Япон улсын тэтгэврийн даатгалын тухай ойлголт/日本の国民年金制度と外国人-3

2020-08-13  

Үргэлжлэл-3

6. Тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөх Бүрэн чөлөөлөгдсөн ба хөнгөлөгдсөн хугацааны төлбөрийг 10 жилийн дотор нөхөн төлж болно. Нөхөн төлсөн тохиолдолд ирээдүйд авах өндөр насны суурь тэтгэврийн хэмжээг тооцоход даатгалын шимтгэлийг бүтэн төлсөнтэй адилтгаж үзнэ. Гэхдээ чөлөөлөх болон хөнгөлөх шийдвэр гарсан жилийн дараахь жилээс эхлэн тоолж 3 дахь жилээс хойш нөхөн төлсөн тохиолдолд тухайн үеийн даатгалын шимтгэлд тодорхой хэмжээний төлбөрийг нэмж тооцно.
7. Улсын тэтгэврээс олгогдох тэтгэврийн хэмжээ:

1) Өндөр насны суурь тэтгэвэр Улсын тэтгэврийн даатгалын шимтгэлийг 10 жилээс дээш төлсөн г.м. бусад болзлыг хангасан хүмүүст 65 наснаас эхлэн тэтгэврийг олгоно.

*Тэтгэврийн хэмжээ = ¥781,700 иен (40 жилийн турш шимтгэл төлсөн тохиолдолд2020 онд авах жилийн тэтгэвэр)

2) Тахир дутуугийн суурь тэтгэвэр Улсын тэтгэвэрт хамрагдаж буй хугацаанд бэртэж гэмтсэн ба өвчтэй болсны улмаас тахир дутуугийн 1-р болон 2-р группд орсон тохиолдолд олгогдоно.

⋆ Тэтгэврийн хэмжээ = 977,125 иен (1-р групп, 2020 онд авах жилийн тэтгэвэр) 781,700 иен (2-р групп, 2020 онд авах жилийн тэтгэвэр)

3) Тэжээгчээ алдсаны суурь тэтгэвэр Улсын тэтгэвэрт хамрагдаж буй хугацаанд нас барсан даатгуулагчийн асрамжид байсан ар гэрийнхэнд (хүүхэдтэй нөхөр /эхнэр/, хүүхэд) олгогдоно.

⋆ Тэтгэврийн хэмжээ = 1,006,600 иен (1 хүүхэдтэй нөхөр /эхнэр/-т 2020 онд олгох жилийн тэтгэвэр)

* 65 нас хүрэхээсээ өмнө Японы иргэншил авсан болон байнгын оршин суух зөвшөөрөлтэй гадаадын харьяатын гадаадад амьдарч байсан хугацааны 1961 оны 4 сарын 1-ний өдрөөс эхлэн Японы иргэншил авсан өдрийн өмнөх өдөр хүртэлх 20-оос дээш 60 хүртэлх насны хугацааг 10 жилийн тэтгэвэр авах эрхийн хугацаанд нэмж тооцно (нэмж тооцох хугацаа гэж нэрлэдэг). Энэхүү нэмж тооцох хугацаа нь өндөр насны суурь тэтгэврийг авах эрхтэй эсэхийг харгалзан үзэхэд нэмж тооцож болдог боловч өндөр насны суурь тэтгэврийн хэмжээг бодож тооцоолоход харгалзахгүй.

* Тахир дутуугийн суурь тэтгэвэр ба тэжээгчээ алдсаны суурь тэтгэврийг авахад тодорхой хэмжээний даатгалын шимтгэлийг төлсөн байх шаардлагатай бөгөөд тус шаардлагыг хангаагүй тохиолдолд авч чадахгүй.

Дэлгэрэнгүй мэдээллийг (10. Улсын тэтгэвэртэй холбоотой зөвлөгөө болон лавлагаа авах газар) – д бичигдсэн хаягаар лавлана уу!
8. Тэтгэврээс гарахад нэг удаа олгох мөнгө Улсын тэтгэврийн даатгалын шимтгэлийг төлсөн хугацааны (2-р, 3-р ангиллын тэтгэврийн даатгалд хамрагдсан хугацааг оролцуулахгүй) нийлбэр нь 6 сараас дээш бөгөөд өндөр насны суурь тэтгэвэр авах хугацааны болзлыг хангаагүй гадаадын харьяат иргэд нь Японд оршин суух хаяггүй болсон өдрөөс эхлэн 2 жилийн хугацаанд тэтгэврээс гарахад нэг удаа олгох мөнгийг нэхэмжилж болно.

