Корона вирусын эсрэг вакцин、Япон дахь хэт халууны өвчин зэрэг зарим мэдээ/ロシア製ワクチン、熱中病等について最新ニュース

2020-08-24  

Дэлхийн хэмжээнд 20.8 сая хүн коронавирусын халдвараар өвчилж, 747 мянган хүн нас баржээ.  Ийм аюултай вирустэй хүн төрөлхтөн өнгөрсөн нэгдүгээр сараас хойш тэмцэж байна.  Олон оронд хөл хорио тогтоож, онц байдал зарлан арга хэмжээ авч байгаа ч вирусийн тархалт хүрээгээ тэлсээр. Хүний амь эрсэдсээр байгаа нь харамсалтай.  ДЭМБ-аас өвчний эсрэг хамгийн үр дүнтэй арга нь вакцин болохыг аль хэдийнээ хүлээн зөвшөөрсөн.  Тиймээс коронавирусын эсрэг вакцинуудын талаарх мэдээллийг тоймлон хүргэж байна.

БАРУУНЫ ЭРДЭМТЭД:  ИРЭХ ОНД ВАКЦИН БЭЛЭН БОЛНО
Дэлхийн өнцөг булан бүрд судлаачид коронавирусын эсрэг вакцины судалгааг хийж байна. Эмнэлзүйн судалгааны нэгдсэн сангаас харахад давхардсан тоогоор 172 судалгааг судлаачид эхлүүлжээ. Эдгээрээс 80 нь нэлээд идэвхтэй  төвшинд ажиллаж байгаа юм.  Мөн  ДЭМБ-ын мэдээллээр 165 гаруй вакциныг судлан хөгжүүлж байгаа бөгөөд одоогоор 27 вакцин хүн дээр хийх эмнэлзүйн туршилт судалгааны шатанд байгаа юм.  Вакцин хүмүүст хүрэхээс өмнө олон жилийн судалгаа, шинжилгээ шаарддаг. Тиймээс барууны эрдэмтэн судлаачид дараа жил гэхэд коронавирусын  эсрэг аюулгүй, үр дүнтэй вакцин бэлэн болно гэж мэдэгдсэн байдаг.
ВАКЦИН ЯМАР ЗАМЫГ ТУУЛЖ, БАТАЛГААЖДАГ ВЭ?
Эмнэлзүйн хувьд дөрвөн шатны судалгааг хангаж байж, вакцин бүрэн баталгааждаг гэсэн мэдээллийг “Оном” сангийн судлаачдын баг өгч байна.  Коронавирусын вакцин ч ялгаагүй гэнэ.  Тухайлбал, эмнэлзүйн өмнөх шатанд судлаачид хулгана, сармагчин зэрэг амьтад дархлааны хариу урвал үзүүлэх эсэхийг судалдаг.  Улмаар дараа нь цөөн тооны хүмүүст өгч, аюулгүй байдал болон дархлааны тогтолцоог идэвхжүүлдэг болохыг баталдаг. Харин эмнэлзүйн судалгааны хоёрдугаар шатанд хүүхдүүд, ахмад настан гэх мэт бүлэгт хуваагдсан олон зуун хүмүүст өгөх ба эдгээр бүлэгт вакцины үйлчлэл өөр байгаа эсэхийг судалдаг. Энэ оны зургадугаар сард Америкийн эм хүнсний агентлаг вакцин хийлгэсэн хүмүүсийн хамгийн багадаа 50 хувийг хамгаалж чадвал үр дүнтэй гэж үзнэ гэж тэмдэглэсэн байна.  Хамгийн сүүлийн буюу гуравдугаар шатанд судлаачид олон мянган хүнд вакцин эсвэл вакцинтай адилхан харагдах боловч ямар нэг идэвхт бодис өгч хоёр бүлгийг харьцуулан судална. Вакцин хэрэглэсэн хүмүүсийг нөгөө бүлэгтэй харьцуулахад халдвар авах нь бага байгаа эсэхийг хардаг.  Энэ шатны судалгаагаар вакцин нь коронавирусаас хамгаалж байгаа эсэхийг тодорхойлох боломжтой. Мөн улс орнуудын эмийн агентлагууд дээрх судалгаануудын үр дүнг авч үзэж, хянаад тухайн вакциныг олон нийтэд хэрэглэх зөвшөөрөл олгох эсэхээ шийддэг байна.
ОХУ-ИЙН ГАРГАСАН ВАКЦИНЫГ ДЭМБ ЯАГААД  ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРӨӨГҮЙ ВЭ?
Оросын холбооны улс корона вирусийн эсрэг дэлхийн анхны вакциныг баталгаажуулж “Спутник-V” хэмээн нэрлэж байгаагаа ерөнхийлөгч Владимир Путин төв телевизээрээ дамжуулан 8/11-нд зарласан билээ. Энэ нэрийг өгсөн нь 1957 онд дэлхийд анх удаа сансрын хиймэл дагуулыг амжилттайгаар хөөргөж байсан учраас ажээ.Тиймээс “Ковид-19”-ийн эсрэг анхны вакциндаа нэрлэжээ. ОХУ-ийн Эрүүл мэндийн яамны харьяа микро-биологи, халдварт өвчин судлалын Гамалейн үндэсний судалгааны хүрээлэнгийн зургаа, долдугаар сарын туршилтын үр дүнд бүтсэн вакцин юм. ОХУ-ийн “Шууд хөрөнгө оруулалтын сан” вакциныг үйлдвэрлэхэд дөрвөн тэрбум рубль зарцуулжээ. Вакцины сүүлийн туршилтыг Саудын Араб, Арабын нэгдсэн Эмират, Филиппин улстай хамтран явуулах бөгөөд туршилт өнөөдөр эхэлнэ гэдгийг “Шууд хөрөнгө оруулалтын сан”-гийн тэргүүн Крилл Дмитриев мэдэгдлээ. “Спутник-V” вакциныг Дмитриев болон түүний гэр бүлийнхэн, Путины нэг охин тариулжээ. “Охин нэг өдөр 38 градус хүртэл халуурсныг эс тооцвол өөр нөлөө үзүүлээгүй. Биеийн байдал маш сайн байна” хэмээн Путин ярьжээ.
