4 төлөх (1/4 хөнгөлөх) 12,410 иен

8-ны 7 Төлөх хугацааг хойшлуулах тогтолцоо 0 иен 0 Оюутанд зориулсан төлбөрийн тусгай тогтолцоо 0 иен 0

Үргэлжлэлийг дараагын мэдээнээс авна уу.


Хамгийн сүүлийн 10 нийтлэл

2024-06-04
Улаанбаатар хот болон Токио хот хооронд Хамтран ажиллах тухай санамж бичиг байгуулагдлаа

2024-05-15
БШУЯ, Шинагава дүүрэг, ЖАЙКА Олон улсын хамтын ажиллагааны байгууллага хамтран ажиллах Санамж бичиг байгууллаа.

2024-03-06
“НОМИН ТАЛСТ” ЯПОНД!

2024-01-22
2024 онд Японы Нотогийн хойгт болсон газар хөдлөлтийн сэргээн босголтонд зориулж Монгол Улсын Засгийн газар тусламж үзүүллээ.

2024-01-10
Япон Улсын Ното хойгийн газар хөдлөлт

2023-12-07
Интертайнмент визний талаар【興行】

2023-11-20
Монгол Улсын иргэдэд олгох богино хугацааны олон удаагийн визний журмыг хөнгөвчлөх болон богино хугацааны олон удаагийн визний төрөл шинээр нэмэгдэж байгаа тухай

2023-11-17
“Япон хүний эхнэр/нөхөр” (日本人の配偶者等) гэх оршин суух зөвшөөрлийн талаар та бүхэнд мэдээлэл хүргэе.

2020-10-31
Зарлал/お知らせ

2020-10-29
Япон улсад ур чадвартай дадлагажигч гаргах тухай товч тайлбар/特定技能についてモンゴルの政府からのお知らせ 重要!!!

*