Даатгалын төлбөр олгох шалтгаан/保険給付金、条件、保険関係

2020-08-18  

Даатгалын төлбөр олгох шалтгаан

– Гадаадын хөдөлмөр эрхлэгч тасралтгүйгээр 1 ба түүнээс дээш жил ажил хөдөлмөр эрхлээд улсын хилээр гарах(түр явахыг хамааруулахгүй) болон нас барах, оршин суух статус нь өөрчлөгдсөн тохиолдол зэрэгт хуримтлагдсан төлбөрийг нэгэн зэрэг нэхэмжлэх боломжтой(“Гадаадын хөдөлмөр эрхлэгчдэд ажил олгох тухай хуулийг хэрэгжүүлэх тогтоол” 21 дүгээр зүйлийн 2-ын эх хэсэг):

· Хэрвээ, гадаадын хөдөлмөр эрхлэгчийн хөдөлмөр эрхлэх хугацаа 1 ба түүнээс доош хугацаа үлдсэн байх тохиолдолд тэрхүү төлбөрийг ажил олгогч авах болно(“Гадаадын хөдөлмөр эрхлэгчид ажил олгох тухай хуулийг хэрэгжүүлэх тогтоол” 21 дүгээр зүйлийн 2-2 баримт)

· Улсын хилээр гарах хугацааны даатгал•даатгуулсан төлбөр нь ажил олгогч сар бүр төлөх даатгалын шимтгэлийн хуримтлал юм. Гэхдээ, ажил олгогч нь гадаадын хөдөлмөр эрхлэгчийн хөдөлмөрийн харилцаа нь дуусгавар болсон юмуу оршин суух статус нь өөрчлөгдсөн тохиолдолд улсын хилээр гарах хугацааны даатагл зэргийн төлбөр нь ажлаас халагдалтын төлбөрөөс бага байх тохиолдолд тэрхүү зөрүү төлбөрийг гадаадын хөдөлмөр эрхлэгчид олгох ёстой(“Гадаадын хөдөлмөр эрхлэгчид ажил олгох тухай хуулийг хэрэгжүүлэх тогтоол” 21 дүгээр зүйлийн 3)

· Улсын хилээр гарах хугацааны даатгал зэргийн олгох хугацаа нь даатгагдагч улсын хилээр гарснаас эхлээд 14 хоног(оршин суух статусын өөрчлөлт, нас барах зэргээс шалтгаалан хүсэлт гаргах юмуу улсын хилээр гарсан өдрөөсөө хойш хүсэлт гаргах тохиолдолд 14 хоног) дотор байна(“Гадаадын хөдөлмөр эрхлэгчид ажил олгох тухай хууль” 13 дугаар зүйлийн 3)

· Улсын хилээр гарах хугацааны даатгал зэргийн даатгалын төлбөр гаргуулж авах хүсэлт нь олгогдох нөхцөл шалтгаан үүссэн өдрөөс эхлээд 3 жилийн дотор байх шаардлагатай. 3 жилийн дотор хүсэлтээ гаргахгүй бол гүйцэтгэлийн хугацаа дуусгавар болох бөгөөд, гүйцэтгэлийн хугацаа дуусгавар болсон даатглын төлбөр зэрэг нь Солонгосын үйлдвэрлэлийн хүний нөөцийн газар руу шилжнэ(“Гадаадын хөдөлмөр эрхлэгчид ажил олгох тухай хууль” 13 дугаар зүйлийн 4)

·Зөрчсөн тохиолдолд хориг арга хэмжээ

– Ажил олгогч нь улсын хилээр гарах хугацааны даатгал, итгэмжлэн хариуцуулах даатгалд даатгуулаагүй бол 5 сая хүртэл воны торгууль ноогдуулна. (“Гадаад ажилчин ажиллуулах тухай хууль” 30 дугаар зүйлийн 1).

Үл олгогдсон цалин баталгаажуулах даатгал

·Үл олгогдсон цалин баталгаажуулах даатгал гэдэг нь?

– Гадаадын ажилчны цалин үл олгогдохоос сэргийлж ажил олгогч нь гадаадын ажилчин[мэргэжлийн бус ажил эрхлэлт(E-9) болон айлчлалын ажил эрхлэлт(H-2) статус бүхий этгээд]-г даатгагдагч болгон хамрагдах шаардлагатай даатгалыг хэлнэ.