ОХУ коронавирусын эсрэг вакцины II шатны туршилтаа хараахан дуусаагүй, III шатны туршилтаа эхлээгүй боловч  вакцин гарган авснаа зарлав. Энэ нь олон улсын эрдэмтэн судлаачдын зүгээс нэлээд шүүмжлэл дагуулаад байна. ДЭМБ-аас ч ОХУ-аас гаргасан вакциныг хүлээн зөвшөөрөөгүй байна. ДЭМБ-ын эрүүл мэндийн хөтөлбөрийн газрын захирал Рана аль-Хажа ОХУ-ийн мэдэгдлийн дараагаар  “Туршилтын шаардлагатай бүх үе шатыг давсан вакцин гэж баттай хэлж чадахгүй. Вакциныг олон улсад хэрэглэх боломжтой болгохын тулд бид үнэлэх шаардлагатай. Аль ч вакциныг гарган авахад үр дүнтэй, аюулгүй байдлын болон цаашдын хөгжлийн баталгаа болсон гурван үе шатыг давах ёстой. Вакцин үр дүнтэй байж болох хэдий ч аюулгүй байдлын баталгаа хангалтгүй байж болох бөгөөд түүний үзүүлэх гаж нөлөө нь вирусээс ч хортой юм. Оросын вакцин туршилтын хоёр үе шатыг давж, одоогоор гуравдугаар үеийн эхний шатандаа явж буй. Вакциныг ОХУ-ийн нутаг дэвсгэрт ашиглах боломж хэдийнээ бий болсон ч туршилтын бүх үе шат дуусаагүй” гэжээ.  Мөн энэ асуудлаар ДЭМБ-ын төлөөлөл  ОХУ-ийн эрдэмтэн судлаачдын багтай уулзаад эхэлсэн байна.  ОХУ-ийн хувьд  ирэх аравдугаар сараас иргэдээ вакцинд хамруулахаар болжээ. Мөн Турк, Арабын нэгдсэн Эмират улс,  Филиппин тус  ОХУ-ийн вакцины III шатны туршилтад оролцоно гэдгээ одоогоор мэдэгдээд байгаа юм.
ХАРИН МАНАЙ МОНГОЛ УЛСЫН ХУВЬД
Манай улсад өчигдрийн байдлаар нэмж, дөрвөн  халдвартай тохиолдол бүртгэгдэж, нийт 297 хүн коронавирусаар өвчлөөд байна. Тодруулбал, энэ сарын 11-нд Праг-Улаанбаатар чиглэлийн тусгай нислэгээр ирсэн 73, 20 настай хоёр эмэгтэй, Алтанбулагийн боомтоор ирж, Орхон аймагт тусгаарлагдаж байгаа 24 настай эрэгтэй, Дархан-Уул аймагт тусгаарлагдаж байгаа ОХУ-ын иргэн, 65 настай эмэгтэйн шинжилгээний хариу эерэг гарчээ.   Вакцин гаргаж авах асуудалд хөрш улсууд маань хоёулаа олон улсын төвшинд идэвхтэй байна.   Хойд хөршийн хувьд вакцин бэлэн болсон гэдгээ мэдэгдсэн бол  БНХАУ-ийн тухайд коронавирусын эсрэг вакцины гурав дахь шатны туршилт судалгаа эхэлсэн гэх мэдээлэл байгаа юм.  Шийдвэр гаргагчдын зүгээс аль орны вакциныг  худалдан авахаа хараахан зарлаагүй байна.  ЭМЯ энэ асуудлаар “ДЭМБ-аас баталгаажуулсан аль ч орны вакциныг захиалахад бэлэн байна” гэж мэдэгдсэн. Харин энэ долоо хоногт Шадар сайд Я.Содбаатар БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Цай Вэньруйг хүлээн авч уулзах үеэр Элчин сайд БНХАУ коронавирусын халдварын эсрэг вакцин гаргахаар шуурхай ажиллаж байгааг дурдаад ДЭМБ-аас БНХАУ-ын гаргасан вакциныг баталгаажуулбал эхний ээлжид манайд нийлүүлэхээ илэрхийлсэн байна.
ЯПОН УЛСЫН ХУВЬД
Япон улсын хувьд Шинэ төрлийн Корона вирусийн халдварын шинэ тохиолдлын тоо буурахгүй хэвээр байна. Улсын хэмжээнд 8/23-ний байдлаар 745 хүн шинээр халдвар авсан нь тогтоогдсон ба үүний 212 нь Токио хотын 23-н дүүргийн иргэд байна. Тус улсын хувьд Корона вирусийн асуудал намжаагүй байхад улаан дээр улцан гэгчээр эд халууны улирал нь үргэлжлэн халууны өвчинөөр өвдөж буй иргэдийн тоо ихсэж байна. Япон улсын зарим бүс нутагт өдөртөө 41 градус хүрч халж байна. Далайгаар хүрээлэгдсэн чийглэг уур амьсгалтай орны хувьд нэлээд тэвчээр шаардсан нөхцөл байдал үүсч халуунаас болэ 140-н хүн нас барсан байна. Иймд Японд ажиллаж амьдарч байгаа иргэдээ халдвараас сэргийлэхийн зэрэгцээ хэт халуунаас болгоомжлож ус, шингэн зүйл сайтар уухыг уриалж байна.

