Япон улсад суралцах болЯпоны Оюутныг Дэмжих Байгууллагаас мэдээлэл аваарай/日本での留学希望者へ留学生支援機構について

2020-08-21  

Япон улсад суралцах хүсэлтэй, суралцах сургуулиа хайж мэдээлэл хэрэгтэй байгаа иргэддээ бас нэгэн хэрэг болохуйц мэдээллийн цахим холбоосыг хүргэж байна. Тус холбоос нь Японы Оюутныг Дэмжих Байгууллага болох Japan Student Services Organization (JASSO) юм.

Бие Даасан Захиргааны Байгууллага болох Японы Оюутныг Дэмжих Байгууллага нь Японы Боловсрол, Шинжлэх Ухааны Яамны харьяа байгууллага бөгөөд оюутныг дэмжих ажлыг удирдан явуулдаг гол байгууллага гэдэг утгаар Япон улсад суралцах тэтгэлэг, оюутныг дэмжих ажлыг цогцоор нь хэрэгжүүлдэг байна. Жишээлбэл:Гадаад оюутанд тэтгэлэг олгох, төрөл бүрийн оюутан солилцооны хөтөлбөр хэрэгжүүлэх, Японд суралцах шалгалт зэргийг зохион байгуулах замаар сургуульд элсэх процедурыг сайжруулах, Японд сурахтай холбоотой мэдээлэл цуглуулах, түгээх зэрэг ажлыг эрхлэн явуулдаг.

Илүү дэлгэрэнгүй мэдээллийг доорх холбоосоор орж авна уу.

https://www.jasso.go.jp/mn/study_j/__icsFiles/afieldfile/2019/08/26/sg2019_mgl_print.pdf

Япон хэл дээрх мэдээллийг доорх холбоосоор орж авна уу.

https://www.jasso.go.jp/index.html


Хамгийн сүүлийн 10 нийтлэл

2024-03-06
“НОМИН ТАЛСТ” ЯПОНД!

2024-01-22
2024 онд Японы Нотогийн хойгт болсон газар хөдлөлтийн сэргээн босголтонд зориулж Монгол Улсын Засгийн газар тусламж үзүүллээ.

2024-01-10
Япон Улсын Ното хойгийн газар хөдлөлт

2023-12-07
Интертайнмент визний талаар【興行】

2023-11-20
Монгол Улсын иргэдэд олгох богино хугацааны олон удаагийн визний журмыг хөнгөвчлөх болон богино хугацааны олон удаагийн визний төрөл шинээр нэмэгдэж байгаа тухай

2023-11-17
“Япон хүний эхнэр/нөхөр” (日本人の配偶者等) гэх оршин суух зөвшөөрлийн талаар та бүхэнд мэдээлэл хүргэе.

2020-10-31
Зарлал/お知らせ

2020-10-29
Япон улсад ур чадвартай дадлагажигч гаргах тухай товч тайлбар/特定技能についてモンゴルの政府からのお知らせ 重要!!!

2020-10-29
Буцах визээр Япон улсад буй иргэдийн анхааралд/帰国準備ビサで在留中のモンゴル人の皆さんへ 重要!!!

2020-10-27
Тусгай үүргийн нислэгээр явах иргэдийн анхааралд/10月28日の特別便で帰国される皆知っている

*