Тэтгэврээс гарахад нэг удаа олгох мөнгөний хэмжээ нь даатгалын шимтгэлийг хэдэн сар төлснөөс шалтгаалан баруун талын хүснэгтийн дагуу тогтоогдоно. (Сүүлчийн төлбөр хийсэн сар нь 2020 онд багтаж буй тохиолдолд)

*Даатгалын шимтгэлийг төлсөн хугацааны нийлбэрийг дараахь аргаар бодож тооцно. Шимтгэлийг бүтэн төлсөн сарын тоо + (1/4 төлсөн сарын тоо) х 1/4 + (1/2 төлсөн сарын тоо) + (3/4 төлсөн сарын тоо) х 3/4 «Нэхэмжлэх журам» 1) Японд оршин суухгүй болсон тохиолдолд орон нутгийн засаг захиргааны байгууллагад хандаж шилжилт хөдөлгөөний мэдүүлэг хийхдээ улсын тэтгэвэрт хамрагдахаа больсон мэдүүлгийг ч бас хийх шаардлагатай. Мөн тэтгэврээс гарахад нэг удаа олгох мөнгийг нэхэмжлэх бичгийг авах хэрэгтэй. Тус нэхэмжлэх бичгийг хот, дүүрэг, суурин, тосгоны засаг захиргааны улсын тэтгэврийг хариуцдаг бүртгэлийн хэсэг болон орон нутгийн тэтгэврийн байгууллага эсвэл Японы улсын тэтгэврийн байгууллагын вэб сайтаас авч болно. https://www.nenkin.go.jp/international/index.html

Нэхэмжлэл гаргахдаа нэхэмжлэх бичгийн анхааруулах зүйлсийг нягтлан уншиж, шаардлагатай хэсгийг бичиж бөглөөд Japan Pension Service, 3-5-24, Takaido-nishi, Suginami-ku, Tokyo 168-8505 Japan гэсэн хаягаар агаарын шуудангаар илгээнэ үү!

* Тэтгэврээс гарахад нэг удаа олгодог мөнгийг авсан тохиолдолд, тус мөнгийг олгох үндэслэл болсон хугацаа нь бусад тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн хугацаанд тооцогдохгүй болохыг анхаарна уу!
9. Нийгмийн даатгалын гэрээ хэлэлцээрийн тухай Япон улс болон гадаад орнуудын тэтгэвэрт давхардуулж хамруулахгүйн тулд мөн түүнчлэн гадаадын тэтгэвэрт хамрагдаж байсан хугацааг Японы улсын тэтгэвэр авах хугацаанд оруулан тооцох тухай Япон улстай хамтарсан гэрээ, хэлэлцээр байгуулсан улс орнууд байдаг. Дэлгэрэнгүй мэдээллийг Японы улсын тэтгэврийн байгууллагын вэб сайтаас авч болно.

https://www.nenkin.go.jp/international/index.html
10. Улсын тэтгэвэртэй холбоотой зөвлөгөө болон лавлагаа авах газар Улсын тэтгэврийн талаар лавлагаа авахдаа тэтгэврийн дэвтрээ зэхээд, оршин суугаа хот, дүүрэг, суурин, тосгоны захиргаа болон орон нутгийн тэтгэврийн байгууллагад хандана уу! Орон нутгийн тэтгэврийн байгууллагын офисын байршил, хаягийг дараахь жагсаалтаас тодруулна уу! https://www.nenkin.go.jp/international/index.html 

Мөн түүнчлэн утсаар лавлагаа авах тохиолдолд дараахь тусгай дугаараар залгана уу! Лавлагаа хийхэд тэтгэврийн дугаар бичигдсэн тэтгэврийн дэвтэр шаардлагатай болох тул зэхэж бэлдэнэ үү! 

0570-05-1165 (хот хоорондын дуудлагын хөлсийг төлнө) 

3-6700-1165 (гадаад дуудлагын хөлсийг төлнө)
Даатгалын шимтгэлийг төлсөн хугацааны нийлбэр
Олгогдох мөнгө 6 сараас дээш 12 сараас бага 49,620 иен

12 сараас дээш 18 сараас бага 99,240 иен

18 сараас дээш 24 сараас бага 148,860 иен

24 сараас дээш 30 сараас бага 198,480 иен

30 сараас дээш 36 сараас бага 248,100 иен

36 сараас дээш 297,720 иен


Хамгийн сүүлийн 10 нийтлэл

2024-03-06
“НОМИН ТАЛСТ” ЯПОНД!

2024-01-22
2024 онд Японы Нотогийн хойгт болсон газар хөдлөлтийн сэргээн босголтонд зориулж Монгол Улсын Засгийн газар тусламж үзүүллээ.

2024-01-10
Япон Улсын Ното хойгийн газар хөдлөлт

2023-12-07
Интертайнмент визний талаар【興行】

2023-11-20
Монгол Улсын иргэдэд олгох богино хугацааны олон удаагийн визний журмыг хөнгөвчлөх болон богино хугацааны олон удаагийн визний төрөл шинээр нэмэгдэж байгаа тухай

2023-11-17
“Япон хүний эхнэр/нөхөр” (日本人の配偶者等) гэх оршин суух зөвшөөрлийн талаар та бүхэнд мэдээлэл хүргэе.

2020-10-31
Зарлал/お知らせ

2020-10-29
Япон улсад ур чадвартай дадлагажигч гаргах тухай товч тайлбар/特定技能についてモンゴルの政府からのお知らせ 重要!!!

2020-10-29
Буцах визээр Япон улсад буй иргэдийн анхааралд/帰国準備ビサで在留中のモンゴル人の皆さんへ 重要!!!

2020-10-27
Тусгай үүргийн нислэгээр явах иргэдийн анхааралд/10月28日の特別便で帰国される皆知っている

*