·Даатгалд хамрагдагч

– ①“Цалин нэхэмжлэх эрхийг хамгаалах тухай хууль”-д хамаарахгүй албан газар болон ажлын байр, ② байнга 300 хүртэл ажилчин ажиллуулдаг албан газар болон ажлын байрны ажил олгогч нь заавал даатгуулах үүрэгтэй. Гэхдээ, мэргэжлийн бус ажил эрхлэлт(H-2) статус бүхий гадаад ажилчин ажиллуулдаг ажил олгогчийн хувьд даатгуулахгүй байсан ч болно. (“Гадаад ажилчин ажиллуулах тухай хууль” 23 дугаар зүйлийн 1 болон “Гадаад ажилчин ажиллуулах тухай хууль тогтоомжийг хэрэгжүүлэх тогтоол” 27 дугаар зүйлийн1).

※“Цалин нэхэмжлэх эрх хамгаалах тухай хууль”-д хамаарахгүй аж ахуйн нэгж болон ажлын байр гэдэг нь? (“Цалин нэхэмжлэх эрх хамгаалах тухай хууль” 3 дугаар зүйлийн гэхдээ гэсэн хэсэг, “Үйлдвэрлэлийн ослын нөхөн олговорын даатгалын тухай хууль” 6 дугаар зүйл болон “Үйлдвэрлэлийн ослын нөхөн олговорын даатгалын тухай хуулийг хэрэгжүүлэх тогтоол” 2 дугаар зүйлийн 1)

1. “Төрийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хууль” болон “Цэргийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хууль”-д заасны дагуу аваар ослын нөхөн олговор олгогддог албан газар

2. “Усан онгоцны тухай хууль”, “Загасчлалын усан онгоцны ажилтан болон загасчлалын усан онгоцны ослын нөхөн олговрын даатгалын тухай хууль” мөн “Хувийн сургуулийн багш ажилчдын тэтгэвэр тэтгэмжийн тухай хууль”-д заасны дагуу ослын нөхөн олговор олгогддог аж ахуйн нэгж

3. “Орон сууцны тухай хууль”-нд заасан орон сууцны барилгын үйл ажиллагаа эрхэлдэг аж ахуйн нэгж, “Барилгын үйлдвэрлэлийн үндсэн хууль”-д заасан барилгын үйл ажиллагаа эрхэлдэг аж ахуйн нэгж, “Цахилгаан түүний засвар үйлчилгээний тухай хууль”-д заасан засварын үйл ажиллагаа эрхэлдэг аж ахуйн нэгж, “Мэдээлэл харилцаа түүний засвар үйлчилгээний үйл ажиллагааны тухай хууль”-д заасан засвар үйлчилгээний үйл ажиллагаа эрхлэгч аж ахуйн нэгж, “Галын аюулаас хамгаалах засвар үйлчилгээний үйл ажиллагааны тухай хууль”-нд заасан галын аюулаас хамгаалах үйл ажиллагаа эрхэлдэг аж ахуйн нэгж түүнчлэн “Соёлын өвийг засварлан сэргээхтэй холбогдсон хууль”-д заасан соёлын өвийг засварлан дахин сэргээх үйл ажиллагаа эрхлэгч биш этгээдийн засварласан ① нийт засварийн үнийн дүн 20 хүртэл сая воны засварын ажил, (“Ажил олголтын даатгал болон үйлдвэрлэлийн ослын нөхөн олговрын даатгалын төлбөр хураах зэргийн тухай хууль тогтоомжийг хэрэгжүүлэх тогтоол” 2 дугаар зүйлийн 1-2) ② нийт 100м2 хүртэл хэмжээний талбайд барилга угсралтын ажил болон 200м2 хүртэл талбайд барилгын их засварынажил

4. Айл өрхийн дотор ажил олгох

5. Дээрх 1-4 дүгээрт бичигдсэн үйл ажиллагаанаас бусад үйл ажиллагаа эрхлэгч аж ахуйн нэгжийнхээ хувьд байнга ажилдаг ажилчин нь ердөө 1 хүн байдаг аж ахуйн нэгж

6. Газар тариалан, ойн аж ахуй, (мод бэлтгэх үйл ажиллагаанаас бусад) загасны үйл ажиллагаа, ан агнуурын үйл ажиллагаа дундаас хуулийн этгээд биш аж ахуйн нэгжийн хувьд байнга ажилладаг ажилчин нь 5 хүртэл хүн байдаг аж ахуйн нэгж

·Даатгалд хамрагдах хугацаа

– Хөдөлмөрийн гэрээ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлээд 15 хоногийн дотор үл олгогдсон цалин баталгаажуулах даатгалд даатгуулах шаардлагатай, (“Гадаадын ажилчин ажиллуулах тухай хууль тогтоомжийг хэрэгжүүлэх тогтоол” 27 дугаар зүйлийн 2).

