Япон Улсын Нийтийн Тэтгэврийн системийн талаарх хэрэгтэй мэдээллүүдийг багцаллаа/社保について纒
1. Япон улсын Тэтгэврийн систем нь ямар байдаг вэ︖
(1)Япон улсад оршин суухаар бүртгүүлсэн, оршин суух зөвшөөрөлтэй хэн бүхэн 20-59 насны бүх иргэн иргэний харьяалалаас үл хамааран Үндэсний Тэтгэврийн системд хамрагдаж, хуулийн дагуу шимтгэл төлөх үүрэгтэй.
(2)Нийтийн тэтгэврийн систем (Үндэсний Тэтгэврийн системийг багтаагаад) нь санхүүгийн өөр хоорондын дэмжлэг бүхий тогтолцооноос бүрддэг.
(3)Нийтийн тэтгэврийн систем нь өндөр- настны тэтгэврээс гадна хөдөлмөрийн чадвараа алдсаны тэтгэвэр болон тэжээгчээ алдсаны халамжийн тэтгэврийг хамардаг.
(4)Япон улсын засгийн газраас тэтгэврийн тэтгэмжийн сангийн зарим хэсгийг санхүүжүүлдэг.
(5)Таны нийтийн тэтгэврийн шимтгэлийг “нийгмийн даатгалын шимтгэл” гэх ба энэ нь татварын суутгалаас хамааран өөрчлөгдөнө.
2.Сар бүрийн шимтгэл
Үндэсний тэтгэврийн шимтгэлийн хувь хэмжээ нь 2020 оны 4-р сараас 2021 оны 3-р сар хүртэл нэг сард ¥16,540 байна. Та шимтгэлээ банк, бусад санхүүгийн байгууллагууд, шуудангийн салбар болон 24 цагийн дэлгүүрт бэлнээр төлөх боломжтой. Түүнчлэн та банкны автомат гуйвуулга, Интернэт төлбөр тооцоо эсвэл кредит карт ашиглан төлөх боломжтой.
3.Үндэсний тэтгэврийн тэтгэмжийн төрөл:
(1)Өндөр настны Үндсэн Тэтгэвэр Хэрэв та дор хаяж 10 жилийн турш Үндэсний Тэтгэврийн шимтгэл төлсөн бөгөөд холбогдох шаардлагыг хангаж буй тохиолдолд, та 65 нас хүрээд Өндөр настны Үндсэн Тэтгэвэр тогтоолгох эрхтэй.
(2)Хөдөлмөрийн Чадвараа Алдсаны Үндсэн Тэтгэвэр Хэрэв та Үндэсний Тэтгэврийн системд хамрагдаж байх хугацаандаа өвчилсөн эсвэл гэмтсэний улмаас тухайн өвчин эсвэл гэмтэл нь 1 эсвэл 2-р зэргийн хөдөлмөрийн чадвар алдалтанд заасан хөдөлмөрийн чадвар алдалтыг үүсгэсэн тохиолдолд, та Хөдөлмөрийн Чадвараа Алдсаны Үндсэн Тэтгэвэр тогтоолгох эрхтэй.
(3)Тэжээгчээ Алдсаны Халамжийн Үндсэн Тэтгэвэр Үндэсний Тэтгэврийн системд даатгагдсан иргэн нас барахад хүүхдүүдээ асарч үлдсэн гэрийн бүлийн хүн эсвэл хүүхдүүд нь Халамжийн Үндсэн Тэтгэвэр тогтоолгох эрхтэй.
Дэлгэрэнгүй мэдээлэл авах холбоос: Япон Улсын Үндэсний Тэтгэврийн Үйлчилгээний Салбар Оффис эсвэл өөрийн оршин суугаа орон нутгийн Үндэсний Тэтгэврийн хэсэг хандана уу.
https://www.nenkin.go.jp/international/index.htm
Бид өмнө мэдээлэж байсанаар Нийгмийн даатгалын гэрээ хэлэлцээрийн тухай Япон улс болон гадаад орнуудын тэтгэвэрт давхардуулж хамруулахгүйн тулд мөн түүнчлэн гадаадын тэтгэвэрт хамрагдаж байсан хугацааг Японы улсын тэтгэвэр авах хугацаанд оруулан тооцох тухай Япон улстай хамтарсан гэрээ, хэлэлцээр байгуулсан улс орнууд байдаг. Дэлгэрэнгүй мэдээллийг Японы улсын тэтгэврийн байгууллагын вэб сайтаас авч болно. (https://www.nenkin.go.jp/international/index.html)
https://www.nenkin.go.jp/pamphlet/menjyo-yuyo.files/13Mongolian.pdf
Хамгийн сүүлийн 10 нийтлэл
2024-06-04
Улаанбаатар хот болон Токио хот хооронд Хамтран ажиллах тухай санамж бичиг байгуулагдлаа
2024-03-06
“НОМИН ТАЛСТ” ЯПОНД!
2024-01-10
Япон Улсын Ното хойгийн газар хөдлөлт
2023-12-07
Интертайнмент визний талаар【興行】
2023-11-17
“Япон хүний эхнэр/нөхөр” (日本人の配偶者等) гэх оршин суух зөвшөөрлийн талаар та бүхэнд мэдээлэл хүргэе.
2020-10-31
Зарлал/お知らせ
2020-10-29
Япон улсад ур чадвартай дадлагажигч гаргах тухай товч тайлбар/特定技能についてモンゴルの政府からのお知らせ 重要!!!