Япон улсад суралцах хүсэл сонирхолтой байгаа иргэдэдээ/日本への留学を希望するモンゴル人の皆さんへ

2020-08-21  

Сайн байцгаана уу︖
Та нартаа энэ удаа Япон улсад суралцах хүсэл зорилготой байгаа иргэдийнхээ бидэнд хандаж асуудаг асуулт, авахыг хүсдэг зөвлөгөөн дээр тулгуурлан холбогдох мэдээллийг хүргэж байна. Миний ажиллаж байгаа тус компани нь та бүхний мэдэж байгаачлан Япон улсад оршин суух зөвшөөрөл, визтэй холбоотой бүх төрлийн заавар, зөвлөгөө, бичиг баримтын үйлчилгээ, мэдээлэл өгөх боломжтой ч таны Япон улсад сурах хүсэлтэй сургуулийг судлан хайж өгөх болон таны хүссэн ажилд зуучлан оруулах боломжгүй юм.

Иймд Япон улсад сурч боловсрох, мэргэжил дээшлүүлэх хүсэл зорилготой байгаа иргэддээ бага боловч тус болох үүднээс Монгол хэл дээр хөтлөн явуулдаг Япон улсын мэргэжлийн болон их дээд сургуулиуд, боловсролын байгууллагын хөтөч гүүр болж байгаа LICENSE ACADEMY/ライセンスアカデミー-ийн албан ёсны хуудсаар орж хэрэгтэй мэдээлэл зөвлөгөө аваарай.

Мөн миний санахаар тус байгууллага жил бүр Япон улстай хамтран Улаанбаатар хотод боловсролын үзэсгэлэн яармаг зохион байгуулдаг тул өөрийн биеэр зөвөлгөө авах боломжтой байдаг байгаа.

https://studyinjpn.com/mn/column/overview


Хамгийн сүүлийн 10 нийтлэл

2020-10-31
Зарлал/お知らせ

2020-10-29
Япон улсад ур чадвартай дадлагажигч гаргах тухай товч тайлбар/特定技能についてモンゴルの政府からのお知らせ 重要!!!

2020-10-29
Буцах визээр Япон улсад буй иргэдийн анхааралд/帰国準備ビサで在留中のモンゴル人の皆さんへ 重要!!!

2020-10-27
Тусгай үүргийн нислэгээр явах иргэдийн анхааралд/10月28日の特別便で帰国される皆知っている

2020-10-27
Япон улсад их дээд сургууль болон магистер төгссөн, Япон хэлний N1 түвшинтэй бол Токүтэйкацүдо-46 виз горилоно/特定活動46号(日本の大卒者でN1合格者)

2020-10-27
2020 оны 11 сард үйлдэгдэх тусгай үүргийн нислэгийн хуваарь/11月に運航予定のミアットモンゴル航空会社特別便について

2020-10-22
Япон улсад ажиллаж буй гадаад иргэдийн тоон үзүүлэлт ба хөдөлмөр эрхлэлтийн тухай хуулийн товч мэдээлэл/在日外国人就労者と就労知識について

2020-10-22
Япон улсын Цагаачлалын албаны албан есний мэдээллийн бас нэгэн холбоос/東京出入国在留管理局の公式アカウントについて

2020-10-22
Корона вирусийн нөлөөтэй холбоотой гадаадын иргэдэд одоо хэрнэ үзүүлэж буй дэмжлэг/新型コロナウイルス感染症の影響に対する外国人及び受入れ機関への支援策①(外国人への支援)

2020-10-21
Япон улсад оршин сууж буй иргэн “Ур чадвартай ажилтан”/Токүтэйгино-1 ангиллын ажиллах виз болгох тухай/在留中の場合取得している在留資格を特定技能ビザに切り替える流れについて

*