·Баталгаажих үнийн дүн

– Баталгаажуулах даатгалын даатгагдагч 1 хүн бүрт баталгаажих үнийн дүн нь 2 сая вон байна. [“Гадаад ажилчин ажиллуулах тухай хууль тогтоомжийг хэрэгжүүлэх тогтоол” 27дугаар зүйлийн 2-1 болон “Гадаадын ажилчны цалин олголт баталгаажуулах даатгалын баталгаажих үнийн дүнгийн мэдэгдэл” (Хөдөлмөрийн яамны мэдэгдэл 2004-29тоот)].

※ Төлөлт хийх даатгалын төлбөр нь дээрх баталгаажих үнийн дүнгийн хүрээнд даатгалын хувийг хамааруулан тооцоолно.

·Даатгалд даатгуулсан тухайтанилцуулах

– Гадаад ажилчин нь баталгаажуулах даатгалд даатгуулсан тухай баталгаажуулах даатгалын компаниас мэдэгдэл авах болно(“Гадаад ажилчин ажиллуулах тухай хууль тогтоомжийг хэрэгжүүлэх тогтоол” 27 дугаар зүйлийн 2-2).

·Даатгалын мөнгө олгох шалтгаан

– Ажил олгогч нь олгох цалингийн өртэй болсон тохиолдолд гадаадын ажилчин нь баталгаажуулах даатгалын компанид даатгалын мөнгө олгохыг нэхэмжлэх боломжтой. (“Гадаад ажилчин ажиллуулах тухай хууль тогтоомжийг хэрэгжүүлэх тогтоол” 27 дугаар зүйлийн 2-3).

※ Ажил олгогч нь үл олгогдсон цалингийн өр биш бусад шалтгаан(оргон зугтах, улсын хилээр гарах, амь насаа алдах гэх мэт)-аар тухайн гадаад ажилчнаас хөдөлмөрийн гэрээгээ цуцлах болсон тохиолдолд тушаасан даатгалын төлбөрөөс тодорхой хэсгийг буцаан авах боломжтой.

·Зөрчсөн тохиолдолд хориг тавих

– Ажил олгогч нь баталгаажуулсан даатгалд даатгуулаагүй бол 5 сая хүртэл воны торгууль ноогдуулна. (“Гадаад ажилчин ажиллуулах тухай хууль” 30 дугаар зүйлийн 2).


Хамгийн сүүлийн 10 нийтлэл

2020-09-28
Япон улсын Эрүүл мэндийн даатгал/日本の医療保険について

2020-09-28
Оршин суух зөвшөөрөл 特定技能/Тусгай ур чадвартай ажилтан Монгол хэл дээрх зурагт мэдээлэл

2020-09-25
Тусгай ур чадвартай ажилтан 1-р зэрэг болон 2-р зэрэг/特定技能1号と2号の違いについて

2020-09-25
Тусгай ур чадвартай ажилтан 1-р зэрэг/特定技能1号-т нийт 14-н салбарт хийж гүйцэтгэх ажил үүрэг

2020-09-24
Шинэ төрлийн Корона вирус дэгдсэнтэй холбоотойгоор Ажлаас халах, чөлөөлөх/新型コロナウイルスの影響を受けて退職・解雇された場合

2020-09-23
Япон улсад ажиллаж буй иргэддээ Япон улсын Эрүүл мэнд, нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яамны Монгол хэл дээрх цахим хуудас болон Монгол хэл дээрээ утасаар зөвөлгөө авах боломжтой болсон тухай мэдээлэл хүргэж байна/就労条件に関する総合情報サイト (確かめよう就労条件をモンゴル語版)

2020-09-23
Япон улсад гэрлэлтээ цуцлуулах тохиолдолд/婚姻の解消について(モンゴル国)

2020-09-23
Япон улсад гэрлэлтийн бүртгэл хийлгэх тухай/婚姻証明書の手続きについて(モンゴル国)

2020-09-23
Япон улсад төрсөн хүүхдийн төрсний бүртгэл хийлгэх тухай/新生児 出生証明書の手続きについて(モンゴル国)

2020-09-23
Анх удаагаа Япон Улсад зорчих гэж байгаа бол/初めて日本へおいでの方へ

*