https://news.yahoo.co.jp/articles/4032a033ed23ddb6a57e231da9e19160da50a75d

https://www3.nhk.or.jp/news/special/coronavirus/data/?utm_int=news_contents_news-closeup_003

https://www3.nhk.or.jp/news/heatstroke/tokyo.html?utm_int=news_contents_news-closeup_001


Хамгийн сүүлийн 10 нийтлэл

2024-03-06
“НОМИН ТАЛСТ” ЯПОНД!

2024-01-22
2024 онд Японы Нотогийн хойгт болсон газар хөдлөлтийн сэргээн босголтонд зориулж Монгол Улсын Засгийн газар тусламж үзүүллээ.

2024-01-10
Япон Улсын Ното хойгийн газар хөдлөлт

2023-12-07
Интертайнмент визний талаар【興行】

2023-11-20
Монгол Улсын иргэдэд олгох богино хугацааны олон удаагийн визний журмыг хөнгөвчлөх болон богино хугацааны олон удаагийн визний төрөл шинээр нэмэгдэж байгаа тухай

2023-11-17
“Япон хүний эхнэр/нөхөр” (日本人の配偶者等) гэх оршин суух зөвшөөрлийн талаар та бүхэнд мэдээлэл хүргэе.

2020-10-31
Зарлал/お知らせ

2020-10-29
Япон улсад ур чадвартай дадлагажигч гаргах тухай товч тайлбар/特定技能についてモンゴルの政府からのお知らせ 重要!!!

2020-10-29
Буцах визээр Япон улсад буй иргэдийн анхааралд/帰国準備ビサで在留中のモンゴル人の皆さんへ 重要!!!

2020-10-27
Тусгай үүргийн нислэгээр явах иргэдийн анхааралд/10月28日の特別便で帰国される皆知っている

*